Узбекистан улс Евразийн хөгжлийн банкинд нэгдэнэ

Узбекистан улс Евразийн хөгжлийн банкинд нэгдэнэ

Узбекистан улс Евразийн хөгжлийн банкинд нэгдэнэ

Узбекистан улс 2025 онд Евразийн хөгжлийн банкинд элсэхээр төлөвлөж байна гэж ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай Санкт-Петербургт болсон Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн сүүлчийн хуралдаан дээр үг хэлэхдээ "Хамтарсан төслүүдийг урагшлуулах санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгохын тулд бид шаардлагатай процедурыг дуусгаж, ирэх оны эхээр Евразийн хөгжлийн банкинд элсэхээр төлөвлөж байна" гэж хэлсэн байна.

Түүнчлэн бизнес эрхлэгчдийн идэвхтэй оролцоог дэмжих, бизнесийн харилцааг бэхжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд Шавкат Мирзиёев ЕАЭБ-ын Бизнесийн зөвлөлийн хурлыг 2025 оны дөрөвдүгээр сард Ташкент хотноо зохион байгуулахыг санал болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж