УИХ-аар өчигдөр /2024.12.26/ Улаанбаатар хотын Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Ингэснээр Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах ажлыг ОХУ-ын “Интер РОА Экспорт” компани гүйцэтгэх болж байна.
Зураг төсөл боловсруулах ажил хоёр жил үргэлжилж, 2027 онд эцэслэнэ гэдэг хүлээлттэй байна.
УИХ-аар зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх шатанд ТЭЦ-III станцыг барих ажлын өртөг зах зээлийн үнээс хэт өндөр гарах эрсдэлтэйн зэрэгцээ ОХУ-аас зураг төсөл боловсруулах компаниар “Интер РОА Экспорт” компанийг тулгасан нь сонгон шалгаруулалт хийх боломж олгоогүй төдийгүй технологи нь хоцрогдсон, олон улсын хоригт орсон орноос санхүүжилт авах болж буй нь том хөршөөс дарамт үзүүлсэнтэй холбоотой юу гэдэг асуудал ч хөндөгдөв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тайлбарласнаар ОХУ-аас тулгалт ирээгүй. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд /Ерөнхийлөгч У.Хүрэлсүх/ ОХУ-д айлчлах үеэрээ ТЭЦ-III цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тэр цагаас хойш эл асуудал яригдаж, тодорхой зөвшилцөлд хүрснээр 2022 оны есдүгээр сард ОХУ-ын Интер РОА Экспорт компани өөрийн санхүүжилтээр урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, Монголын талд хүлээлгэн өгсөн.
Тус ТЭЗҮ-д туссанаар ТЭЦ-III цахилгаан станцыг 1 тэрбум 326 сая евротой тэнцэх рублиэр барина гэсэн тооцоо гаргасан аж. Тухайн үед 1 евро ОХУ-ын 60 рубльтэй тэнцэж байсан. Рублийг евро руу шилжүүлэхэд 1.3 тэрбумтэй тэнцэж байсан.
Харин өнөөдөр 1 евро 100 орчим рубльтэй тэнцэж буй.
Монголын талаас өртөг өндөр байна гэдэг шаардлага тавьсан. ОХУ-аас зөрүүлээд “Эхлээд зургийг нь хийгээд магадлуулчихая. Дараа нь магадалсан зураг дээрээ төсвийг нь хийгээд эцсийн үнэ дээрээ тохироё” гэдэг санал тавьсан байна. Иймээс Монголын талаас 20 сая ам.доллар гаргаад “Интер РОА Экспорт компаниар зураг төслийг хийлгэнэ.
Зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй гарвал төслийг хэрэгжүүлэхгүй, зогсооно. Зах зээлийн үнэтэй ойролцоо болсон тохиолдолд дараагийн хэлэлцээр буюу барилга угсралтын ажил-2 хэлэлцээрийг ОХУ-ын Засгийн газартай дахин хийж, УИХ-д оруулж ирнэ.
Энэ тухайгаа ОХУ-ын Засгийн газарт урьдчилан мэдэгдсэн. Иймээс ТЭЦ-III станцыг өргөтгөх, шинэчлэх ажлын үнэ хөлс зах зээлийн үнэтэй ойролцоо гарах эсэхээс шалтгаалж, хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх үү, эсвэл зогсох уу гэдэг эцэслэх болж байна.
Нэг ёсны ТЭЦ-III станцыг барих өртөг өндөр гарсан нөхцөлд төсөл зогсоно, энэ нь ОХУ-аас 1.5 тэрбум еврогийн санхүүжилт авахгүй гэсэн үг аж. Оргүй ч охинтой нь дээр гэдэг шиг 20 сая ам.долларын санхүүжилт гаргаж хийсэн зураг төсөлтэй л үлдэх юм байна. Мөн Засгийн газрын хувьд зах зээлийн бус дүнтэй, ашиггүй, алдагдал хүлээх төслийг УИХ-д оруулж ирж, хэлэлцүүлээгүй, гарцаагүй хөдөлгөх ёстой хэрэгцээтэй төсөл гэж ойлгох ёстойг салбарын сайд нь онцоллоо.
Нүүрсний төсөлд хөрөнгө оруулагч олдохгүйгээс ОХУ-аас гуйсан уу?
УИХ-аар зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх шатанд Эрчим хүчний сайдыг удаа дараа чангаасан асуулт нь дэлхий дээрх 200 гаруй орноос зөвхөн Орос улс л нүүрсээр ажилладаг станцад санхүүжилтийн эх үүсвэр олгохыг зөвшөөрлөө гэсэн нь хэр үндэслэлтэй тухай асуудал байв.
Учир нь, Монгол Улсын Засгийн газраас V цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэр гаргах үед олон улсын байгууллагуудын зүгээс санхүүжилт өгөх боломжтой тухай мэдэгдсэн ч “Үнэ өртөг нь өндөр байна” гэхчлэн цааргалж явсаар цаг алдаж, эцэстээ авах боломжгүй болсон аж.
Шалтгаан нь, 2015 оны сүүлээр батлагдсан Парисын хэлэлцээрийн хүрээнд 2016 оноос нүүрсний цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгохгүй байх шийдвэрийг улс орнууд гаргаж эхэлсэн. Мөн 2021 онд БНХАУ-ын удирдагч Ши Жинпинь НҮБ-ын хуралд оролцох үеэрээ нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олгохгүй гэдгээ зарласан. Ингэснээр Монгол Улсын хувьд найдах ганц орон нь ОХУ болсон. ТЭЦ-III станцыг Оросын технологиор барьсан байдаг. Иймээс тус улсад ханджээ.
Уг станцыг барьж байгуулах ажил анх 1960-аад оны үед эхэлжээ. Тодруулбал, 48 мВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 мВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50мвВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 198 мВт, дулаанаар 585 гига килокалори/цаг хүрсэн байна.
Одоо тус станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг. Насжилт өндөр болсон тул техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй.
Иймээс Засгийн газар тус станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн. Эхний үе шатанд цахилгаанаар 50 мВт-ын, дулаанаар 100 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих, хоёрдугаар үе шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг буулгаж суурин дээр нь цахилгаанаар 250 мВт-ын, дулаанаар 400 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих төслийн зургийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Нөгөө талдаа Монгол Улсын эрчим хүч, дулааны хэрэгцээ жилээс жилд өссөөр буй. Энэ хэрэгцээг хангах эрчим хүч, дулааны найдвартай дотоодын эх үүсвэртэй болох шаардлага тулгарч байгаа. Учир нь, Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, орон сууцжуулахад цахилгаан, дулааны эх үүсвэр хэрэгтэй болохын зэрэгцээ дүүжин тээвэр, метро зэрэг төслүүдэд ч шаардлагатай.
Иймээс УИХ-аас өчигдөр баталсан хэлэлцээрийн хүрээнд эхний ээлжинд ОХУ-ын “Интер РОА Экспорт” компани тус станцыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг боловсруулна.
Г.ХОРОЛ
Аса 2024-12-27 202.126.88.220
Нурааж ханурааж хаяаад шинээр барь
Оуоу 2024-12-27 122.201.31.155
5 саяд хангалттай хийнэ дээ. Сданууд
Нэргүй 2024-12-27 122.201.31.91
Өөр зам байхгүй шүү дээ…
н 2024-12-27 139.5.219.141
Дэлхийн 2-р дайнд бүх л европ нэгдээд ЗХУ руу довтлоход бид бүх л бололцоогоороо тусалж байсан. Тэр үед манай улсын чадал одоогийнхоос ядмаг байсаан. Тэгвэл өнөөдөр Америк Европ мөн л нэгдээд украйнын хэт үндэсрхэг харгис бүлгийг ашиглан тэдний гараар оростой дайтаж байна.Ийм нөхцөлд бид тохиролцсоноороо ОХУ-аар хийлгэх гэсэн зүйлээ шалаан палаангүй хийлгэхэд буруутах зүйлгүй. Ёстой сайн хөрштөйгөө аваа өгөөтөй байхад хэзээ ч буруутахгүй.
Нэргүй 2024-12-27 27.117.182.249
Бусад улсууд шинэ технологийг нэвтрүүлэж байхад оросын үеээ өнгөрөөсөн аргаар барина гээд зүтгээд байгааг ойлгохгүй юмаа.Чойгоос өөр сайд хийчих сэтгэлтэй,залуу мэдлэгтэй хүн МАН-д байдаггүй юмуу.Энэнд мөнгөний цавчаа хийх гээд чичрээд байгаа юмуу
Зочин 2024-12-27 59.153.115.119
27.117.182.249 д. Мал аа бусад улс орнууд хүлэмжийн хий ялгаруулдаг нүүрсний ЦСыг бусад оронд барихгүй бас санхүүжилт олгохгүй болчихсон .Чиний амаао болдог юм гэж байхгүй .Монгол улс ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ гээд тусгай институт байгууллага тооцоо судлахаа хийдэг юм . Тэнэгтэж балайралд хязгаар байдаг юм шүү
Батка 2024-12-27 202.9.46.51
Хэлэх муу үг алгаа. н**ш л гэе дээ. Монголд юу бна мөнгө л бгаа юм бна ноёдод юу бна доллар евро л бгаа юм бна . 20 сая еврогоор баахан цаас зуруулж үлдэнэ ч гэх шиг.Дараа тэр цаасыг Оросоос өөр хэн ч тоохгүй тэхээр 1.3 тэрбумаар өргөтгөнө. Дэлхий дээр 1мегаватт чадлыг 1 сая доллараар барьдаг, энэ нь олон улсад зөвшөөрөгдсөн стандарт технологи гэсэн үг.Гэтэл энэ 3-р станцыг өргөтгөхөөр хуучин төхөөрөмж технологи нь эвдэрхээр яах уу? Энэ засаг энэ тэнэг Чойжоогоос ял асуухад ч багадна, Монголчууд
Нэргүй 2024-12-27 66.181.189.172
ха ха МАН ын өлөнгүүд чадлаа юу. худал дүр үзүүлээд яахав дээ
зочин 2024-12-27 202.9.40.104
Яагаад ийм өндөр үнэтэй байдгийн
Нэргүй 2024-12-27 103.212.116.145
Чойжилсүрэн КИП автоматикийн инжинер хүн учраас энэ тал дээр мэргэжилийн үүднээс хандаж байгаа гэлэгт найдаж бна, Эрх биш ОХУ сансарын гүрэн нүүрсний станцыг эрх биш орчин үеийн шмйдлээр хийчих потенциал байгаа байх манай зарим нөхдүүд ялангуяа хариуцлагтай улс төрчдийн хэнээрхлээс болж авлийн хүйтэнд цахилгаангүй бкнзин д түлшгүй болж амаар аа шороо гударав, ямартаа ч бид них Орсуудыг зүхээд доош хийгээд байх Улс мөн үү гэдгээ бодох хэрэгтэй шүү. Бид мөнхийн 2 их гүрэнтэй болгоомжтой харьцах ?
Нэргүй 2024-12-27 103.168.34.98
уул нь цахилгаан станц тал дээрээ Оросууд гологдохгүй л баймаар юм одоо цаг үеийн шалгуурт тэнцэхгүй болсон юм байлгүй дээ. Хятад Орос биш гуравдагч орноор хийлгэвэл таарна
Зочин 2024-12-27 59.153.115.119
Бусад улсуд хүлэмжийн хий ялгаруулдаг нүүрсний ЦС барих санаүүжүүлэхээ больчихсон гэж хэлээд байхад ойлгодоггүй юм уу
Нэргүй 2024-12-27 66.181.191.232
Teneg ivanuud mongoliig yuch medehgui teneg malchid gej bodsoor irsen tuuhendee bolson asuudlaas bolson bh l daa gehdee ihenh ni mongol galrai uuniigee olonhi ni medehgui orchin ued hamgiin hugjiltei saihan baigaa ni baruunii ornuud ted nartai adilhan bolohiig husej bn l daa uchir ni gadaad baidlaaraa adilhan ene ni neg buyu tuunees deesh ue uhgurunguut olohni i evrop turhi ruu shiljih buguud azi yam uu evrop yam uu gedgiig yalgah argagui ene ni hun tuhain uedee l sain baival tiim l gej boddog
Нэргүй 2024-12-27 103.57.94.164
энэ их хурал дээр төмөр зам гацаасан гээд нэр ус шаардаад эхэллээ.багануур болон бусад эх үүсвэрийг гацаагчидаа баримттай ярих мэдэх хүмүүс байна уу.хятад тосгон бии болно,нэгж турбины чадал манайхаас өндөр,авар гарч өдөр бүр систем татаж унгааж тоггүй болгоно гэсэн үг яг хэнээс гарсан.юм.эсвэл хэвлэлийнхэн зохиож бич вүү.
Нэргүй 2024-12-27 103.57.94.164
нэг уаз 469 яваад байдаг.хүмүүс мөнч олон жил явлаа сайн гээд л.гэтэл ниссэн мотор кропптой,Итали цах ,хянахтай,бёнц тэнхлэгтэй, хятад хөргөлт түлшний системтэй орос тормозны системтэй болгочихжээ.станц аа станц
Нэргүй 2024-12-27 59.153.112.44
өмхий х ужа гэж харааж байтал өмхий ху ж*а чинь дэлхийн бүх салбарт тэргүүлэгч болсон, харин орос агаа чинь 60 аад он дээрээ таг гацсан.Үүнд л гол нь байгаам.Түрүүчийн цах станцууд чинь одоо хоцрогдсон технологи болоод байхад дахиад тэрнийг барих гээд улайраад байна.Сүүлийн үеийн хямд өртөгтэй байгальд ээлтэй хүмүүст хоргүй зэрэг технологи дэлхийн улс орнуудад олон байгаа шүү Үүнийг судалж,шинжилж харьцуулж оруулж ирэх хэрэгтэй байна ш дэ та нарын өм хий х***а , орос агаа хэнд хамаатай
иргэн 2024-12-27 66.181.183.25
чадлаа мэдхгүй Аймаар том дуугаржийна_,,,,,,Оросууд одоо өгч байгаа Бинзен_ Тогоо өгөхгүй ээ гэдийвэл Яах уу_____Өөрсөдөө Бүтээн байгуулалт хийж чаддаг юм шиг байх юм
Нэргүй 2024-12-27 103.57.95.249
Энэ хулгайчуудийг сонгодог монгол Оркууд та нар ч буруутай!
Нэргүй 2024-12-27 203.23.49.49
Чойжилсүрэн тэнэгийг зайлуул
Нэргүй 2024-12-27 139.5.219.145
энэ байтугай алдагдалтай төслийг Оюу толгойд хэрэгжүүлсэн биз дээ.Миний, бидний гэрт ямар ч ашиг өгөөгүй биз дээ. харин одоо бол тог,идулааны хангамж гэрт минь найдвартай орж ирэх гээд байна. Дулааны станцаа бариулъяа та минь.
Нэргүй 2024-12-27 103.212.162.195
Энэ нэг юу ч мэдэхгүй балай юмаа огцруулаачээ, элий балай эргүү юм.
Нэргүй 2024-12-27 178.174.229.45
UMHUU HULMASTAI FASGIST ULAAN OROSUUDIIG ER EM HUUHEDGUI BUGDIIG N ***h HTEI
Нэргүй 2024-12-27 174.62.133.36
Sweden-s yu bicheed baigaam dee. Horshuudee doosh ni hiihee bolio.
Нэргүй 2024-12-27 178.174.229.45
ENE MUU DURVUDIIG UR UDAMAAR USTGAJ UGUI HIIH HEREGTEI MUU OROSIIN GULUG
Нэргүй 2024-12-27 202.126.89.138
hairan 20 saya….orosyn technology gej unsen b**s, yu bdag yum be?!
Нэргүй 2024-12-27 202.126.89.138
oros gej delhiin hog n**** bson ulsaar er ni yahgaad bgaa yum be?!
Зочин 2024-12-27 202.9.40.243
Заавал хүнээр хийлгэдэг ямар учиртай юм бэ. Манай залуучууд хийж чадна. Дандаа цавчаа .мөнгө унагах. Бөөрөлжүүтийг манайхан барьсан л байна лээ. Чойжоог өөрийнхөө мөнгөөр ийм юм хийгээдэх гэвэл шууд татгазана. Тэгээд Бөөрөлжүүтийг барьсан нөхдүүдэд очоод яаж барьсийн гээд асуугаад сууж байна даа. Монголчууддаа итгэх цаг болсон
зочин 2024-12-27 66.181.180.35
Орос хятадыг үзэн ядсанаар бид л хохирно Ёр нь манай орныг хоёр хөрштэй нь дайсагнуулж харилцаа холбоог хүйтрүүлэх таслах зорилготой бүлэг этгээд манайд байна
Нэргүй 2024-12-27 202.55.188.113
орос технологи бол үнэндээ хоцрогдсон юм бна лээ яг л социйн үеийн технологоор Монголд шахаа хийдэг юм бна лээ Орхон аймгийн Жаргалант суманд баригдсан үрийн аж ахуй нь яг хуучин л технолого байсан хэдэн бункер нь уландаа будаагаа хэдэн тонноор үлдээнэ тэрийг нь бөөн тоосон дунд хүрздэнэ дээ
Иргэн 2024-12-27 66.181.179.162
оросууд Казакстан д яг адилханыг тал үнээр нь барьж өгч байгаа гэсэн биздээ.тэрний бэлэн зураг төсөлийг нь хуулаад авч болдоггүй юм уу?.
өчнөөн сая доллараар зураг зуруулчихаад болохгүй бол болино гэдэг чинь юу гэсэн үг вэ? .өр тавьсан баян хулгайчууд вэ?.
Зочин 2024-12-27 59.153.113.208
Өөрсдийнхөө мөнгөөр барьж болдоггүй юм байхдаа. ЭТТ-н ногдол ашгийн 3 жилийн мөнгө л юм биш үү?. Зээлийн хүү төлөхгүй, иргэд тэр цахилгаан станцын ашгаас хувьцаа эзэмшигчийн ашгаа хүртээд л.
Нэргүй 2024-12-27 66.181.186.106
сүүлийн 30 гаруй жил өдөр бүр,цаг бүр ОРОС ОРНЫГ муулж ирсэн одоо ч муулсаар байж Оросоос юу хүсээв, өмхий х***а дотортой , генитэй , цустай тэнэг новшнуудаа , Монгол Оросын ямарч Эвсэлд ороогүй , тиймээс ямарч ХӨНГӨЛӨЛТ байхгүй , ийм ч учраас Монголын эдийн засагт Орос Орон ямарч ҮҮРЭГ хүлээгээгүй тул ямар САНАЛ тавих нь Оросын Дур , зөвшөөрөх үгүй нь Монголын асуудал , хэн ч албадаагүй.
Нэргүй 2024-12-27 103.57.92.217
Орост одоо энийг нухаад суух цаг зав ч байхгүй, хөөрхийс дариа нухаад, нусаа хацартаа нааж бгаа ш дээ !
Нэргүй 2024-12-27 202.9.40.164
Хоцрогдсон орос тролл зайл
Нэргүй 2024-12-27 66.181.184.161
Зураг төсөл нь гарчихсан учраас Оросын талтай санаа оноогоо ярьсан л бгаа ш дээ. Одоо юун зураг төсөл гэж яриад бгаа юм бэ. Энэ Чоожоо гуайн шунал барагдахгүй юмаа. Өргөтгөл барих тал нь бүх өртгөө шингээгээд барьдаггүй юм уу. Зураг төслөө аль эрт боловсруулчихсан гэдэг бгаа шүү.
Нэргүй 2024-12-27 66.181.186.106
сүүлийн 30 гаруй жил өдөр бүр,цаг бүр ОРОС ОРНЫГ муулж ирсэн одоо ч муулсаар байж Оросоос юу хүсээв, өмхий х***а дотортой , генитэй , цустай тэнэг новшнуудаа , Монгол Оросын ямарч Эвсэлд ороогүй , тиймээс ямарч ХӨНГӨЛӨЛТ байхгүй , ийм ч учраас Монголын эдийн засагт Орос Орон ямарч ҮҮРЭГ хүлээгээгүй тул ямар САНАЛ тавих нь Оросын Дур , зөвшөөрөх үгүй нь Монголын асуудал , хэн ч албадаагүй.
Зохиолч Л. Пүрэвдорж 2024-12-27 103.212.119.229
Орос үнэгүй хийж өгсөн ч Монголд аюултай.
Нэргүй 2024-12-27 122.201.31.159
Чамд ямар аюул тохиолдох юм бэ. Оросуудын барьсан станцаас чи тог устай байгаа биз дээ. Хуцах юмаа бодож бай
Нэргүй 2024-12-27 59.153.114.222
Хоноцын сэтгэлтэй МАН Монгол орныг самраад дууслаа шүү, Халхын буян яасан ч их юм хүн ард нь яасан ч хүлцэнгүй юм.
зочин 2024-12-27 66.181.180.35
Баруунд урвасан орос хятадыг үзэн ядагчид л монголыг сүйрүүлнэ АН л монголыг сүйрүүлдэг МАН гарч ирж байж л буцааж сэргээдэг
Нэргүй 2024-12-27 185.45.15.40
Энэ бол ДЭЭРЭМ. Оросууд Монголчуудыг дээрэмдэж байна. Чонотой нийлсэн нохой аюултай гэдэг, Чойжоог одоо улс төрөөс нь зайлуулах хэрэгтэй, бүр Оросын гар хөл болчихжээ. МАН нь ямар нэг юм хийх хэрэгтэй, АН ч бас тэр Пүрэвдорж, Женко хоёр малаа тэтгэвэрт нь гаргах шаардлагатай.
Нэргүй 2024-12-27 103.57.95.248
ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ОРОСУУД 8 / НАЙМАН /ТЭРБУМ ДОЛЛОРООР ГАЧМН САЙХАН СТААНЦ БАРЬЖ ӨГӨХ ҮНЭ ХЭЛНЭ….МОНГОЛ УЛС ЯАЦАРЧМХВАА… ӨӨД НАР ХАРАХ НУУ
МОНГОЛ ОРОН СӨНӨХ БАЙХ АА....ЯАЧИХАВ ДАА... 2024-12-27 103.57.95.248
ЭНИЙГ ТӨСВИЙН ХУЛГАЙ ГЭНЭ. ОРОСУУД ХЭЭЗЭЭ Ч БҮР ХЭЗЭЭ Ч ХЯМД ҮНЭ ХЭЛЭХГҮЙ БӨГӨӨЛ ЭНЭХҮҮ ЗУРГИЙН ҮНЭ 20,0 САЯ ДОЛЛОР БОЛОН ТЭЗҮ ХИЙХ 200,000,000 САЯ ДОЛЛОР НОХОЙН АМ РУУ ОРОХ БОЛНО…. МОНУУНУУД ЭНЭ ТУХАЙ 4 ЖИЛИЙН ДАРАА УЧРЫГ ОЛЖ МЭДЭХ БА 10 ЖИЛ НОХОЙ ГАХАЙГАА ДУУДХЛЦААД ЭЦЭСТ НЬ ХАЯХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛНО.
Нэргүй 2024-12-27 103.212.116.50
Хулгайнар. Оросоор 20сая еврогоор үнэтэй зураг хийлгэвэл орсорр бариулах болно. оросын материал тоног төхөөрөмжийг зурагт тусгана. МАНгаруудыг устгахаас нааж монгол өндийхгүй нь.
Нэргүй 2024-12-27 49.0.133.57
Энэ засаг нэг л биш ээ.. Их хоригт орсон орноор чухал юм аа хийлгэнэ гээд байдаг 20 сая доллар бас л мөнгө шүү.. 2 жилийн дараа энэ дайн , оросын байдал ямар болохийг хэн мэдлээ .. Огцор огцор огцор……..
зочин 2024-12-27 202.9.40.243
Үнэндээ энэ засаг нэн даруй огцрох хэрэгтэй. Ийм арчаагүй. Нүүрс нь байна. Мөнгө нь байна. Бүр нэг гуйлгачин зантай. Заавал Барын аманд орох дуртай
Нэргүй 2024-12-27 59.153.113.69
Тог дулаанаар хангах Багануурын станцыг оросууд Даваасүрэнгээр хаалгаж, тэгээд хуучирч үжирсэн III цахилгаан станцыг 1,5 тэрбум еврогоор сэлбэх гэж дээрэлхэж буй нь дэндүү бус уу эрхэм гишүүдээ.
Серик 2024-12-27 139.5.218.112
хайран 20 сая доллар, Оросын зургаар гадныхан юу гэж ТЭЦ барихав дээ, энэ мод, төмрөөр хийсэн толгойтой хүмүүсийг их хуралд сонгоод байдаг
Нэргүй 2024-12-27 192.42.116.199
Ороzолс дарамт ирээд байна гэсэн ямар дарамт тодорхой хэлээч. Номтын яриад үнэн бололтой шүү.
Нэргүй 2024-12-27 139.5.218.57
Зургаа хийлгэсэн юм чинь энүүгээрээ л хийлгэе даа тээ гээд сууж бна даа…. заа бүүр үнэхээр хийлгэдэггүйм гэхэд хайран зургийн мөнгө л болно доо
Нэргүй 2024-12-27 202.9.46.106
Станцыг золбин хужааг хоолож бариулах х***а сэгнvvд олон бий
Нэргүй 2024-12-27 59.153.112.44
ЧИ өмхий х***а гэж сууж байтал өмхий х***а чинь дэлхийн бүх салбарт тэргүүлэгч болсон, харин орос агаа чинь хөгжлөөрөө аль 60 аад он дээрээ таг гацсан , юун техник технологи манатай . Үүнд л гол нь байгаам малаа . Тэрнээс биш чиний орос агааг хэн ч үзэн ядаад өмхий хужааг хэн ч өмөөрөөд байгаа юм алга , Чамд үүнийг салгаж ялгах ухаан мэдлэг угаасаа алга л даа
Иргэн 2024-12-27 202.126.90.209
2 жил хүлээнэ, тэгээд сунгана, дараа нь мартана, дахиад л эрчим хүч дутна, ийм л үлгэр лүүгээ орлоо. нөгөө жээнкогийн танкны үлгэр л байна штээ. тэгээд танк ч үгүй,станц ч үгүй, цахилгаан ч үгүй байх нөхцөл бүрдлээ. түүний оронд арай хариуцлагатай гүрнээр бариулах хэрэгтэй.
ЗОЧИН 2024-12-27 203.91.115.46
БЭЛЭН СТАНЦЫН ЗУРАГ ТӨСӨЛД 20 САЯ ДОЛЛАР ӨНДӨР БАЙНА Ш ДЭЭ. 70 ТЭРБУМ ЗҮГЭЭР Л САЛХИНД ХИЙСЭХЭЭР БАЙНА. ННГМӨСӨН АТОМЫН ЦАХ СТАНЦ БАРИХ ЭСВЭЛ ШУУД ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД БАРИАЧ. НААД ТЭЦ 3 АА ӨРГӨТГӨЖ ЯАХ ВЭ. УЛАМ Л ХОТ РУУ ШАВААРАЛДАНА.
Нэргүй 2024-12-27 202.126.91.198
дайн хийж байгаа тэгээд ч орсууд манайтай ямар хандлагатай билээ. Энэ бол шууд дээрэм.Нэг бол ихэнх гишүүд худалдагдсан нэг бол ямар нэг байдлаар шахаанд орсон. Өөрөөр тайлбарлах ямар ч үндэсгүй…
Нэргүй 2024-12-27 202.70.43.34
Манай улс Сири-эс ялгаа ч байна уудаа, Оросуудаас санхүүждэг эх орноосоо урвагчид, хуурамч эх орончид эх орноо дотроос нь самарч байнадаа….Оросоор станц бариулвал “НАЙРАМДАЛ” НЭРТЭЙ ДАХИАД “100 ЖИЛ ДАРАНГУЙЛАЛ”…………
Нэргүй 2024-12-27 192.82.64.248
орсуудын хийсэн зураг төсөл дээр өөр орон орж ажиллах уу, бас орсууд өөрсдөөс нь өөр компани ажиллах боломжтой зураг төсөл хийж өглөө юу???
100 ЖИЛ DELAY........... 2024-12-27 202.70.43.34
ХӨГЖЛИЙН САДАА 100 ЖИЛ ДАХИАД……………
Нэргүй 2024-12-27 66.181.184.61
ЦАХИЛГААН СТАНЦЫГ ОРОСООР БАРИУЛНА ГЭДЭГ ИХ Л ЭРГЭЛЗЭЭТЭЙ ЭРСДЭЛ ОНДОРТЭЙ ГЭРЭЭ БАЙНА ДАВАГДАШГУЙ ХУЧИН ГЭДЭГ ШАЛТГААНД ДАЙН ОРДОГ ТУЛ ОРОСУУД БАРИХГУЙ ЦАГ АЛДАЖ ХОЙШЛУУЛАХ ЯМАРЧ ХАРИУЦЛАГА ХУЛЭЭХГЙ БАЙХ ТОМ ЭРСДЭЛ ДАГУУЛСАН ГЭРЭЭ БОЛЖЭЭ ОРОСУУД ДЦС -аа СУУЛИЙН ЖИЛУУДЭД ХЯТАДААР БАРИУЛЖ ХЯТАДААС ТУРБИНЭЭ ХУДАЛДАЖ АВСАН ДАА