Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана гэх хуурамч мэдээлэл цахим сүлжээнд тавигдах болжээ. Тодруулбал, сүүлийн үед Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотын дунд сургуулиудад элсэлт авч байна, Эрээн хотын сургуулиудад хүүхэд зуучилж өгнө гэх хуурамч мэдээлэл тарж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тухайлбал, "12 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан хүүхдийг Эрээн хотын Засгийн газрын тэтгэлгээр сургана. Байр,хоол үнэгүй мөн хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй сургана" гэх мэт зарууд цахим сүлжээнд тавигдаж байгаа аж. Тиймээс БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргасан байна.
"Монгол улсаас сурагч элсүүлэх үйл ажиллагааг аливаа байгууллага болон хувь хүнд итгэмжлээгүй. Жил бүрийн 3-4 дүгээр сард тухайн сургуулиудаас төлөөлөгчөө томилолтоор ажиллуулж биечлэн сурагч элсүүлдэг болохыг алба ёсоор мэдэгдье" гэжээ.
Иймд цахим орчинд нийтлэгдэж буй элсэлт авах тухай эдгээр зар нь худал мэдээлэл бөгөөд хууль бусаар ашиг олох зорилготой залилан байж болзошгүйг Цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.
S 2024-12-30 66.181.176.66
ANUSDI80955877BOOWN XXNO
Нэргүй 2024-12-30 202.21.124.29
Их дээд сургуульд зуучилна гэдэг ч бас луйвар шүү дээ
Хятадын бүх их дээд сургуулийн гадаад оюутан элсүүлэх журам нөхцөл нь вэб дээрээ нээлттэй байж байдаг материалаа хятан англ хэл дээр бүрдүүлээд өгөхөд ямарч асуудалгүй
S 2024-12-30 66.181.176.66
SADAR SEKSEER XUCHINDUULI80955877