Энэтхэгээс 450 орчим сая долларын зээл авна

Энэтхэгээс 450 орчим сая долларын зээл авна

Энэтхэгээс 450 орчим сая долларын зээл авна

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайд С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.Амарсайхан: 
-Агаарын чанар, сайжруулсан түлшний чанар стандартыг хангах, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавихаар  нийслэлийн 2500 гаруй албан хаагч ажиллаж байна. "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшны орц найрлагыг шинжлүүлэхээр БНСУ, Япон, БНХАУ-ын лабориторид дээжийг явуулж шинжлүүлж байгаа. Ойрын хугацаанд хариу гарна гэв. 

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайд С.Одонтуяа:

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж ойрын хугацаанд хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж салбар яамдууд холбогдох газруудад үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын биелэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Баяр ёслолын үеэр бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Агаарын бохирдлыг бууруулах асуудалд цоо шинэ реформ хэрэгжүүлэхийг зорьж байна. Хуучин асуудлыг хуучин үед нь орхино. Шинэ стандарт мөрдүүлж, шинэ түлш хэрэглэхийг зорьж байна. Тооноос илүү чанарын реформ хийх асуудлыг танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүдээс олон санал ирж байгаа учраас саналыг эрэмбэлэх ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын  яам хариуцан ажиллахаар болсон. Бид 30 жилийн алдаагаа давтахгүй байхыг хичээж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон төсөл хөтөлбөр, арга зам хэрэгжүүлж, олон тэрбум төгрөг зарцуулсан боловч зарим нь үр дүн өгөхгүй байгаа учраас алдааг давтахгүйн тулд мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллана.

Сайжруулсан түлш, гадаад болон дотоодын агаарын стандартыг шинэчлэх ажил хийж байна. Бусад оронд хэрэглэж байгаа шинэ технологийг турших үеэр "Тавантолгой түлш" компани дээр Засгийн газрын гишүүд очиж танилцахаар болсон. Агаарын бохирдлын 20 хувийг үүсгэж, түүхий нүүрс хэрэглэж байгаа 40 гаруй ахуйн нэгжийн асуудлыг яаралтай шийдэх үүргийг өнөөдөр өглөө. Мөн агаарын бохирдлын 20 гаруй хувийг үүсгэж байгаа автомашины асуудлыг шийдэх үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд өгсөн. Евро-5 стандартын түлш рүү шилжих, татварын ямар бодлого баримтлах вэ гэдэг чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаар болсон.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа 14 мега төслөөс гурав нь хэрэгжих шатандаа шийдвэрүүд гарсан байна. Нэгдүгээрт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт болон гэрээний асуудал шийдэгдэж ажлууд нь эхлээд байна. Хоёрдугаарт, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын асуудлаар Засгийн газар хооронд хийх хэлэлцээрт орох асуудлаар УИХ-ын тогтоол гарсан. Энэ асуудал  шийдэгдсэнээр цаашаа Шивээхүрэн, Сэхэ, Ханги мандал, Бичигт, Зүүн хатавч зэрэг боомтуудын төмөр замын асуудлууд болон мөн БНХАУ-д хийгдэх хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын бусад асуудлууд цааш үргэлжлэх ажлууд шийдлийн шатанд орлоо.  Гуравдугаарт, уул уурхайн салбар тэр дундаа цөмийн ашигт малтмалын салбарт Францын "Орано" компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний асуудал шийдэгдэж, УИХ болон Байнгын хороодын хуралдаанаар орж эхний хэлэлцүүлгүүдээ хийж байна. Мөн он дамнаад яригдаж байгаа асуудал бол Газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад үйлдвэрүүдийн газрын тос боловсруулах ажил яригдаж байна. БНЭУ-аас санхүүжих 450 сая.ам доллартай холбоотой асуудлаар хоёр улсын Засгийн газар хоорондоо зөвшөөрлийн бичиг ирүүлсэн. Энэ бол зээл. Тийм учраас УИХ-аар ирэх оны эхний өдрүүдэд уг зээлийн хэлэлцээр соёрхон батлагдах хүлээлттэй байна гэлээ.

 

 

 

 

 

 

 

Засгийн газар өнөөдөр /2024.12.30/-нд ээлжит хуралдаанаа 11:00 цагт хийхээр тогтжээ. Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар, Нийслэлийн агаарын бохирдлын талаар, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар,“Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” зэрэг найман асуудал хэлэлцэж, холбогдох сайд нар мэдээлэл хийлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагии 2024-12-30 202.9.40.90

Энэ олигтойюм болохгүй.энэтхэгүүд дураараа жаахан юм болохоор л Монголын талд зарлага бичээд л мөнгө авчихдаг . Засгаас хяналт маш муу юм бн лээ. Газрын тосны хэдэн инженерүүд архи уухаас өөр .м бхгүй бүтэхгүй газар. мундаг газрын тосны үйлдвэр болно гэж бодож бн уу гонжиянжоо болох бхаа

Avatar

Зочин 2024-12-30 59.153.112.111

Анх Газрыг тос болосруулах үйлдвэрийг 1 тэрбум доллараар барина гэж байсан бол одоо нэмэгдсээр байгаад бараг 2 тэрбум доллар болж байгаа байхаа.

Avatar

Зочин 2024-12-30 103.168.34.94

коксжих нүүрсээ иргэдээ зар захын нэг х***а түлээд огт утаагүй бна. Юу ч хийгээд хошин шоу хийгээд байгаа юм вэ

Avatar

Нэргүй 2024-12-30 139.5.217.123

zeel zeel archaagui sdakuud

Avatar

Нэргүй 2024-12-30 202.126.91.190

шаагаарай монгол зээл авах улс биш шүү. улсыг хорлох гэж санаархсн манж х***а л******д удахгүй угаадс цутгуулнаа.

Avatar

Нэргүй 2024-12-30 202.126.91.190

шаагаарай монгол зээл авах ул биш шүү. улсыг хорлох гэж санаархсн манж х***а л******д удахгүй угаадс цутгуулнаа.

Avatar

Нэргүй 2024-12-30 66.181.180.68

Энэтхэг анхнаасаа зээл өгнө зээлээр барина гэсэн юм уу?Анхны тохиролцоогоор явж байгаа юу?Ажил нь урагшилдаггүй яачихсан юм бэ?

Avatar

Нэргүй 2024-12-30 59.153.115.47

Больж үз, юм л бол зээл зээл.

Avatar

Нэргүй 2024-12-30 202.126.91.198

энэ үйлдвэр нь бушуухан дуусаасай. энэтхэг улсын саалийн үнээ болох вий дээ. Жишээ бий шүү…

Avatar

Нэргүй 2024-12-30 122.201.31.91

ЧАДДАГ АЖИЛ НЬ ЗЭЭЛ АВАХ…

Avatar

Тогоо 2024-12-30 43.242.243.217

цаашдаа төмөр замаа холбоно гэж ярьж хэвшмээр. ялангуяа олон улсын гэрээ хэлэлцээрт хил холбоно гэж бичиж тэмдэглэж огт болохгүй.

Avatar

Нэргүй 2024-12-30 202.126.88.204

2 oos deesh songogdson 1 gishuuneesee aad zeel avchih l daa. Dotroo uldsen ni deer sh dee kk

Avatar

Нэргүй 2024-12-30 66.181.183.105

Зээл авна гээд амархан хэлдэг болжээ. Монголчууд энэтхэгчүүдийг ба АНУ-аас бусад орныхныг үздэггүй юм байж ямар нүүрээрээ энэ улсаас зээл авах гээд байна вэ?

Avatar

Нэргүй 2024-12-30 202.21.109.37

Хууль бусаар улсаас идсэн хөрөнгийг хурааж авбал манай улс бусад орноос царай алдаж зээл авах шаардлагагүйгээр улс орон маань дээшилнэ дээ. Зарим улстөрчдийн санхүүг барьдаг хүмүүс нүдэндээ итгэмгүй асар их хөрөнгөтэй гэж ярьж байсныг сонссон доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж