Японы зүүн хойд хэсгийн Ямагата муж дахь Гинзан Онсэн халуун рашааны газар нүд баясам цаст үзэмжээрээ алдартай. Гэтэл өвлийн аялал жуулчлалын оргил үетэй зэрэгцээд жуулчдын увайгүй байдал тэвчээр барах болсон тул жуулчдын тоонд хязгаарлалт тогтоожээ.
Токио хотоос хойд зүгт 418 км зайд орших халуун рашааныг жил бүр 330 мянга орчим жуулчин зорьдог. Жуулчид 300 жилийн түүхтэй хотыг дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирэхдээ тусгайлан өвлийн улирлыг сонгодог аж. Халуун рашаанд орохоос илүүтэй Эдогийн үеийн хуучин барилгуудын цасанд дарагдсан гайхалтай үзэмжийг жуулчид харах дуртай.
Гэвч зураг авхуулах гэж хөл үймээн үүсгэх, машины зогсоолоос болж маргалдах зэргээр жуулчид увайгүй байдал гаргах нь оршин суугчдын тайван байдлыг алдагдуулдаг. Гинзан Онсэн рашаан цахим хуудсандаа "Жуулчид зураг авхуулахын тулд тайван сайхан газруудад орилж хашгичдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүн хууран мэхэлдэг" гэжээ.
Жуулчид замын түгжрэл үүсгэснээр түргэн тусламжийн машинд хүртэл хүндрэл үүсдэг аж. Зураг авах талбай нарийхан учир хоорондоо маргалдаж, түлхэлцсэнээс болоод хүн ус руу унасан тохиолдол ч байдаг.
Жуулчид нэгдүгээр сарын 7-ноос эхлээд Гинзан Онсэн рүү очих бол тасалбар худалдаж авах шаардлагатай. Орон нутгийн зочид буудлууд урьдчилан захиалга өгөөгүй жуулчдыг 20:00 цагаас хойш хүлээж авахгүй. Машинтай ирж буй хүмүүс ойролцоох тусгай зогсоолд машинаа байршуулаад, хот руу автобусаар явна. Автобусны тасалбарын үнэ 1150 иен.
Япон улс сүүлийн саруудад аялал жуулчлалын дээд амжилт тогтоогоод буй. Тиймээс зөвхөн Гинзан Онсэн гэлтгүй тус улсын өнцөг булан бүрт байгаа олон газар аялал жуулчлалын зохицуулалтуудаа эргэн харахаас өөр аргагүй болжээ. Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар 33 сая жуулчин тус улсад ирсэн байна. Энэ нь 2019 онд тогтоосон 31.9 гэх дээд амжилтыг эвджээ.
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.114.171
Тэр увайгүйчүүд гэдэг нь гадаадынхан л байхаа даа??
Нэргүй 6 цагийн өмнө 188.162.254.14
хятад жуулчид
Нэргүй 2024-12-28 66.181.178.235
Монголчууд очвол яах бол..
Zochin 2024-12-28 202.9.41.1
shuud aluulna
Нэргүй 5 цагийн өмнө 202.180.219.28
arhidaad zodoldono biz oor yaahavdee.