Сент Жонсоос ирсэн онгоцонд асуудал гарсны улмаас хөөрөх зурвас руу гулсаж, нэг хэсэг нь шатжээ. Улмаар Халифаксын нисэх онгоцны буудлыг түр хаасан ч дараа нь үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх болсон байна.
Зорчигч Никки Валентин “CBC News”-т хэлэхдээ, онгоцны нэг дугуй газардах үед гацсан учир хүчтэй унасан. Тэрбээр мөн “Онгоц зүүн тийшээ хазайж эхэлсэн. Төд удалгүй маш хүчтэй дуу чимээ гарч, онгоцны далавч нь газар шүргэж байсан. Миний таамаглаж буйгаар хөдөлгүүр гэнэт шатсан байх. Онгоц нэлээд чичирч, бид онгоцны зүүн талд гал гарч байгааг харсан. Цонхны цаана утаа гарч эхэлсэн" гэсэн юм. Тус онгоцонд 73 зорчигч багын гишүүдийн хамт байсан аж. Нисэх онгоцны буудлаас гаргасан мэдэгдэлд уг хэрэг “PAL Airlines” компанийн үйл ажиллагаа явуулдаг “Air Canada 2259” нислэгтэй холбоотой гэж мэдэгджээ. Хэрэг 21:30 цагийн орчимд болсон байна.
“Air Canada” компанийн хэвлэлийн төлөөлөгч Питер Фицпатрик хэлэхдээ, онгоц Бямба гаригийн шөнө буух үед “буух хэрэгслийн асуудалтай" тулгарсан бөгөөд онгоц терминалд хүрч чадаагүй. Гэхдээ зорчигч болон хөлгийн багын гишүүд хохирол амсаагүй байна.
Зочин 2024-12-29 66.181.184.211
Исуу,мал аа,чи Баянхонгорт онгоц осолдлоо гээд шууд бич дээ,дэлхийн хүмүүс мэдэх үү?
Иргэн 2024-12-29 202.55.188.113
Хэзээ аль улс юм болдоо.муу юм болжээ.
Мэдээ ч бичих гэж хөөрхий юмаа
Нэргүй 2024-12-29 202.9.46.17
Багиин гишүүд гэж бичих байх шүү багын гишүүд биш.
Нэргүй 2024-12-29 139.5.219.179
исүү чинь энэнээс илүү бичиж угаасаа бөндгөрүүдийнх нь аль нь ч хүрэхгүй