МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар шинэ оны босгон дээр 100 хоногтойгоо золгож байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өнгөрсөн 100 хоногийн хугацаанд юу хийж, юу амжуулав.
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ САЙЖИРЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 5 ХУВЬД ХҮРЭВ
Цар тахлаас хойш дэлхийн улс орнуудын эдийн засаг өсөхийн хэрээр Монголын эдийн засаг ч өсөлттэй байж, 2024 онд эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гол экспортын нэг нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрч, импорт 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан , гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирсан амжилттай 100 хоногоо үдэж байна.
БАЯЛГИЙН САНГИЙН ӨГӨӨЖӨӨР ИРГЭН БҮР 135 МЯНГЫН ХАДГАЛАМЖТАЙ БОЛОВ
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ндбаталсан. Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсч, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрчээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ гэж тооцоолжээ.
ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХ ШИЙДВЭР ГАРГАВ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө. Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болгов.
ОЛОН ЖИЛ ГАЦСАН ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨЖ ЭХЛЭВ
Хамтарсан Засгийн газарт багтцсан улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна. Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж, хэлэлцэж буй.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болно гэж үзэж буй. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно гэсэн тооцооллыг Засгийн газар гаргажээ.
Тэртээ С.Баярын Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн ураны төсөл УИХ-ын босго давлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулж, жил гаруй хугацаанд ажлын хэсэг олон ч санал, зарчмын зөрүүтэй санал дээр нэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээг УИХд- өргөн бариад буй. Ураны хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж эхлэвэл Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлэх юм.
Нэргүй 2024-12-30 195.87.9.154
ичих хэрэгтэй!! Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа яам нэртэй газруудаа татан буулга! Монголд 7-9 яам л хангалттай. Аргентиний ЕӨК яаж ажиллаж байгааг хараач малууд аа!
Нэргүй 2024-12-30 124.158.120.50
хэрэлдэж байтал 100 хоног өнгөрчээ
Нэргүй 2024-12-30 202.9.41.51
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Нэргүй 2024-12-30 202.126.89.161
Тэнэг Данх бол монголын түүхэн дэх хамгийн мулгуу ерөнхий сайд. Ерөнхий сайд аа ч хат даа.
Зочин 2024-12-30 59.153.113.245
маш олон татвар нэмсэн өөр юу хийлээ утааг бууруулах шийдлээ олооч олоогүй түгжрэл бол засгийн газарт огт хамаагүй болсон нямбаад хамаатай түгжирч бгаа хүмүүсийн хохь болсон
зочин 2024-12-30 202.126.93.21
МАШ САЙН ЕРӨНХИЙ САЙД ШҮҮ
ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДИЙН АЛДАА ЗАВХАРАЛЫГ ЗАСАХ ГЭЖ ИХ АЖИЛЛАЖ БАЙГАА ТИЙМДЭЭ Ч АРД ТҮМЭН ДАХИН ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ СОНГОСОН ЦААШДЫН АЖИЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЕЭ
Нэргүй 2024-12-30 66.181.176.65
unmuh 8 jil danh sdaa yu hiiv
И 2024-12-30 103.168.34.193
Хэд нь ЗГ-н жуухаар шагнуулсан юмуу , улаан хавтас барьсан нь.
Хартарч болохгүы тарж МАН дангаараа ЗГ аа байгубл.
Хотын уугуул иргэн 2024-12-30 202.126.89.152
Энэ засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Утаагаар зориуд хордуулж иргэдийг а.лж байна, эрчим хүчний үнийг эрс нэмсэн, сэргээгдэх эрчим хүчний төлбөр гээч юмыг иргэдээс гаргуулж МСS- д шилжүүлж байна, шуудангийн хайрцаг ны жилийн түрээс 12,000 төг. байсныг 10 дахин нэмэгдүүлж 120,000 төг. болсон. Цааш нь ярих уу яахав…
Эрчим 2024-12-30 174.243.128.91
Эрчим хүчний үнэ тарифын реформ хийсэн нь хамгийн зөв шийдвэр байсан шүү. Өнөөдөртөө гашуун мэт боловч цаг хугацааны шалгуураар зөв байх нь тодорхой. Эрчим хүчний үнэ тариф цаашдаа индексжээд явна гэдэг нь зах зээлийн зарчмаараа явна гэсэн үг. Эрчим хүч үнэ цэнэтэй байна гэдэг нь хүмүүс хэмнэж эхэлнэ. Оюун-Эрдэнэд баяр хүргэе.
дорж 2024-12-30 202.131.251.130
Сүүлийн 3-4 жил их худлаа ярилаа. иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож бна.Том хулгайч, авилгач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй хоосон сүржигнэхээс хэтрэхгүй удлаа. Ийм ерөнхий сайд, засгийн газар хэрэгтэй юмуу?
Залуу хүн эх орондоо сайхан амьдрах ямар ч боломжгүй болсон.цалин хөлс нь гэж наад захын хэрэгцээг хангахгүй бна.Амьгүй 1072 хувьцаагаа амь оруулаач.өвлүүлдэг болгооч. Энэ засаг юу ч хийхгүй бна.
Нэргүй 2024-12-30 103.57.93.84
залуу сайд сайн ажиллаж байгааг ард түмэн харж байна Жасрай сайдаас илүү банйа бусад сайд нар энэ залуугийн хэмжээнд хүрч чадаагүй болохыг бид бүгд мэдж байгаа цаашдаа сайн ажиллаарай найдаж байна
Нэргүй 2024-12-30 66.181.183.25
Оюунэрдэнэ,,,,,,,,Огцор оо,
Зочин 2024-12-30 139.5.216.144
Эхлээд 100 хоног гээд л, харин дараа нь юун 100. Баахан ирээдүй ярьсаар сонгуульдаа орно доо. Биднийг ийм л дурсамжтай болгочихлоо, манай засаг…
Нэргүй 2024-12-30 124.158.120.50
Данх огцор
ylcuun xamgaaltady 2024-12-30 71.24.146.145
1-10kms #;
-zopulgo 2024-12-30 71.24.146.145
damjunryygaa daryi batalgaatoz yylzbaraarkmx ###;
Нэргүй 2024-12-30 133.200.212.224
Хоногийн тоо нь гүйцэж үү хойд төрөл нь яаж гарч байгаа бол доо хөөрхий минь
Нэргүй 2024-12-30 103.57.92.217
Чи Оросын тавиулын тролл бна ! Энэ ЗГ-ыг ард түмэн дэмжиу байгаа шүү !!!
Нэргүй 2024-12-30 66.181.161.63
чи ард түмэн гэж ярих ямар эрхтэй хүн бэ.
Нэргүй 2024-12-30 195.87.9.154
хамгийн муу боловсролгүй, чадваргүй ерөнхий сайд ч болдоо харанхуй