АНУ-ын хамгийн өндөр насалсан ерөнхийлөгч нас барлаа

АНУ-ын хамгийн өндөр насалсан ерөнхийлөгч нас барлаа

АНУ-ын хамгийн өндөр насалсан ерөнхийлөгч нас барлаа

АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер 100 насандаа таалал төгссөнийг Ням гаригт зарлалаа. Картер 1980 онд Рональд Рейганд ялагдсанаар ерөнхийлөгчийн суудлаасаа бууж байлаа.

Тэрээр Ойрхи Дорнодод энх тайвныг зуучлагч, дэлхийн эрүүл мэнд, хүний ​​эрхийн төлөө цуцашгүй тэмцэгч байсан гэдгээрээ алдартай. Жоржиа мужийн ардчилсан намаас нэр дэвшиж байсан Картер нь АНУ-ын түүхэн дэх хамгийн урт насалсан ерөнхийлөгч байв. Мөн тэрээр 2002 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм.

Картер нас барахаасаа өмнө хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтжээ. Гэхдээ үлдсэн хугацаагаа хайртай хүмүүстэйгээ гэртээ өнгөрөөхөөр шийдсэн гэдгийг гэрийнхэн нь хоёрдугаар сарын 18-нд мэдэгдсэн юм. Түүний эхнэр Розалинн Картер арваннэгдүгээр сард 96-тайдаа нас баржээ. Тэд 1980-аад онд Атланта хотод "Картер" нэртэй хүмүүнлэгийн төв байгуулж, олон 10 жилийн турш хүний эрх, энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэсэн. Үүнийх нь төлөө Жимми Картерт Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн байдаг.

Картер энх тайвны элч, сонгуулийн ажиглагч, нийгмийн эрүүл мэндийг дэмжигчийн хувиар дэлхийг тойрон аялж байв. Тухайлбал, 1994 онд Хойд Солонгос, 2002 онд Кубад тус тус айлчилж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж