Гэрлийн хотод мандсан талын нар

Гэрлийн хотод мандсан талын нар

Гэрлийн хотод мандсан талын нар

Улиран одож буй 2024 онд спортын ертөнцөд өрнөсөн онцлох таван үйл явдлыг “NEWS” агентлаг онцлон нэрлэсэн.  Түүний нэг бол Монгол Улсаа төлөөлөн есөн спортын 32 тамирчин Парисын олимпийг зорьж, нэг мөнгөн медальтай өндөрлүүлсэн үйл явдал байсан юм.

Парис хотноо зуны 33 дахь олимпийн наадам сар гаруй үргэлжилсэн. Дэлхийн 206 орны 10,714 тамирчин 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж, суу алдраа дуурсгав. Парис хот 100 жилийн дараа олимп зохион байгуулагчаар шалгарсан. Тэр ч утгаараа хайрын хотоос их зүйл хүлээж байсан хүн олон байсан биз. Нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 26-ны өдөр Сена мөрөн дээр болсон нь анх удаагаа олимпийн нээлт цэнгэлдэхээс өөр газар нь болсон онцлог байлаа.

Монгол Улсаа төлөөлөн есөн спортын 32 тамирчин Парисын олимпийг зорьж, нэг мөнгөн медальтай өндөрлүүлсэн. Тодруулбал, жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр Мальта, Австри, Парагвай, Испанийн шилдэг тамирчдыг ялсан ч финалд Японы Нацүми Цүнодад ялагджээ. Энэ жил 25 настай тэрбээр 2024 онд гайхалтай байж, Абу Дабид болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн түүхтэй. Мөн Азийн аварга, Душанбегийн Гранд Сламд түрүүлсэн юм.

Оны төгсгөлд Б.Баасанхүү дээрх амжилтаараа "Бөртэ Чоно"-ын шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, шилжин явах цомын эзэн болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 7 цагийн өмнө 88.64.144.240

хэзээнээс барилдаж эхлэх вэ ??? энэ охин бүр сураггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж