Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд хэллээ.
Харин шинээр баригдсан цахилгаан станцууд төвийн системд эрчим хүч хэрхэн нийлүүлж буй талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх томоохон зорилгыг 2024 онд тавьж байсан. Нэг жилийн хугацаанд энэхүү зорилгодоо хүрч чадлаа. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станцын туршилтын галлагааг энэ сарын 25-ны орой 09:00 цагаас хийж эхэлсэн бол төвийн эрчим хүчний системд цаад тал нь энэ сарын 29-нд эрчим хүчийг нийлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаа онцлогтой” гэв.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн явуулсан байна.
Ташрамд, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нэргүй 2024-12-29 103.57.92.217
Женкогийн хувийн ДЦС шүү дээ ! Төрийн ба хувийн хөрөнг өөр хийх бүх төслийг гацаагаад зөвхөн өөрийнхөө төслийг
урагшлуулсан нь энэ шүү дээ! Одоо энэнээс тог цахилгаан авахгүй гэлтэй биш авалгүй яахав, харин бид төлбөрөө улсдаа биш Жкнкод л өгнө дөө ! Төвд нохойн гөлөгийг монголчууд мөн сайн цатгаж бгаа хэрэг шүү !!!
Нэргүй 2024-12-29 2.217.73.55
энэ одоо яасан их худлаа боргодог атаархуу гөлөг вэ? хэн юу үйлдвэрлэнэ түүнийг худалдаж авч байж л хэрэглэнэ биз дэ ??? Хятадыг хараагаад л байдаг бид барааг нь хэрэглээд л байгаа . бас л худалдаж мөнгөө төлөөд л авдаг биз дээ Төвд нохойн гөлөг чинь харин юм бүтээгээд яг одоо бол бол бүр аминд ороод байгаа юм биш үү ??!!
Лапша 2024-12-29 202.126.91.203
Оргил ачааллын үед Оросоос авдаг цахилгааныг ирэх жилээс авахгүй болчих боломж бий юу
Сс 2024-12-29 103.168.34.182
Мэргэжлийн хүн шиг хариулчих уу кк. Оросоос дээд тал нь 300Mвт ц.э.х авах шугамтай. Бөөрөлжүүт сая 150Мвт-н 1 блок нь ажилд орлоо. Бүрэн орохоороо 600Мвт болно. Гэхдээ Оросоос нэгдсэн системийн хүрээнд бага хэмжээний эрчим хүч авсаар байх байхаа.
Нэргүй 2024-12-29 202.9.40.36
Сайн байнха. Монголчууд бид 30 жил хоорондоо талцаж хэрэлдэж зодолдож ирсэн. Түүнэс болж улсын хөгжил
30 жил зогсонги байсан. Одоо эвлэлдэн нэгдэж нэг тийшээгээ харж урагш хөгжих цаг нь болсон. Улс төрчид гэх муухай улсууд биднийг хооронд нь хагаралдуулж дундаас нь өөрсдөө ашиг хонжоо олж байсан. Бид нэгдвэл тэд хэн ч биш болж мөнгөгүй хүмүүс болох нь гарцаагүй. Том том төслүүдээ хөдөлгөж урагш эрчтэй хөгжье
Нэргүй 2024-12-29 202.9.40.102
Төсв 35 их наядын гажиг хулгайг таслн зогсоо үмхиы хулгайч манж хужаагууд хулгайл2лхгүй шүү адгийн шаарууд хулгайл2д сурцн шулж хулгайлн гэж бодж хог шаарууд дайзлж жалгнд дуусга.
Zochin 2024-12-29 66.181.190.165
Ene bol Nyambaatrin gaviya shuu.
Bayar hurgie.