Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур, Цэцэгнуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -36…-41 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -30…-35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 1-6 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.101
үмхий хувхай хулгайч манж хужаагууд нийгэм ийм бузр доройт2лж сүйрцн зайлхгүй бга биз манж х***а хог шаарууд нам төрд ийм гүнзгийн шигдж эзлсн харж бга биз лаларуудыг хатуу яллж дуусгж мэдрүүлх ёстой ирээдүйг ингж хамгаалдгин ингж бузрууд-с урьдчлн сэргийлдгийн.