Японы зүүн хэсэг болон Япон тэнгисийн баруун хэсгийн уулархаг нутгаар ирэх амралтын өдрүүдэд их хэмжээний цас орох төлөвтэй байна. Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр нутгийн зүүн хэсгээр агаарын хэм -33 хүрнэ.
Харин цасны хэмжээ Бямба гаригийн үдээс хойш гэхэд Ниигата мужид 80 сантиметр, Хокүрикү мужид 60 сантиметр, Канто-Кошин, Токай мужид 50 сантиметр, Кинки, Чүгокү мужид 40 сантиметр хүрэхээр байна.
Цаг агаарын таагүй байдал оны сүүлчийн оргил ачааллын үетэй давхцах тул замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг анхааруулжээ. Энэ үеэр замын хөдөлгөөнд саад учрах, цасан нуранги үүсэх, цахилгааны утас, модонд цас тогтох эрсдэлтэйг цаг уурын албаныхан анхааруулж байна. Иймд баярын өдрүүдэд нааш цааш зорчихдоо цаг агаар, замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч, шаардлагатай бол маршрут, цагийн хуваариа өөрчлөхийг зөвлөв.
Жуулчин 2024-12-27 103.212.118.206
Хувцсаа тохируулж өмсье дээ
Хотын уугуул иргэн 2024-12-27 66.181.178.19
ОДоо тэгээд яанаа. УБ-т байгаа бид хэд яах ёстой вэ. Эрхэм сэтгүүлч та хэлээд өгөөч….Ажлын өдрүүдэд Мексикт цаг агаар гайгүй байдаг байгаа..сэтгүүлч ээ