Энэ долоо хоногийн Мягмар гаригт УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдах товтой байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын дарга болон гишүүдийн "чихнээс хонх" уясан ирц бүрдүүлэхтэй холбоотой асуудал өнөөдөр ч олон нийтээс шүүмжлэл хүлээж байгаа юм. Мөн түүнчлэн УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байх нь парламентын зарим гишүүдээс шүүмжлэл хүлээхэд хүргэдэг. Тиймээс Ёс зүй, дэгийн байнгын хорооноос уг асуудлыг хэлэлцэж сайд нарыг чуулганд оролцох журмыг ийнхүү батлах аж.
Нэргүй 2024-12-30 202.126.91.190
үхсн ацны чин журам дэг чаддг улсууд хийдгийма
Irgen 9 цагийн өмнө 139.5.218.153
Said uud ne bugd gishuud, ih hurliinhaa deer zasag ne sandailaad suucihsan butehgyi ee
Нэргүй 2024-12-30 202.131.234.123
126-даа эх оорны тугалган шагнал өгдөг болохгүй бол давраад байнаа даа.