Сурагчдын амралтаар иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдээ цана, чаргаар тоглуулах нь ихэсчээ. Улаанбаатарын утаанаас бага ч болтугай холдсон хүүхдүүд агаарт гарч, уулын уруу уралдан гүйх аж. Гэвч анхаарал, болгоомжгүйн улмаас чарганаасаа унаж, гар хөлөө бэртээх зэргээр гэмтлийн эмнэлгийг зорих тохиолдол цөөнгүй гарч байна.
ХУВАНЦАР ЧАРГА ХӨЛДӨЖ, ГУЛГАХ ЯВЦАД ЦУУРАХ АЮУЛТАЙ
Иргэд ихэвчлэн Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулж байна. Ингэхдээ зам дагуу худалдаалдаг хуванцар чаргыг түлхүү сонгож буй нь харагдав. Хамгийн жижиг, дугуй хэлбэртэй хуванцар чарга 10 мянган төгрөгийн үнэтэй бол бусад жижиг хэмжээтэй чарга 15 мянган төгрөг, дунд хэмжээтэй нь 20 мянган төгрөг, том хэмжээтэй хуванцар чарга 25 мянган төгрөгийн үнэтэй байна.
Харин хийлдэг чарга 80 мянган төгрөг, тоормостой гэх хуванцар чаргыг 50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалах аж.
Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ бэхлэх суудлын бүс, дэмжигч нуруутай, чарга түлхэх бариултай зэрэг стандарт хангасан цана, чарга ашиглахыг сэрэмжлүүлэх болсон. Тухайлбал, зориулалтын бус хуванцар чарга нь хагарч хөлдөн, гулгах явцад цуурч, хүүхдийн биед шигдэх, зоогдох тохиолдол гардаг аж. Гэтэл гулгаж буй хүүхдүүдийн дийлэнх нь хуванцар чаргатай байна.
ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн их эмч Л.Бум-Аюуш "Стандарт бус хуванцар чарга хагарч хүний бие рүү зоогдож, шулуун гэдэс нь урагдсан тохиолдол ч гарсан. Машины араас чаргануудыг үргэлжлүүлэн чирэх нь эрсдэлтэй. Чаргаар гулгаж байгаад хана хашаа мөргөх, чарга хагарч биед зоогдох гэх мэтчилэн тохиолдол гарч байна. Агаарт гарах замд битүү хятад хуванцар чарга зарж байна. Нэгдүгээрт тэр чарга маш нимгэн байна.
Чулуун дээр очиж хагарах, хана хашаа мөргөж хагарах эрсдэл бий.
Хагарч хүний бие рүү зоогдох тохиолдол гарч байгаа учраас стандарт бус чарганаас татгалзахыг зөвлөж байна" хэмээв.
86 ХҮҮХЭД ЧАРГАНААС УНАЖ, БЭРТЖЭЭ
2024 оны арваннэгдүгээр сарын 01-наас арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 130 хүн чарганаас унасан шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ.
Үүний 71 нь эрэгтэй, 59 нь эмэгтэйчүүд байна. Мөн нийт тохиолдлын 66 хувь буюу 86 нь 0-18 насны хүүхдүүд байжээ.
Хамгийн сүүлд гэхэд чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эмч, мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар зориулалтын бус чаргаар гулгах нь эрүүл мэндээрээ хохирох төдийгүй амь насаа алдах эрсдэлтэй. Тодруулбал, чаргаар гулгаж байгаад ихэвчлэн үе мөч буюу гар хөл, тохой, нуруундаа гэмтэл авдаг аж. Өндрөөс чаргаар их хурдтай гулсаж байх үед зогсоох боломжгүй байдаг. Тиймээс л автомашинд мөргүүлэх, хад, чулуу мөргөж, чарга нь хагарах, нүх рүү унах зэрэг осол ихээр гардаг байна.
ЧАРГААР ГУЛГАХДАА ЗЭРЭГЦЭЭ ЭГНЭЭНЭЭС ГУЛГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Тодруулбал:
- Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
- Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
- Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
- Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
- Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
- Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх.
- Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Нэргүй 2024-12-30 103.57.92.55
iim charga oruulj irehe bolioch ee horiglooch ingeed bertej gemteed anhaaruuld bhad gulgaad bertej gemteed bhin yamarch uchirtai yum be awaha boli uur songolt bhgui
Засаг 2024-12-30 206.248.200.242
Үхэрнүүд чадахгүй, сэтгэхгүй,боловсроогүй, мэдэхгүй учраас том багагүй бэртэл гэмтэл авдаг.Тэд таашаал гэж юу байдгийг мэдэхгүй тул гулгаж яадаг байнаа? аан ???
Нэргүй 2024-12-30 202.70.38.50
Ялзарсан төр үхэж хэмхэрж дуусхийн нь хардаг юмуу хаашаа юм шууд ХОРИОЛ хилээр оруулхаа л боличих жил болгон л ярина яацсан төр вэ
Нэргүй 2024-12-30 202.131.234.123
нөгөө олон хүүхдийн төлөө байгууллагууд таг дуугүй нөгөө эмэгтэй гишүүн нэртэй ягчис шулмасууд бас дуугүй. хүүхдийн нэрээр мөнгө цохихдоо л сайн юм. тэднийг татан буулга
Нэргүй 2024-12-30 103.212.118.11
ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ ЧАРГА ХУДАЛДАЖ АВААД ГУЛГУУЛЖ БАЙХАД ЮУН ЯАСАН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА ВЭ . БУСАД УРУУ БУРУУГАА ЧИХЭЖ АМЬДРАХАА БОЛЬЧООЧ
з 2024-12-30 202.126.89.254
чарганы стандарт байн уу хэн шалгах вэ
Нэргүй 2024-12-30 103.212.118.11
АВАХАА Л БОЛЬЧИХ . ТЭР БОЛ СТАНДАРТ . АВАХГҮЙ БОЛ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ Л БОЛНОДОО