Гадаад харилцааны яам /ГХЯ/ Монгол Улсын Гадаад бодлого, 2024 оны үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр /2024.12.27/ мэдээлэл өглөө.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Энэ онд ГХЯ Монгол Улсын гадаад харилцааны агуулга, ач холбогдол хийгээд дээд, өндөр түвшний айлчлал, олон улсын арга хэмжээний цар хүрээг тэлж, олон улсад Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурь, нөлөөг нэмэгдүүлэх, улмаар улсынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллав. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд 3, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны сайдын түвшинд 8 айлчлал хэрэгжиж ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дэд дарга нар Монгол Улсад айлчлал хийж, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд Гадаад хэргийн сайд нар харилцан айлчилж, ХБНГУ, Казахстан Улсын Ерөнхийлөгч нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээр Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Вьетнам Улстай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох зэргээр 2 хөрш, 3 дахь хөршүүд рүү чиглэсэн айлчлалын тэнцвэрийг хангаж ажиллажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг НҮБ-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж, “Тогтвортой хөгжлийн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргасан. Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, парламентын дэд дарга, сайд нар, 10 гаруй олон улсын байгууллага, гадаад дотоодын 800 гаруй эмэгтэй манлайлагч оролцов.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Бэлтгэл ажлын албыг ГХЯ-ны дэргэд байгууллаа.
Түүнчлэн Монгол Улсаас Узбекистан Улсад суух ЭСЯ-ны үйл ажиллагааг эхлүүлж, Индонез Улсад суух ЭСЯ-ыг сэргээн нээсэн билээ.
Энэ онд Монгол Улсын 44,607 иргэн консулын үйлчилгээ авсан байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад Монгол Улсын 210 мянга орчим иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ-ны зүгээс хилийн чанадад суугаа 50 Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гадаад улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэддээ мэдээлэл, зөвлөмж түгээх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд дэмжлэг туслалцааг шуурхай үзүүлэхэд анхааран ажиллаж байна. Иргэдэд туслах сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 онд 221 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. 2024 онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулсан болно. Харин бүх төрлийн паспорттой гадаадын 66, дипломат, албан паспорттой гадаадын 38 улсын иргэд манай улсад визгүй зорчиж байна".
Нэргүй 2024-12-27 66.181.190.120
30 оронд энгийн паспортоор зорчдог нь бага байна шүү. Ядаж 50 болгох хэрэгтэй. Тэгвэл амжилт.
Бат 2024-12-27 46.34.195.50
Хэд хэрэгтэй юм. Дипломат паспорттай ямар хүмүүс байх уу. Тэд визтэй ч байх уу тэдэнд ялгаа байхгүй төрийн мөнгөөр хүсэн үед хүсэн газардаа хүсэн визээ аваад очдог ард түмэнд хэрэхтэй аятайхан өөр бичих юм олсонгүй юу
Зочин 2024-12-27 76.220.74.140
Элчин сайдыг хаана суулгах, хаана суулгахгүй вэ гэдгээ бодолцох л хэрэгтэй.
Нэргүй 2024-12-27 202.126.90.191
Ард түмнийхээ төлөө хөлөө хугартал ажилан гэсэн ерөнхийлөгч маань биднийхээ төлөө арван таван улсаар зугаалж ард түмнийхээ татварын мөнгийг үрж байгаад харамсалтай
Нэргүй 2024-12-27 66.181.186.124
p***a min darga nar l zugaalj baigaa shde, engiin pass tai humuus 20 oron ruu ch visgui yavj cahdahgui baij bitii s*** za. afganistanaas door hevtjij muu uher