Монгол Улсын иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх түүвэр судалгааг Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар “Эн Ар Си Си”, “Эм Эм Си Жи” ХХК-ууд хийсэн байна. Энэхүү түүвэр судалгаа нь иргэдийн санхүүгийн чадамж, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг даван туулах, бие даасан шийдвэр гаргах чадварыг үнэлэхээр Монгол Улсад анх удаагаа хийснээрээ онцлогтой бөгөөд санхүүгийн үйлчилгээ, тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг судлахад чиглэсэн аж.
Судалгааны үр дүнгээс товч танилцуулбал, Монгол Улсын иргэдийн санхүүгийн эрүүл мэндийн дундаж индекс 54 гарсан байна. Үүнээс санхүүгийн эрүүл мэндийн индексийн нэг бүрдэл болох нөөцийн хүртээмжийн индекс 39, санхүүгийн төлөв байдлын индекс 45, санхүүгийн мэдлэгийн индекс 53, иргэдийн санхүүгээ удирдах, төлөвлөх чадварыг илэрхийлэх санхүүгийн зан төлөвийн индекс 59 гарчээ. Энэ нь иргэд богино хугацааны санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй төдийгүй тэдний орлогын болон эх үүсвэрийн найдвартай байдал харьцангуй бага түвшинд байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл иргэд санхүүгийн суурь ойлголтуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хэдий ч зарим шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа аж. Түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 4.4 хувь нь брокер, дилерийн компаниудын үйлчилгээг авдаг бол банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээний хүртээмж 36 хувь, сайн дурын даатгал 24.4 хувь, мөнгөн зээлийн үйлчилгээ 20 хувь, хадгаламж зээлийн хоршооны хүртээмж 3.6 хувь гарсан байна.
Уг судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 99 хувь нь банкад данстай бөгөөд 46 хувь нь тодорхой хэмжээний хадгаламжтай гэж хариулсан байна. Хадгаламжтай иргэдийг бүсээр нь авч үзвэл Улаанбаатар хотын иргэдийн 2 хүн тутмын 1 нь хадгаламжтай байна. Мөн хангайн бүсийн иргэд бусад бүсүүдийн иргэдтэй харьцуулахад илүү их хадгалагдаг нь тогтоогджээ. Мөн эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд түлхүү хадгалах хандлагатай бөгөөд 18-23 насны залуучуудын дунд хадгаламжтай байх дадал зуршил өндөр байгаа бол на ахих тусам хадгалах хандлага буурч байгаа нь ажиглагдсан байна. Мөн бүтэн жилийн хугацаанд өрхийн орлого, зарлага ямар байсан талаар тодруулахад 42 хувь нь орлоготойгоо тэнцүү зарцуулдаг гэсэн бол 35 хувь нь орлогоосоо их, 24 хувь нь орлогоосоо бага зарцуулдаг гэсэн хариулт өгчээ. Сарын өрхийн орлогоосоо их зарцуулдаг гэх хариулт өгсөн иргэдийн тоо бага зарцуулдаг иргэдээс даруй 11 хувиар өндөр байгаа нь иргэдийн сарын орлого нь өрхийн хэрэглээгээ бүрэн хангахад хүрэлцэхгүй байгааг илтгэж байгааг уг судалгаанд дурджээ.
Харин банканд ямар нэгэн дансгүй гэж хариулсан иргэдийн 37 хувь нь надад санхүүгийн байгууллагын үйлчилгээг ашиглах хангалттай мөнгө байхгүй, надад шаардлагатай бичиг баримт байхгүй гэсэн хариулт өгчээ.
Мөн хэрэв мөнгө зээлэх тохиолдол гарвал хаанаас, ямар хэлбэрээр зээлэх талаар тодруулахад нийт оролцогчдын 51 хувь буюу 2 хүн тутмын 1 нь хамгийн түрүүнд гэр бүл, найз нөхдөөсөө зээл авна гэсэн бол уг хариултын дараа банкнаас болон ББСБ-аас цахимаар зээл авна гэсэн хариулт орсон байна.
хэрүүлч өвгөн 2024-12-28 103.212.162.136
За даа, 20 хүний нэг нь овоохон данстай биз дээ. Худал ташаа мэдээлэл байна.
Нэргүй 2024-12-28 73.132.11.36
muusain shulamnuud odoo bur humuusiin hen ni hadgalamjtai, hed ni hadgalamjtaig toolood, shalgaad suuj baidag boljee, huviin medeelel shuu dee,
Нэргүй 2024-12-28 202.180.219.28
20 hynii neg ni l baih tashaa medee baina
зочин 2024-12-28 66.181.180.35
Иргэд яаж ийж байгаад хүнд хар өдрүүд хэрэглэх зорилгоор цөөхөн хэдэн төгрөг хадгалуулсан байж болно Гэхдээ банкны хадгаламжийн бараг 90 хувь нь цөөн хэдхэн баячуудын мөнгө байгаа Монголын ихэнх баялаг хэдхэн хүний гарт орсон Цөөн хэдэн хүний хөрөнгө асар хурдан өсч баян хоосны ялгаа ийм хурдаар нэмэгдэж байна Мөлжлөг улам ширүүсч ядуу гуйлагч иргэдийн эгнээ эрчтэй тэлж байна Элбэгдорж Батүүл мэтээр толгойлуулсан ардчилагч гэх бүлэг луйварчдын гол зорилго нь улсаа ийм болгох явдал
Нэргүй 2024-12-28 66.181.183.105
Монголчууд хятадын цемент ба хятадын барилгын материалаар хийсэн орон сууцнуудад сүйд болдог. Монголчууд нэг өдрийг хятадын 50 төгрөгний уутгүй яаж амьдрах вэ?
Нэргүй 2024-12-28 202.9.41.101
Мнглд үүрлж сууршсн атгаг муу сан2тай адгийн манж шаарууд цус нэгт хувхай хужаагуудтайга хавсарч нийлж бүлэглн.улс орныг эзлж х***а зулбасгууд мөнг2р санхүжүүлж нам төрд шааж эргүүлж х***а зулбасгууд монголын баялагыг гар хөл-р цөлмөж хулгайлж сүйрүүлдгийн манж х***а шаарууд сайнда ч мнголын уул уурхайн баялаг-р тийчигнж даврсн үмхий зулбасгууд лаларыг л***р болгноо.
иргэн 2024-12-28 202.70.34.115
ШААГААД БАЙГРАЙ, ХАМГИЙН ЯДУУ ОРЛОГОГҮЙ УЛС ИРГЭД НЬ ЮУГААРАА АМЬДАРЧ ХЭДИЙГ ХАДГАЛАХ ЮМ ,,,,,,,,,ХУДЛАА ШААХАА БОЛЬ
АН 2024-12-28 202.9.47.33
улныханд өр зээл л бий, тэр их savings мээвингс чинь ман-ын хулгайчдад бна, ан-ын бид бүгд ажил төрөлгүй гудамжинд лааз өшгөлж ман-ын хулгайн нийгмийн аяганы шавхруу горьдож явна
Нэргүй 2024-12-28 66.181.183.105
Улстөржихөө болиод жинхэнэ бизнес хийгээч ээ!
Нэргүй 2024-12-28 202.9.41.101
Уих зг нам төрд үүрлсн үмхий хулгайч манж х***а гичинүүдыг үтэр зайл2лж дуусгаач.