БНСУ: Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулна

БНСУ: Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулна

БНСУ: Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулна

Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах санал хураалт явуулаад ердөө хагас сар өнгөрч байна. Энэ хугацаанд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр тус улсын ерөнхий сайд Хан Дак Сү ажиллаж байсан билээ. Гэтэл Хан Дак Сүг ч бас импичмент тойрохгүй, дайрав бололтой. Тус улсын парламент Хан Дак Сүг огцруулахаар импичментийн санал хураалт явуулахад 191 хууль тогтоогч саналаа өгчээ.

Парламент албан ёсны мэдэгдэл хиймэгц Хан Дак Сүг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх аж.

"Хан Дак Сү эх орноо улс төрийн хямралаас гаргах ёстой атал Юныг огцруулах ажиллагааг дуусгах шаардлагаас татгалзаж байна" гэж сөрөг хүчнийхэн үзжээ. Тодруулбал, Юн Сук Ёлын хэргийг хянахаар парламентаас томилсон гурван шүүгчийг Хан хүлээн зөвшөөрөөгүй аж. Иймд сөрөг хүчнийхэн Пүрэв гаригт огцруулах хүсэлтийг гаргаж, улмаар Баасан гаригт санал хураалт явуулсан байна.

Импичмент амжилттай болоход 151 санал шаардлагатай гэж Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик мэдэгджээ. Үүнээс улбаалаад Юн Сук Ёл, Хан Дак Сү нарын нам буюу эрх баригч Ардын хүчний нам эсэргүүцлээ илэрхийлэв. Юныг огцруулахад 200 санал шаардлагатай байсан. Энэ удаад Хан Дак Сү дээр ердөө 151 саналаар хязгаарлаж буй нь түүнийг огцруулахын тулд эрх баригч намын хууль тогтоогчдын саналыг авах шаардлагагүй болно гэсэн үг юм.

Эрх баригч намын гишүүд санал хураах танхимд цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд "Хүчингүй", "Эрх мэдлээ урвуулан ашиглаж байна" гэх зэргээр хашгирч, парламентын даргыг огцрохыг шаардсан байна.

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц ихэвчлэн есөн гишүүнээс бүрддэг. Шийдвэрийг батлахын тулд дор хаяж зургаан гишүүн санал нэгдэх ёстой. Одоо томилогдсон зургаан гишүүний нэг нь л санал зөрлөө гэхэд Юн Сук Ёл импичментээс аврагдах юм. Дутуу орон тоон дээр гурван гишүүнийг нэмж өгснөөр Юныг огцруулах магадлал нэмэгдэнэ гэж сөрөг хүчнийхэн найдаж байсан аж.

Хан Дак Сүгийн тохиолдлыг авч үзвэл Өмнөд Солонгос ардчилсан орон болсноосоо хойш ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулж буй анхны удаа юм. Түүний орыг Сангийн сайд Чой Санг-мок залгамжлахаар байна. Юн Сук Ёлын нэгэн адил Хан Дак Сү ч бас одоо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээх ёстой болжээ. Үндсэн хуулийн цэц мөн л 180 хоногийн дотор эцсийн шийдвэрийг гаргана.

Хан Дак Сү энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Үндэсний ассамблейн шийдвэрийг хүндэтгэж байна. Шийдвэрийг хүлээх болно. Эмх замбараагүй байдлыг дэврээхгүйн тулд бүрэн эрхээ түдгэлзүүлэх болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.183.105

Трампыг гарч ирнэ гэсэн чинь Азийн ноход нь жүжиг тавьж эхэлсэн бололтой.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.89.233

Сөрөг хүчин Улсаараа тоглож байна даа.
Юн гүйцээдэг байсан юм.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 59.153.113.34

Сөхөг хүчин бас яачих малаа

Avatar

y 12 цагийн өмнө 50.147.160.114

yuj

Avatar

C; 2024-12-28 50.147.160.114

BOLISHEV

Avatar

Xy 12 цагийн өмнө 50.147.160.114

###

Avatar

Ард түмээн, сэрээч ээ 2024-12-28 120.142.98.59

Хэнттйн 2-г л ингэмээр байгаа юм даа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.46.184

Хэнтийн 2 биш нэг л байгаа. Хүүк чинь Сайран хөлт, Гуя-Алцайн гаралтай гэж нэг нөхөр хэлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж