"Бид Азийн цээжинд орших тусгаар тогтносон, ардчилсан эх оронтой"

"Бид Азийн цээжинд орших тусгаар тогтносон, ардчилсан эх оронтой"

"Бид Азийн цээжинд орших тусгаар тогтносон, ардчилсан эх оронтой"
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эвийн чадал, оюуны хүчийг оройлон дээдлэхийг уриалж байна. Өнөөдөр үндэсний эрх чөлөөгөө дээдэлдэг, тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэд та бидний түүхэн бахархалт өдөр билээ. Ромын Пап, Францын хаантай харилцаж явсан төрт ёсны урт түүхтэй их гүрний үр сад, эвийн хүчгүйдээ зовж доройтож, манжийн дарлалын үед ганцхан улстай харьцаж тусгаар тогтнолоо алдаж, дэлхийгээс тусгаарлагдаж байлаа. Зөвхөн гадаад нөхцөл байдлыг нь ойлгоход тийм. Гэвч Монголчуудын холын зорилготой, тэсвэр хатуужилтай байж бэрхшээлээ давж гарч чаддаг чанар нь бидний Монголчуудын дотоод чанар, хүч чадалт оршиж байдаг гэж би боддог.
Монголчуудын тусгаар тогтнолын түүхэнд тэмдэглэгдсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний нэгдмэл орь хүслэн, итгэл үнэмшил ялсан, одоо ирээдүй аль ч цаг үед бахархаж явах түүхэн үйл хэрэг мөн. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн үе үеийн эх орончидын тууштай тэмцлийн биелэл байсан бөгөөд, өдгөө Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойг та бид хамтдаа ийнхүү тэмдэглэж байна. Хаана итгэл үнэмшил эв нэгдэл байна, тэнд том эрх ашиг, том үйл хэрэг биелэлээ олж байдаг гэдэгт би итгэдэг.
Яг тийм итгэл, орь хүслэн, эвийн хүчээр нэгдсэн тэр үеийн Монголчууд, хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний тэр өдөр эцэс болгож, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсаа байгуулж чадсан тухай бид мэдэх билээ.
Хожмоо ардчилсан Монгол орны парламентийн 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор 12-р сарын 29-ний энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зарлаж байсныг дурсахад бас таатай байна.
Үнэхээр улс гэрээ сэргээн тусгаарлаж дэвжиж, дэвших ёстой юм байна гэдэг дээр эвлэлдэн нийлж чадсан тэр үеийнхэний түүхэн гавьяанаас үлгэрлэж, улс орныхоо хөгжил дэвшил дээр нэгдэж хамтдаа зүтгэх шаардлага ч одоо үеийнхэн бидэнд тулгарч байгаа билээ.
Тиймээ бид төв Азийн цээжин дээр орших ,тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт монгол эх оронтой.
Намайг анх 1992 онд Японд очиход Монголын тухай мэддэг хүн бараг байдаггүй байсан бол, одоо харин Монголыг мэддэггүй Япон хүн байдаггүй болжээ. Учир нь миний дээр өгүүлсэн Монголчуудын хүч чадалд оршиж байгаа юм. Японы энэ сайн жишээ нь Монголын сумочдын бэрхшээл даах чадвар, тэсвэр хатуужил, хүч чадлаас үүдэлтэй. Өдгөө ч Олон Улсын чанартай, оюунлаг суурьтай өрсөлдөөнд Монгол хүүхдүүд тэргүүн хэсэгт амжилт гаргаж байгааг хараад та бид хамтдаа талархаж байдаг. Ирээдүйд Монголын залуус хаана байх уу, ямар том үйл хэрэг бүтээх вэ, хэнтэй хэрхэн яаж өрсөлдөх вэ, ямар чадал чансаатай байх вэ гэдэг дээр өөр өөрийнхөө амьдралын үйл хэргээ зориулцгаая.
Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эвийн чадал, оюуны хүчийг оройлон дээдлэхийг уриалж байна.
Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-29 103.168.34.15

Орос Хятадууд бидний эрх чөлөөнд атаархдаг.

Avatar

зочин 2024-12-29 66.181.180.35

Барууны хөрөнгөтнүүд ОХУ БНХАУ-ыг устгаж дэлхийг бүхэлд нь ганцаар захирах колончлох сорж шимж амьдрах зориготой Энэ зорилгын үүднээс НАТО-г оросын хилд тулган Украины төрд нацистүүдыг зориуд гаргаж дайн өдөөсөн Барууны 52 орон бүлэглэж энэ орны эсрэг асар хүчтэй хориг тавьж одоо бүр орос орны гүнд алсын тусгалт пуужингаар цохилт өгч цөмийн дайн өдөөх дэлхийг бүхэлд нь устгах хорон санаа сэдэж байна Орос хятадууд зөвхөн өөрийн орон төдийгүй дэлхийг бүхэлд нь аврахаар тэмцэж байна

Avatar

зочин 2024-12-29 66.181.180.35

Үхсний ардчилал Жинхэнэ фащистууд

Avatar

Нэргүй 2024-12-29 202.9.40.36

Хүний эрх нэрийн дор монголд амьдардаг хятад цустай хүмүүс бүр ил тод бидэнтэй дайсагналцдаг болсон. Үүнийг сэтгэгдлээс харж болно. Бидний эв нэгдэлгүй хоорондоо байнга хэрэлдэж муудалцдаг нь олз болж байна. Казахууд болон мусламан шашинтай зарим түүхчид монголын түүхийг өөрсдийнхөө түүх болгон бичиж бас гуйвуулж байна. Тэдэнд няцаалт өгөх цаг нь болсон байна. Монголын түүхийг дэлхийд таниулах сөрөг ойлголтыг няцаахад олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах нь ач холбогдолтой.

Avatar

Зочин 2024-12-29 122.201.31.23

Манжид дарлуулаад байсан юм байхгүй. Харин та нарын хайртай оросууд чинь урьдын өсөө зангидаж биднийг сүүлийн 100 жил дарлалаа,

Avatar

Нэргүй 2024-12-29 202.9.40.102

эзлдгэ эзлээд одо хүртэл далдуур хулгайг-р нам төр-р толгойд гарч хулгай хийж улсыг орныг доройт2лж хорлн сүйрүүлж гажигт

Avatar

Нэргүй 2024-12-29 202.9.40.102

Адгиын хулгайч манж хужаагууд.

Avatar

Нэргүй 2024-12-29 139.5.218.63

Халхууд ингээд бичээд байгаа юмдаа дарлаагүй бүүвэйлж байсан гээд

Avatar

🎽 2024-12-29 66.181.191.229

ман-ы дуртай санамж бичигээ үйлдээд бх байж. шинэчилсэн гэрээ. ууж хантааз хамжаар өмсөөд манжууд талийчлоо. хаана бас эрчүүд нь палаж н дээр хантааз жилетг өмсөөд байна гэлээ.

Avatar

Нэргүй 2024-12-29 202.9.40.102

Уих зг нам төрд гүнзыг үүрлсн хувхай өлөн хулгайч манж хужаагуудыг үтэр пайзлж устгаач.

Avatar

Нэргүй 2024-12-29 139.5.219.141

1235 оны өвөл Оросын гол мөрөн чийг шалбааг хөлдсөн үед л хаан Батын цэргүүд оросын хотуудыг дайрч эзэлж байсан тухай В.Ян бичсэн байдаг. Гурван ёсын хүйтэнд хусан уургаа бариад хурдалж явнаа адуучин… гээд дуулдаг биз дээ.

Avatar

Нэргүй 2024-12-29 66.181.183.105

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "лапшу на уши вешать" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ! Өвлийн хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1910-аад оны монголчуудын дүр төрхийг фото зурган дээрээс харсан биз дээ.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-12-29 202.21.110.94

ЧИ БОЛ ЖИНХЭН ОРОС БОЛОВСРОЛТОЙ 2 ЭСВЭЛ 3 БУУДЛААС ГАРАЛТАЙ ХЯТАД ЦУСТАЙ ИХИЙГ МЭДЭГЧ ҮХЭР МОНГОЛ БАЙНА ….

Avatar

Нэргүй 2024-12-29 66.181.183.105

Орос улс, Казахстан ба Зүүн Европид их хүйтэрдэг, Монголын нууц товчоог Монголчуудын үзэн яддаг Хятадаас авчирж орчуулсан биз дээ.

Avatar

Нэргүй 2024-12-29 202.9.40.102

оросууд монгол орныг бүтээж босгож өгсн

Avatar

Нэргүй 2024-12-29 139.5.218.63

Нүүдэлчид балгас хэрэм барьдаггүй юмаа малааа

Avatar

Нэргүй 2024-12-29 103.168.34.131

МОНГОЛЧУУД АРДЧИЛАЛААС БОЛЖ ДОРОЙТСОН ,,ОДОО ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ НЭГ ЧИГТ ЯВАХ ХЭРЭГТЭЙ… СОЦИАЛИСТ НИЙГЭМД ХАМГИЙН ИХ ХӨГЖСӨН ОДОО ТЭР ТУРШЛАГА ДЭЭРЭЭ ТУЛГУУРЛАЖ ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ… ГАНТӨМӨР МУУ САМУУРАЙН ГАР ХӨЛ ХУДЛАА ШААГААРАЙ ЯПОН МОНГОЛРУУ ӨНГӨЛЗӨЖ ХАЛХ ГОЛД МАНЖУУРТ ОРОС МОНГОЛ ЦЭРГҮҮДЭД ХАМРАА ТАС ЦАВЧУУЛАА БИЗДЭЭ МОНГОЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙСАН ГЭЖ БҮҮ х** ДАЙНЫ ТӨЛБӨРТ ГОВЬ КОМБИНАТЫГ БАРЬЖ ӨГӨӨ БИҮДЭЭ.. САМУУРАЙ НАРЫГ ҮЗЭН ЯДАХ ХЭРЭГТЭЙ ХОЙЧ ҮЕ ӨВӨГ ДЭЭДСИЙН ӨМНӨӨС б** ШАГАЙЖ БАЙСАН АЦНУУД ЗА ..

Avatar

зочин 2024-12-29 66.181.180.35

Ардчиллын хүчинд манайд хэдхэн хүн баяжиж олонх ядуурсан Нийгмийн хөрөнгө үндсэндээ хэдхэн хүний гарт орсон Баян хоосны ялгаа эрс өсч мөлжлөг гаарсан Хэрэгцээт хүнс бусад бараа бүтэгдэхүүнийхээ 70 аас дээш хувийг гадаадаас зөөсөн хэвээрээ л байна Манайд нүүрс зэсийн хүдрийн багахан нөөц байгаагүй бол бид яаж амьдрах байсан вэ Бид л барууны үеэ өнгөрөөсөн бүдүүлэг зэрлэг мөлжлөг бүхий ардчилал рүү тэмүүлж байна Дэлхийг ганцаараа захирах бусдыг колончлох дарангуй үзлийг нь дэмжиж байна

Avatar

Нэргүй 2024-12-29 124.158.106.209

үхсэний ардчилал ардчилал гэгчээс болж улс орон дампуурсан

Avatar

Нэргүй 2024-12-29 103.57.92.217

Ардчилын хүчинд Монгол Улс оршиж бна шүү Орос Хятад хоёр манайхыг хувааж идэхээс АНУ, Англи, Япон,Канад, Франц улсуудын эрх ашиг л бднийг аьарч бнаа !!!

Avatar

Нэргүй 2024-12-29 66.181.190.23

ёстой хуцдаг гөлөг нэг байнаа,тэд нар чинь 2хон улсын дундах биднийг бүү хэл бүгдээрээ нийлээд оросыг барахгүй украйныг сүйрүүлж бна цаана чинь,3 дахь хөрш мөрш гэсэн үлгэрт мансуурсан зомби минь,нүдээ нээ,орчноо хар,дүгнэлт хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж