Алтан охин

Алтан охин

Улиран одож буй 2024 онд спортын ертөнцөд өрнөсөн онцлох таван үйл явдлыг “NEWS” агентлаг онцлон нэрлэсэн.  Тэгвэл Парисын паралимпод таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Парисын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан үйл явдлыг энэ оны спортын онцлох таван үйл явдлын нэгээр нэрлэж байна.

Парисын паралимпод Монголын баг тамирчид медалийн хур буулгасан. Нийт 170 орны 4,463 тамирчин спортын 22 төрлөөр 549 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд монголчууд 12 тамирчнаа илгээж, дөрвөн медаль хүртжээ. Тухайлбал, таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгө, хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Ц.Баттулга мөнгө, пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ мөнгөн медалийн эзэд болов.

Э.Содномпилжээ гурван паралимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон төдийгүй дэлхийд ховор тооцогдох амжилтыг үзүүлжээ. Тэрбээр Риогийн наадмаас алт, Токиогоос хүрэл медаль хүртэж байлаа.

Хамгийн гайхалтай үйл явдал нь Монгол Улс түүхэндээ анх удаагаа паралимпийн эмэгтэй аваргатай болсон юм. Өмнө нь олимп болон паралимпоос алтан медаль хүртэж байсан эмэгтэй тамирчин үгүй. Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлдсөн У.Сүрэнжав нь наадмын турш Египет, Мексикийн тамирчдыг ялж, алтан медалийн төлөөх тулаанд Ираны Зара Рахимиг 5-2 гэсэн харьцаатай буулган авчээ.

Энэ жил 24 настай У.Сүрэнжав 2024 оны Европын аваргад түрүүлж, дэлхийн чансаагаараа паралимпийн эрхээ авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Инга 2024-12-28 124.158.120.146

Пара олимп шууд дамжуулж чадахгүй телевизүүд зда Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ялгаварладаг дээрэлхүү тэтгэмж муу улс!

Avatar

Нэргүй 2024-12-28 66.181.187.202

Дамжуулсан шүү дээ

Avatar

Инга 2024-12-28 124.158.120.146

Пара олимп шууд дамжуулж чадахгүй телевизүүд зда. Хөгжлийн бэрхшээлтэй ялгаварладаг дээрэлхдэг тэтгэмж муу л*****н улс!

Avatar

Нэргүй 2024-12-28 66.181.191.232

Mundag ohindoo,tamirchiddaa shine ondoo amjilt,buteeleer duuren baij,amidral ni ulam deeshilj baihiig husen eruue

Avatar

Нэргүй 2024-12-28 66.181.161.78

Гайхамшигт Халх бүсгүй!

Avatar

Нэргүй 2024-12-28 103.57.92.217

Алтан медаль авсан тамирчны нэг онцлог, гайхамшиг нь Төрийн дууллаа эгшиглүүлж бгаа нь юмшүү дээ ! Медаль авсан бүхэн туг далбаагаа өрнүүлнэ,харин төрийн дууллаа бол зөвхөн Алтан медальтан л эгшиглүүлдэг ш дээ !
Батзаяа чи энэ ялгааг тодруулахгүй, ямар мэдрэмжгүй амьтан бэ ? Тэгээд бас сэтгүүлч гээд байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж