Хүүхэд амиа алдсаны улмаас Албани улс "TikTok"-ыг хориглов

Хүүхэд амиа алдсаны улмаас Албани улс "TikTok"-ыг хориглов

Хүүхэд амиа алдсаны улмаас Албани улс "TikTok"-ыг хориглов

Албани улсад өнгөрсөн сард өсвөр насны хүүхэд хутгалуулж амиа алдсан хэрэг гарсны дараа тус улсын засгийн газар нэг жилийн хугацаатайгаар "TikTok"-ыг цахим сүлжээнд хориглох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, тухайн амиа алдсан 14 настай хүүхэд "TikTok" дээр ангийнхаа хүүхэдтэй маргаснаас болж, хутгалуулсан гэж үзжээ. Түүнчлэн тус платформ дээр хүний аминд хүрэх тухай богино бичлэгүүд нийтлэгддэг нь нэг ангийн хоёр хүүхэд маргалдаж, нэгнийхээ аминд хүрэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.

Ерөнхий сайд Эди Рама мэдэгдсэнээр, сургуулийн орчныг аюулгүй болгох өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг болгож жилийн хугацаанд "TikTok"-ыг Албани улсын бүх цахим сүлжээнд ашиглах боломжгүй болно. Мөн улс орны өнцөг булан бүрээс ирсэн эцэг эхчүүдийн бүлэг болон багш нартай уулзсаны хүрээнд энэ шийдвэрт хүрсэн аж.

Франц, Герман, Бельги зэрэг Европын хэд хэдэн улс хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хатуу дүрэм журмыг баримталдаг. Мөн Австрали улс 16-аас доош насны хүүхдийг "TikTok"-ыг төдийгүй, зарим цахим платформыг ашиглахгүй байх дүрмийг арваннэгдүгээр сард баталсан юм. Ерөнхий сайд Рама олон нийтийн сүлжээ, тэр дундаа "TikTok"-ыг сургууль болон гадуурх орчинд өсвөр үеийнхний хүчирхийллийг өдөөсөн гэж буруутгажээ.

Тэрбээр хэлэхдээ "Өнөөдрийн асуудал бол бидний хүүхдүүд биш.  Өнөөдрийн асуудал бол бид, бидний нийгэм. Өнөөдрийн асуудал бол TikTok болон бидний хүүхдүүдийг барьцаалж буй бусад бүх хүмүүс" гэсэн байна. "TikTok"-ын толгой компани Албанийн засгийн газраас яаралтай тодорхой болгохыг хүсч байна гэж мэдэгдэв. Мөн  "Бид гэмт хэрэгтэн эсвэл хохирогч  TikTok хаягтай байсан гэдгийг нотлох баримт олоогүй бөгөөд энэ үйл явдалд хүргэсэн видео бичлэгүүдийг TikTok биш, өөр платформ дээр нийтэлсэн болохыг  баталж байна" гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-29 66.181.183.105

Албани мэтийн өчүүхэн улс бас Хятадын эсрэг нэгдэж байна. Сүүлийн үед Тик Ток ба Телеграммын эсрэг улс төрийн шахалт үзүүлж байгаа.

Avatar

Нэргүй 2024-12-29 202.9.40.36

Манай орон ч бас хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Сөрөг үр дагавар их байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж