Өмнөд Солонгосын нэг өрх Сөүл хотод байр худалдан авахыг хүсвэл ганц ч зоос үрэлгүйгээр 13 жил хуримтлуулах шаардлагатай гэх тайлан өнгөрсөн Баасан гаригт гарчээ. Тодруулбал, тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны гаргасан уг тайлан нь солонгосчуудын ажлын байр, амьдралын чанарыг сайжруулах хүсэл зэрэг бусад шалтгааны улмаас нийслэл руу хошуурах болсны үндсэн дээр бий болсон аж. Өмнөд Солонгост орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2023 онд хамгийн их өссөн бөгөөд тус оны зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд улсын хэмжээнд 61 мянган өрхөөс судалгаа авч тайланг гаргасан.
Уг тайланд өнгөрсөн оны хоёрдох хагаст Сөүл хотын орон сууцны дундаж үнэ, орлогын харьцаа 13-тай тэнцэж буйг харуулсан байна. Энэ харьцаа нь худалдан авагчдад хэр боломжийн үнэтэй орон сууц олдож буйг хэмжих зорилготой бөгөөд 2023 оны судалгаагаар Сөүл дэх орон сууцны үнэ өрхийн дундаж орлогоос 13 дахин их байгааг онцолсон юм.
"Энгийнээр хэлбэл, цалинтай ажилчин хотод байртай болохын тулд 13 жилийн турш олсон мөнгө бүрээ хуримтлуулах ёстой” гэж тайланд дүгнэжээ. Сөүл хотын орон сууцны үнэ нь бусад муж, хотуудаас харьцангуй өндөр бөгөөд засгийн газрын цогцолборын өлгий Сэжон хотын орон сууцны үнэ, орлогын харьцаа 8.7, Кёнги муж 7.4, Тэжон 7.1 байна.
Тус улсын хоёр том хот болох Пусан, Дэгү хотод орон сууцны үнэ, орлогын дундаж харьцаа 6.7 байсан. Өмнөд Жоолла муж хамгийн бага буюу 3.1 харьцаатай байв. Орон сууц өмчлөлийн үзүүлэлтээс харвал тус улсад орон сууцтай иргэдийн хувь нь 2022 онд 61.3 хувь байсан бол 2023 онд 60.7 хувь болж буурчээ. Мөн хугацаанд Сөүл хотод 55.8 хувиас 55.1 хувь, Сөүлээс бусад томоохон хотуудад 62.8 хувиас 62.3 хувь, мужуудад 69.1 хувиас 68.6 хувь болж буурсан байна. Түүнчлэн 2023 оны судалгаанд оролцогчдын 87.3 хувь нь орон сууцтай байх шаардлагатай гэж хариулжээ.
иргэн 2024-12-29 202.126.90.207
монголд ч гэсэн адилхан дөө, энд авах цалингаараа байр орон сууц авах хэцүү, тиймээс л залуус солонгосыг зориод ажил хийж мөнгө цуглуулах гэж яваад байгаа байх,
Нэргүй 2024-12-29 202.70.43.34
Иймэрхүү САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ олгох наад захын энгийн Хичээлүүдийг Ард Иргэдэд ТВ, мэдээллийн хэрэгслүүдээр нь сайн явуулж өгмөөр байгаа юмдаа. Мөнгийг юунд зөв зохистой зарцуулах гээд.
Суганы нурдас 2024-12-29 202.9.47.33
хөдөө тариа ногоогоо тариад, тахиа гахайгаа маллаж портер сонатагаа унаад явж байвал дээр дээ. хар гэртээ хаан бор гэртээ боол гэж.
Нэргүй 2024-12-29 103.57.95.186
Энэ 13 жил цуглуулахад сарын 10 сая воны цалинтай хүний цалингаар бодсон байна. 10 сая воноо 12 сар 13 жил 1 вон ч үрэхгүй цуглуулахад хотуудад байр авах юм байна.
зочин 2024-12-29 66.181.180.35
Энэ бол зөвхөн солонгост биш ялангуяа хөгжингүй бүх оронд гарч байгаа зүйл Насаараа мөнгө цуглуулаад байртай болох боломж алга гээд л байнга мэдээлж байна Орох оронгүй ажилгүй үй олон хүмүүс гудманд хоноглож байна Ялангуяа м*нс**р*х бодисонд донтсон мэдэрлийн гажигтай зэрэг хүмүүс бүр аймшиг Манайхаар бол архинд донтож траншейнд хоноглогсод юм уу даа Үүн рүү бид алхам алхмаар муу муухай рүү дөхөөд л байна Мөд ихэнх хүмүүс байр авч дийлэхээ байх б**х аа
Зочин 2024-12-29 103.57.95.186
Солонгост байдаг дүү маань одоо хүртэл түрээсийн байранд амьдардаг. Орон сууц авах гэхээр хамгийн хямд тохилог жижиг байр 1 тэрбум воноос эхэлдэг гэж байсан. Тэгэхээр 13 жил бол худлаа шүү. Яахав хөдөө нурж унах гэж байгаа хашаа байшин эзэн нь нас барчихсан хүүхдүүд нь байрыг заруулж байгаа, тийм байшин бол 500-800 сая вонд авчих байх. Хувийн хаус бол яриад ч хэрэггүй 10 тэрбум вон гээд янз бүр байдаг байршилаас хамаараад.
Манан 2024-12-29 66.181.181.149
зөвхөн нэг хүн биш байхаа, гэр бүлээрээ орсон орлогоо огт үрэхгүй нөхцөлд 13 жилд авч чадах уу үгүй юу
Нэргүй 2024-12-29 66.181.183.105
Сөүлийн орон сууцнууд хавчиг, талбай багатай, улс нь газар нутаг багатай юм чинь.
Нэргүй 2024-12-29 66.181.180.35
Зөвхөн өмнөт солонгост биш ээ Бусад ихэнх оронд ийм байна Тухайлбал Канадад иргэдийн хамгийн эхний хүндрэл нь хаана амьдрах хаана ажиллах болсон байна Зөвхөн сүүлийн 10 хүрэхгүй жилд орон сууцны үнэ болон хөлслөх үнэ нэг дахин өссөн Гэтэл цалин 50 хүрэхгүй хувиар нэмэгджээ Гадаадын хар шаруудаар улс орон нь дүүрсэн Гэмт хэргээ дийлэхээ байсан Орой үдэш гадаа гарах явахад ч аюултай Үндсэн иргэд нь бүр гайшаа барж байна Үл бүтэх хүмүүсийн нөлөөгөөр бид ч ийм байдалд ороход ойр байна