Трамп 2.0: Цагаачдаа бэлтгэлтэй байгаарай!

Трамп 2.0: Цагаачдаа бэлтгэлтэй байгаарай!

Трамп 2.0: Цагаачдаа бэлтгэлтэй байгаарай!

Оклахома хотын хуульч Келли Стумп болон түүний фирмь Дональд Трампийн эргэн ирэхтэй холбогдуулан цагаачдын тусламж эрэх дуудлагаар тасрахгүй болжээ. Тодруулбал, ирэх нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх Трамп засаг захиргааныхаа хүрээнд хууль бус, гэмт хэрэгт холбогдож байсан цагаачдын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, нутаг буцаахаа амласан юм. Улмаар АНУ-д ажиллаж амьдарч буй бичиг баримтгүй цагаач төдийгүй хууль ёсны статустай хүмүүсийн дунд хүртэл түгшүүр төрүүлэв. Тэд ирээдүйд тус улсаас хэрхэн хөөгдөхгүй байх аргыг хайж байна.

Цагаачлалын хуулийн үндэсний төвийн ажилтан Лиза Грэйбилл хэлэхдээ, хууль ёсны статусгүй цагаачид ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампийн засаг захиргааны үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд төлөвлөгөөтэй байх хэрэгтэйг онцолжээ.

Мөн бичиг баримтгүй цагаачдыг цагаачлалын албаны өмгөөлөгчтэй уулзаж, статусаа өөрчлөх хувилбарыг судлахыг зөвлөж байна. Хэрэв жолооны үнэмлэхтэй, авах гэж төлөвлөж буй бол тухайн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, бүх зам тээврийн хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг зөвлөжээ. Грейбилл хэлэхдээ "Боломжит өөрчлөлтүүдийг нухацтай авч үзэж, хамгийн муу зүйлд бэлдэх хэрэгтэй ч сайн сайханд найдах хэрэгтэй. Трамп гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг албадан гаргахад анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр мөн ямар нэгэн тодорхой шалгуургүйгээр албан гаргаж магадгүй гэдгээ ч дурдаад амжсан байдаг" гэсэн юм. Трамп болон түүний томилсон "хилийн ван" Том Хоман цагаач гэр бүлүүдийг салгахгүйн тулд үр хүүхэд нь албан ёсны бичиг баримттай байсан ч хамт албадан гаргахыг олон нийтэд санал болгосон байдаг. Тиймээс шууд бай биш байсан ч албадан гаргах ажиллагаанд өртөж болзошгүй юм.

Улмаар Грейбилл цагаачдыг холбогдох хуульч, орон нутгийн цагаачдыг дэмжих бүлгүүдтэй холбогдож, саатуулагдсан эсвэл албадан гаргасан тохиолдолд хүүхэд, эд хөрөнгөө асран хамгаалах гэх мэт төлөвлөгөө гаргахыг уриалж буй.

Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) хууль ёсны статустай цагаачид хүртэл Трампийн засаг захиргааны үед албадан гаргах ажиллагааны нөлөөнд санаа зовох ёстойг анхааруулж байна. "ACLU"-ийн хуульч Ли Гелернт хэлэхдээ, хууль ёсны цагаачид өөрсдийгөө аюулгүй, ямар ч албадан гаргах ажиллагаанд хамаарахгүй гэж бодох нь алдаа гэдгийг анхааруулжээ. Мөн "DACA" хүлээн авагч эсвэл түр хугацаанд хууль ёсны статус олгосон хүн бүр эрсдэлд орж болзошгүйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, албадан гаргахтай холбогдуулан арьс өнгөний ялгавар, хууль бус баривчилгаа гэх мэт сөрөг нийгмийн чиг хандлага гарч болзошгүйг Гелернт сануулжээ. Тэрбээр "CNN" агентлагаар дамжуулан цагаачдад зөвлөхдөө, АНУ-д оршин суух хууль ёсны гэдгийг болон хэр хугацаанд оршин сууж буйг нотлох бичиг баримтаа биедээ авч явахыг уриалж буй.

Мөн хууль ёсных ч гэлээ баривчлагдсан тохиолдолд холбоо барьж болох хүмүүсийн утасны дугаарыг хадгалахыг зөвлөж байна.

Дональд Трампийн тангараг өргөх ёслолоос өмнө зарим хуульчид цагаачдад зориулсан "эрхээ мэдэж аваарай" гэх картыг тараах болжээ. Тус картад цагаачлалын статусаас үл хамааран АНУ-д байгаа бүх хүмүүс тодорхой эрхтэй гэдгийг сануулдаг аж. Жишээлбэл, хэрэв цагаачлалын агентлагууд шүүгчийн гарын үсэгтэй нэгжлэг хийх, баривчилгаа явуулах зөвшөөрөл олгосон бичиг баримтгүйгээр гэрт тань ирсэн бол хаалгаа тайлж өгөхгүй байх эрх АНУ-ын иргэн биш хүнд ч бий. Мөн гудамжинд явж байхад нь цагаачлалын ажилтнууд зогсоож, бичиг баримтаа шалгуулахыг хүсэх юм бол хууль ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нь асууж болно.

Энэ мэтчилэн, хуульчдын тарааж буй карт нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалах, бэлтгэлтэй байхад туслах үүрэгтэй аж.

Өмгөөлөгч Жефф Жозеф бизнес эрхлэгчдэд Трампийн засаг захиргааны үед гарч болзошгүй сорилтод бэлтгэхийг уриалжээ. Тэрбээр гадаадын ажилчинтай компани, тэр дундаа Хятад, Ойрхи Дорнодоос ирсэн ажилчдын аюулгүй байдалд компанийн захиргаа тодорхой зөвлөмж гаргахыг уриалж буй. Түүнчлэн, ажиллах хүчний тасалдал гарахаас сэргийлэн гадаадын ажилчдаа өөр улс оронд байршуулан, ажиллуулахыг зөвлөж байна. Жозеф мөн цагаачдыг албадан гаргахаас сэргийлж, ажиллах зөвшөөрөл олгодог DACA (Хүүхдийн насны ирэлтийг хойшлуулсан арга хэмжээ) болон TPS (Түр хамгаалалттай статус) зэрэг хөтөлбөрүүд дуусгавар болж магадгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Түүний хуулийн баг эдгээр хөтөлбөрт хамрагдаж буй ажилчидтай уулзаж, АНУ-д ажиллах боломж нөхцөлийг нь сайжруулах арга замыг судалж байгаа билээ.

Өмнө нь Трампийн засаг захиргаа албадан гаргахаас чөлөөлөх шаардлага тавьдаг байсан бөгөөд үүнд хууль ёсны компанид ажиллаж, татвар төлж буйг нотлох баримт бичиг шаарддаг байв.

Гэвч ирэх оноос эхлэн уг дүрэм хүчин төгөлдөр хэрэгсэхгүй байна гэдгээс эмээж буйгаа Жозеф илэрхийлсэн байна. Үүнээс улбаалан, олон тооны шүүхийн маргаан гарах боломжтой бөгөөд Жозеф тэргүүтэй хуульчид цагаачдын асуудалд туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна.  Калифорнийн ерөнхий прокурор Роб Бонта түүнтэй ижил байр суурьтай байгаа аж. Хүмүүс иргэний харьяалахынхаа нотлох баримтыг биедээ авч явах хэмжээнд хүрээгүй байгаа ч ирээдүйд зайлшгүй шаардлагатай гэдгийг тэрбээр онцолжээ.

Түүнчлэн, өмнөх Трампийн засаг захиргааны үед цагаачдын эрхийг зөрчсөн гэх 120 гаруй хэргийг шийдвэрлэсэн шиг Калифорни муж шаардлагатай бол ирээдүйд мөн адил тэмцэх болно гэж Бонта мэдэгдсэн байна.

Өмгөөлөгч Стумп албан ёсны иргэншил авсан ч Трампийн цагаачлалын бодлогоос болж иргэншлээ алдахаас эмээж буй хүмүүсийн асуудлыг онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ "Зарим хүмүүс иргэн болсон тул аюулгүй байна гэж бодож байгаа ч үүнийг мэдрэхийн тулд ирээдүйд болзошгүй эрсдэлээс сэргийлж эхэлсэн" гэжээ. Тэрбээр үйлчлүүлэгчдэдээ хэд хэдэн арга замын талаар зөвлөсөн бөгөөд үүнд цагаачлалын эрх олгосон, иргэншил авсан нь гэр бүлийн гишүүний статустай хамааралтай эсэхийг нягтлах шаардлагатайг онцолсон. Учир нь гэр бүлийн аль нэг гишүүн нь АНУ-д албан ёсоор байх эрхтэй ч гэмт хэрэгт холбогдсон бол энэ нь бусад гэр бүлийн хүмүүсийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй юм. Мөн цагаачлалын өргөдөлдөө үнэн бодит мэдээлэл өгөөгүй бол албадан гаргах ажиллагаанд хамрагдаж магадгүйг сануулжээ. Тиймээс ямар ч тохиолдолд цагаачлалын хуульчтай ярилцах нь чухал юм. Гэхдээ ямар нэгэн хууль бус зүйлд оролцоогүй ч аюулгүй байдалдаа санаа зовж байгаа бол тайван байж, ирээдүйд ямар үйл явдал болохыг ажиглахыг Стумп онцолжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-30 43.242.242.59

АНУ руу явсан монголчууд тэндээ үлдэж АНУ-ын иргэн болдог нь Монгол улсын эрх ашигт харшилдаг. Тэр улс хүнээр дутаагүй. Харин бид цөөхүүлээ олон болох гэж ядаж байхад манай иргэдийг өөрийн харьяалалд авдаг. Тийм болохоор тэнд суралцаж байгаагаас бусад Монгол иргэдийг нутагт нь буцаах хэрэгтэй. Трампаас үүнийг гуйх байна. Манай улсад ажиллаж байгаа АНУ-ын ЭСЯ ч үүнийг анхаарч визээ чангаруулах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2024-12-30 202.70.43.34

Өдрөөс өдөрт Хүч нь суларч байгаа Америкруу хэн зориховдээ одоо ч. гэхдээ Америкад бүх талын потенциалтай Иргэд хэрэгтэй л байлгүй. Мөнгөтэй, Боловсролтой, Чадавхитай, очоод шууд Нийгмийнх нь Хариуцлагатай хэсэг болж чадахуйц хүмүүсийг цаашаа гэхгүй л байлгүй.

Avatar

зочин 2024-12-30 66.181.180.35

Хөгжингүй орон бүр гадаадаас ажиллах хүч авч байгаа Ажиллах хүч дутагдалтай Ялангуяа хүнд хүчир ажлыг нь хийх хүнгүй Тэгээд ч амьдралын хүнд байдлаас болж өвчин зовлонд автсан м*нс**р*х бодьсонд донтсон ажил хийх чадваргүй өлсөж зовсон үй олон хүн байна Зөвхөн орон гэргүй гадаа гудманд эсвэл траншейнд хархуудтай хамт хоноглодог нэг сая орчим хүн байна гэсэн мэдээ байсан Статистик мэдээ байнга дутуу гардаг Үнэндээ ийм хүмүүс 3-5 сая бий ч гэдэг Цагаачид хөөх гэгч нь бараг худлаа биз дээ

Avatar

з 2024-12-30 202.126.89.254

манайх шиг тогтворгүй бодлоготой улс юм уу. нэг хүн гарч ирээд бүх юмыг самардаг аан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж