Эмгэнэл

/1958-2024/

Бид бүхний хайртай ээж, элбэрэлт эмээ, халамжит охин, эгч, анд найз, ахмад багш Гүрбадамын Цэвэлсүрэн нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж,  гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, найз нөхөд  бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.

Г.Цэвэлсүрэн нь 1958 онд айлын ууган охин болж мэндэлсэн бөгөөд 1966-1976 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1976-1982 онд Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, ажил хөдөлмөрийн гараагаа 1982 онд МОНЦАМЭ агентлагт орчуулагч/редактороор эхлүүлсэн бөгөөд улмаар 1987-1993 Монголын Радиод орчуулагч/редактор,  1993-2015 Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Хэл, соёлын сургуулийн Европ хэл, соёлын тэнхимд  франц хэлний багш, 2015-2016 ХИС-ийн Эрдмийн сургуульд багш,  2017-2019 онд “Шинэ эрин” сургалтын төвд тус тус багшаар он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан билээ.

Тэрээр 26 жил боловсролын салбарт тасралтгүй ажиллахдаа зэрэгцүүлсэн хэлшинжлэл, орчуулга судлал, франц хэлний хэл зүйн онол, практик, заах аргын чиглэлээр эрдэм шинжилгээний олон өгүүллэг бичин хэвлүүлж, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж,  зэрэгцүүлсэн хэлшинжлэлийн чиглэлээр магистр болон докторын зэрэг горилсон олон тооны ажлуудыг удирдан хамгаалуулж, оюутан шавь нар, сургууль хамт олондоо өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч авъяасаа бүрэн зориулж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч доктор, профессор байсан юм.

Г.Цэвэлсүрэн нь 1997 онд хэлшинжлэлийн ухааны чиглэлээр магистр, 2006 онд ”Монголын нууц товчоо”-ны зүйрлэл, адилтгалыг франц хэлнээ орчуулсан онцлог сэдвээр хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас үнэлж, Гэгээрлийн яамны жуух бичиг, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, мөн түүнчлэн франц хэл, соёлыг түгээн дэлгэрүүлж, сурган хүмүүжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсныг Франц улсын Засгийн газраас өндрөөр үнэлж 2023 онд Пальм академийн “Хүлэг баатар” одонгоор шагнасан юм.

Таны минь ажилч хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, мөнхөд дурсагдах болно. Алтан өлгийдөө тайван амгалан нойрсоорой.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ахан дүүс, найз нөхөд

Ум сайн амгалан болтугай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лондон зураач 10 цагийн өмнө 90.212.131.42

Гадаадын ийм өндөр хэмжээний шагнал хүртэж байсан хүн Монголынхоо хүүхэд ч голоод авахгүй шагнал авсан байх юм. Шудрага, түүнийгээ хэлдэг хүн байж дээ. Ийм хүмүүсээ хавчдаг. Сайхан боловсролтой ч хүн байж. Гүн эмгэнэл илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж