"Covid-19"-ын үед баримталсан дэглэмийг баримтална

"Covid-19"-ын үед баримталсан дэглэмийг баримтална

"Covid-19"-ын үед баримталсан дэглэмийг баримтална
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаарх цаг үеийн мэдээллийг танилцууллаа

"Томуугийн өвчлөл энэ долоо хоногт нэмэгдэж байна. Томуугийн вирус нийт вирусийн 30-35 хувийг эзэлж байна. 5-аас дээш насныхан болон жирэмсэн эхчүүд, өндөр настнуудын өвчлөл нэмэгдлээ. Ханиад, томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Мөн ханиад хүрсэн тохиолдолд асаргаа чухал байна. Энэхүү томуугийн вирус нь цочмог өндөр халуурч, богино хугацаанд халуурах шинж тэмдгээр илэрч байна. Асран хамгаалагчдын зүгээс эмчийн хэлснийг тогтоож, зааврын дагуу хүүхдээ асрах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмч, асран хамгаалагчийн уялдаа холбоо чухал байна. Эцэг эхчүүд гэрийн нөхцөлд арчилгаа, сувилгааг сайн хийх. Бүлээн шингэн хангалттай сайн уулгах ёстой. Амьсгал дамжуулах замын үрэвсэлт өвчний үед дууны өнгө өөрчлөгдөх, амьсгалахад төвөгтэй болно. Энэ үед мөн л эмчийн заавраар эмчилгээг хийх шаардлагатай. Ларенгит нь маш хүнд өвчин. Зогсоо зайгүй ханиалгаж, амьсгал бачуурдаг. Тиймээс тухайн үзэж буй эмчид шинж тэмдгүүдийг сайн хэлж өгөх нь зүйтэй. Уушгины хатгалгааны үед хоолойг маш сайн зайлж байх ёстой.

Суурь өвчин эмгэгтэй иргэд, 0-1 насны хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд томуугаар илүү их өвдөж байна.

Хоол идэхээ больж, унтахаа больдог. Халуунгүй хэр нь сульдсан байдалтай байвал эмнэлгийн байгууллагат яаралтай хандах хэрэгтэй. Эцэг эх, асран хамгаалагчид Covid-19 цар тахлын үед хэрэгжүүлж баримталж байсан халдварын дэглэмийг баримтлах шаардлагатай байна" гэж ХӨСҮТ-аас анхааруулав. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-30 202.21.103.139

Хэлбэрдэх юм аа, Энд суугаа 2 хүн амны хаалтаар яах гэж байгаан.

Avatar

Зараа 2024-12-30 202.55.188.35

хувийн машинаараа явж болохгүй, хувьсгалын унаанд чихэлдэж явах юм уу???

Avatar

Нэргүй 2024-12-30 112.72.13.22

Олон нийтийн арга хэмжээг хориоч , айл гэр улс орны хэдэн төгрөг эмэнд зарцуулагдаад гадагшаа гараад дууслаа

Avatar

Нэргүй 2024-12-30 59.153.113.191

СУРАГЧДЫН ХИЧЭЛИИГ 8 САРЫН 10 ХИЧЭЛЛҮЛЭЧЭЭ ӨВЧЛӨЛ ТҮГЖРЭЛ УТА ЭРС БАГСНА МАНГАРУУДАААААА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж