Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Төв аймгийн Баян суманд өчигдөр /2024.12.29/ "Bongo3" загварын автомашин, "Prius" загварын автомашинууд мөргөлдсөн. Улмаар "Bongo3" загварын автомашины жолооч 53 настай иргэний зүүн хөл хугарчээ. Харин "Prius" загварын автомашины зорчигч 44 настай эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Ослын тухай дуудлагыг орой 18:25 цагт хүлээж авсан бөгөөд нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид автомашинд хавчуулагдсан байсныг ажиллаж гаргажээ. Улмаар Төв аймгийн Баян сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн гэж мэдээллээ.
2024 оны эхний есөн сарын байдлаар 21485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгджээ. Улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн судалгаанаас үзвэл, жилд дунджаар 20.000 орчим хүн зам тээврийн осолд өртсөний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 500 гаруй хүн амь насаа алдсан үзүүлэлттэй байна.
Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, жолооч бүр хариуцлагатай байж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулж байна.
БАТ ОТГОН ДУЛМАА 2024-12-30 66.181.187.167
ТОЙРУУ
ТОЙРОГ
ЯНЗ БҮРИЙН
ЭРГЭЛТЭД
ДЭЭРЭЭС НЬ
ШӨНӨӨР
ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ
ХУРЦ ГЭРЭЛТЭЙ
ХУРДТАЙГААР
ЗОРЧИХ ХЭСГИЙН
ГОЛООР
ОРЖ ИРДЭГ