Ямаагаа устгалд оруулсан өрхөд нөхөн олговрыг олгож эхэлжээ

Ямаагаа устгалд оруулсан өрхөд нөхөн олговрыг олгож эхэлжээ

Ямаагаа устгалд оруулсан өрхөд нөхөн олговрыг олгож эхэлжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдын нутаг дэвсгэрт 2024 оны аравдугаар сард мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин гарсан билээ. Уг өвчний улмаас 29 хот айлын 91 малчин өрхийн 14,252 толгой ямааг зориудаар устгалд оруулж, уг өвчний голомт, тархалтыг бүрэн зогсоох арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл тухайн үед албаныхны зүгээс нөхөн олговрыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж байв. Үүний дагуу  Засгийн газраас “Ямааны годрон” өвчний нөхцөл байдал, зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардал болох 2,8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл одоогоор жишиг үнийн 90 хувийн нөхөн төлбөрийн 50 хувь болох 1,4 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ.

Орон нутгаас малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нөхөн төлбөрийн зөрүү 10 хувьд шаардагдах 315,5 сая төгрөгийг 2025 онд олгохоор аймгийн ИТХ-аар баталсан байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт 33 дугаар зүйл.Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээний 33.1.2.4-т Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-12-27 103.57.92.184

Малчин малаа өвчилүүлээд мөнгө авдаг бусдад халдварлуулах эрсдэл үүсч болзошгүй асуудал мал хувийн өмч малчин өөрөө хохирч хариуцлага хүлээмээр юм

Avatar

Нэргүй 2024-12-27 66.181.183.105

Монголын барууны намынхан аль болох төсвийн мөнгөнөөс зарлага гаргаж, Монголын эдийн засгийг сүйрүүлье гэсэн АНУ-ын бодлогыг баримталдаг.

Avatar

Нэргүй 2024-12-27 139.5.216.207

Манай нам засаг малчдад мөн ч их хайртай шүү!! 2017 оны намар Сэлэнгэ аймгийн Мандал суманд үхрийн шүлхий өвчин гарлаа гээд гэр хорооллын айлуудын бүх үхрийг өвчин халдсан эсэхийг үл харгалзан бүгдийг устгасан. Гэтэл нөхөн төлбөр өгөөгүй өнгөрсөн шдээ?! Хэдэн үнээнийхээ сүүг борлуулж амьдардаг айлууд орлогогүй болж "модоо" барьсан боловч нам засаг өчүүхэн ч анзаараагүй!!

Avatar

Нэргүй 2024-12-27 202.9.40.22

Хэцүү юм даа, хөөрхий. Гэхдээ хувийн өмч сүйдэхэд татвар төлөгчдийн мөнгөөр төлмөөргүй л байна. Яамаар ч юм бэ дээ

Avatar

Нэргүй 2024-12-27 139.5.216.207

Ажил хийх дургүй залхуучуудад татвар төлөгчдийн мөнгөөр "Ажилгүйдлийн тэтгэмж" гээд халамж өгөөд тэжээгээд байгаа шүү дээ?! Гэтэл олон мянган ажлын байранд ажиллах хүн олдохгүй байна гээд л байдаг?

Avatar

Зочин 2024-12-27 139.5.217.162

Угаасаа ямааг цөөлөхгүй бол болохгүй байх аа, бэлчээрийн ганц дайсан гэдэг биз дээ, хүчээр ч болтугай цөөлөх л хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж