Монгол Улсад 2024 онд олон улс, тив, дэлхийн чанартай долоон тэмцээн зохион байгуулжээ. Үүнд улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Тодруулбал, Мөсний загасчлалын ДАШТ, Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Снукер биллиардын ДАШТ, Олон улсын хүүхдийн спортын X наадам, “Гимнастрада-2024” ААШТ, Бодибилдинг, фитнессийн ААШТ, Кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын ДАШТ-ийг тус, тус зохион байгуулжээ.
Дээрх тэмцээнүүдэд давхардсан тоогоор 108 орны 1432 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигч хамрагдсан байна. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогийг тооцвол,
- Галт тэрэг болон үндэсний авиа компанид дөрвөн тэрбум,
- Зочид буудалд 1.2 тэрбум,
- Худалдаа, үйлчилгээ тээвэрлэлтэд 582 сая, нийт 5.6 тэрбум төгрөгийн орлого оржээ.
Дашрамд дурдахад, Ирэх 2025 онд Улаанбаатар хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээний гурав дахь цуврал тэмцээн зохион байгуулагдана.
Холбоотой мэдээ