Азербайжан: Онгоцны осолд Оросыг буруутгахаас зайлсхийв

Хуучирсан мэдээ: 2024.12.28-нд нийтлэгдсэн

Азербайжан: Онгоцны осолд Оросыг буруутгахаас зайлсхийв

Азербайжан: Онгоцны осолд Оросыг буруутгахаас зайлсхийв

Азербайжаны агаарын тээврийн "J2-8243" онгоц Казахстанд осолдож, 38 хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг Лхагва гаригт гарсан. Тэгвэл мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр онгоцонд биет байдлаар болон техникийн гадны нөлөөлөл орсон гэсэн дүгнэлт гарсныг Азербайжаны агаарын тээврийн компани мэдэгдэв.

Энэхүү гадны нөлөөллийнхөө тухай Азербайжан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Гэхдээ Оросыг шууд буруутгахаас зайлсхийжээ.

Онгоц Казахстаны Актау хотын ойролцоо буухаасаа өмнө Чечениэс баруун Казахстан руу Каспийн тэнгисээр дамжин нисчээ. Энэ хэргээс болоод Чеченьд адармаатай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд агаарын орон зайгаа ч хаасан гэдгийг ОХУ-ын иргэний агаарын тээврийн "Росавиациа"-ийн тэргүүн Дмитрий Ядров мэдэгдэв.

Мөн "Тухайн үед Украины байлдааны нисгэгчгүй онгоцууд Грозный, Владикавказ хотуудын иргэний дэд бүтэц рүү террорист халдлага үйлдэж байсан. Тийм учраас Грозный нисэх буудлаас бүх онгоцыг яаралтай шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Үүнээс гадна Грозный орчимд өтгөн манантай байсан" гэжээ.

Харин Азербайжаны нисэхийн мэргэжилтнүүд болон засгийн газрыг дэмжигч хэвлэл мэдээллийнхэн онгоц Оросын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн дэлбэрэлтийн хэлтэрхийд өртсөн гэж үзэж байна. Онгоцны үйлчлэгч Зулфукар Асадов хэвлэлд ярилцлага өгөхдөө "Онгоц ямар нэг гадны цохилтод өртсөн. Түүнээс болж хүмүүс сандралдсан. Бид тэднийг тайвшруулж, суулгахыг оролдсон. Тэр үед дахин цохилт болж, миний гар гэмтсэн" гэжээ.

Азербайжаны агаарын тээврийн компани аюулгүй байдлын үүднээс Оросын долоон хот руу нислэгээ зогсоож байгаагаа мэдэгдээд байна.

Осолд өртөж амиа алдсан ч онгоцны нэг хэсгийг газардуулж чадсанаар олон хүний ​​амь насыг аварсан нисгэгчид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Азербайжанд зохион байгуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж