Нэгдүгээр сард хүйтний эрч чангарна

Нэгдүгээр сард хүйтний эрч чангарна

Нэгдүгээр сард хүйтний эрч чангарна

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх хэдий ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3-8 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд чангарч олон жилийн дунджаас 3-6°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булганы нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн жиндүү байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур өдөртөө уярах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд цас орж, зарим газраар салхи ширүүсэж цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бага зэрэг цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-27 66.181.181.14

Олон жилийн дунджийг Аж мэдэх вэ? жил бүр ийм мэдээгээр аргалдаг цаг уурчид өөрсдөө мэддэг бол тодорхой хэлээд өгч байгаасай. Жил бүр л олон жилийн дунджаас тийм тйм гэсээр яг хэд орчим хүйтрэхийг мэдэхгүй болчихдог

Avatar

Утаатай тэмцэх Оюунэрдэнээ, Нямбаатараа!!! 2024-12-27 202.55.188.83

Утаагүй Улаанбаатарыг бий болгохын тул гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуурыг дэмжих ёстой байтал тэдгээр айлуудыг боомилж цахилгаан халаагуур хэрэглээний үнийг 2 дахин нэмсний улмаас эдгээр айлууд одоо нүүрс түлдэг нам даралтын систем рүү шилжиж бна. Утааг улам ихээр бий болгож Улаанбаатарчуудыг уушиггүй болгож өвчний үүр болгож. Энэ бол ард түмний эсрэг гэмт хэрэг Нямбаатараа!!! Эсрэгээр цахилгаанаар дулаанаа шийдсэн айлуудыг дэмжиж хөнгөлөх ёстой. Эрүүл мэнд чухал уу мөнгө чухал уу!!!!!

Avatar

МАН 2024-12-27 66.181.180.249

Ямар азаар Тайланд Вьетнам Гоконгод 1-р сард байх юм

Avatar

Нэргүй 2024-12-27 202.9.41.101

аймшгийн атгаг шаарууд бга биз. Үмхий гичигүүд аймшгийн холбоотой бга биз. Үмхий хулгайч хувхай өлөн түрүүниы бөөс манж х***а хог шаарнууд монголыг эзлцн удирддг шаацн. Жингрүүдиыг дуусгж хаян2 үмхий л******д. Нам төр-ийг эзлсн үмхиы хулгайч манж х***а л******д удахгүй л***р болноо.

Avatar

Нэргүй 2024-12-27 202.9.41.101

тусг2р тогтнл гэж худл2 хэлбр төдий аль хэдиын үмхий хувхай хулгайч манж хужаагууд улс дотор орж ирж нам төр-р дамж2лж улс орныг эзэлцн удидж бга. монглыг монгол хүн удирдхгүы х***а манж удирдн монгол хүн-р удирд2лгүй. Бузр атгаг арга т/а хууль гэх адгийн ирээчсн цааснда хийцн үхсн ацны т/а сурглт суусн бол атгаг арга хэрэглж монгол х***а манж-р ялгаж үмхий манж х***а гичигүүд нам төрийг эзлцн-р манж х***а хог шаарууда мнглыг удирд2лхр ор2лдг манж хужаагууд-р улс орныг удирд2лцн аймшгийн атгаг

Avatar

Утаатай тэмцэх Оюунэрдэнээ, Нямбаатараа!!! 2024-12-27 59.153.86.110

Утаагүй Улаанбаатарыг бий болгохын тул гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуурыг дэмжих ёстой байтал тэдгээр айлуудыг боомилж цахилгаан халаагуур хэрэглээний үнийг 2 дахин нэмсний улмаас эдгээр айлууд одоо нүүрс түлдэг нам даралтын систем рүү шилжиж бна. Утааг улам ихээр бий болгож Улаанбаатарчуудыг уушиггүй болгож өвчний үүр болгож. Энэ бол ард түмний эсрэг гэмт хэрэг Нямбаатараа!!! Эсрэгээр цахилгаанаар дулаанаа шийдсэн айлуудыг дэмжиж хөнгөлөх ёстой. Эрүүл мэнд чухал уу мөнгө чухал уу!!!

Avatar

Нэргүй 2024-12-27 66.181.183.105

Утаатай тэмцэх цорын ганц арга бол оркуудыг буцаагаад хөдөө рүү нь явуулах. Утааны 80 % нь гэр хорооллоос гаралтай.

Avatar

Нэргүй 2024-12-27 122.201.31.90

Идэр ес дуусаж байна. Гэхдээ дахиад нэг сар сунана.

Avatar

Нэргүй 2024-12-27 66.181.160.42

эхлээд балчир гурван ес
Идэр 3 ес
хөгшин 3 ес
ташуур3 ес гэж дуусдагаа

Avatar

Нэргүй 2024-12-27 66.181.177.247

Угаасаа л чангардаг шд

Avatar

1111 2024-12-27 203.23.49.199

харьцангуй сул байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж