АНУ-ын их дээд сургууль гадаад оюутнууддаа санаа зовж байна

АНУ-ын их дээд сургууль гадаад оюутнууддаа санаа зовж байна

АНУ-ын их дээд сургууль гадаад оюутнууддаа санаа зовж байна

АНУ-ын их дээд, сургуульд 2023-2024 оны хооронд 1.1 сая гадаад оюутан суралцаж байна гэх тооцоолол гарсан. Мөн эдгээр оюутнуудыг Дональд Трампийн тангараг өргөх ёслолоос өмнө өвлийн амралтаа дуусгаж, дотуур байрандаа ирэхийг суралцаж буй сургуулийнх нь захиргаанаас мэдэгджээ. Учир нь тангараг өргөх ёслолын үеэр болон дараа нь жуулчдын хөдөлгөөнийг хорихоос авхуулан хэрэгжиж эхлэх цагаачлалын бодлогоос болж хичээл сургалтад саад болж болзошгүйд санаа зовж байгаа аж. Дональд Трамп ирэх засаг захиргааныхаа хүрээнд цагаач ажилчид, тэр дундаа Хятад, Энэтхэг зэрэг орноос ирэх цагаачдын тоог багасгах, албадан гаргах хатуу бодлого баримтлахаа амласан юм.

Улмаар Корнелл, "NYU", Өмнөд Калифорнийн их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургууль зэрэг бүхий л топ сургууль оюутнуудаа нэгдүгээр сарын 20-ноос өмнө ирэхийг уриалсан.

Нэмж дурдахад, гадаад оюутнуудыг албадан гаргах тухай Трампийн гаргасан мэдэгдлээс болж NYU зэрэг их дээд сургууль цагаачлалын бодлого нэвтрүүлж, эрхийг нь хамгаалах арга замыг судлах болсон. Учир нь оюутнуудын зарим нь Трампийн бодлогоос санаа зовохгүй байгаа бол бусад нь эмээж байгааг сургуулийн захиргаа онцолсон юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж