Монголын хүндийн өргөлтийн "нэрийн хуудас" зодог тайлав

Монголын хүндийн өргөлтийн "нэрийн хуудас" зодог тайлав

Монголын хүндийн өргөлтийн "нэрийн хуудас" зодог тайлав

Улиран одож буй 2024 онд спортын ертөнцөд өрнөсөн онцлох таван үйл явдлыг “NEWS” агентлаг нэрлэсэн.  Спортын онцлох таван үйл явдлын нэгээр хүндийн өргөлтийн гавьяат тамирчин М.Анхцэцэгийн зодог тайлсан үйл явдлыг нэрлэлээ.

Монголын хүндийн өргөлтийн нэр, нүүрийг сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд өндөрт өргөж явсан гавьяат тамирчин М.Анхцэцэг зодог тайлж буйгаа зарлав. Тэрбээр сүүлд Бахрейны Манама хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Энэ нь түүний дэлхийн аваргын тав дахь медаль байсан бөгөөд анх 2017 онд хүрэл медаль хүртэж, дараа нь 2021 онд хүсэн хүлээсэн алтан медалиа энгэртээ гялалзуулсан амжилттай.

М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийжээ. Түүний хувьд 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа эхлүүлсэн. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн.

ДАШТ-ийн амжилт: 

  • 2017 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
  • 2019 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
  • 2021 оны ДАШТ – Алт (Нийлбэр)
  • 2022 оны ДАШТ – Мөнгө (Түлхэлттэй)
  • 2024 оны ДАШТ – Мөнгө (Огцом өргөлт)

М.Анхцэцэгийг олимпийн наадмаас медаль авна гэж монголчууд итгэсэн хүлээсэн. 2021 оны Токиогийн олимпод ид ирэн дээрээ очсон ч аз дутаж, дөрөвдүгээр байрт орж байлаа. Тэрбээр хүрэл медаль хүртэхэд ердөө тавхан килограмм дутаж, нулимстай нүдтэй тэмцээнээ үдэв. Дутуугаа гүйцээхээр Парисын олимпод эргэн ирсэн ч бэртэл гэмтэл түүнийг зогсоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.89.233

Эрэлхэг Зоригт эмэгтэй

Avatar

зочин 7 цагийн өмнө 112.72.8.102

Энэ хүүхэд маш зөв шийдэл гаргасан байна. Одоо бие сэтгэлээ бод. Бид энэ хүнийг алдаршуулах ёстой шүү. Хүнд спортод бие сэтгэлээ зориулж явсан гайхалтай бүсгүй шүү

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.168.34.98

охин хүүхэд биеэ бодсон нь дээрээ зөв шийдэл гаргасан байна

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.181.22

Сайн охин

Avatar

Зочин 10 цагийн өмнө 139.5.217.162

зарим нэг бөхчин шиг дэвжээний буг болоод байлгүй эртхэн үнэ хүндтэй дээрээ зодог тайлах нь зөв, хүндийн өргөлт бол бөхийн дэргэд хүнд спорт, энэ хүртэл зүтгэсэн нь гавьяа шүү, одоо эрүүл мэндээ бодох нь зүй

Avatar

Нэргүй 2024-12-28 202.55.188.45

яваач дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж