Ассадын хүмүүс шинэ засгийн газрын 14 хүний аминд хүрэв

Ассадын хүмүүс шинэ засгийн газрын 14 хүний аминд хүрэв

Ассадын хүмүүс шинэ засгийн газрын 14 хүний аминд хүрэв

Сирийн удирдагч асан Башар аль-Ассадын талынхан босогчдын тэргүүлсэн шинэ засгийн газрын 14 хүний аминд хүрчээ. Тодруулбал, тэд Сирийн баруун хэсэгт отолт хийж, Дотоод хэргийн яамны 14 цэргийг хөнөөсөн байна. Газар дундын тэнгисийн Тартус боомтын ойролцоо Мягмар гаригт болсон уг тулааны үеэр өөр 10 цэрэг мөн шархаджээ.

Ассадын дэмжигчидтэй ийн мөргөлдсөн нь Сирийн де-факто удирдагч Ахмед аль-Шараагийн эрх мэдэлд тулгарсан анхны шууд сорилт байлаа. Шинэ засгийн газрын аюулгүй байдлын хүчнийхэн Ассадын зэвсэгт хүчний хэд хэдэн үлдэгдлийг саармагжуулж чаджээ. Мөн үлдсэн хүмүүсийг нь мөрдөж байгаа тухай төрийн мэдээллийн "Сана" агентлаг мэдээлэв. Энэ ажиллагаагаар офицер асан Мохаммед Канжо Хассан болон бусад 20 хүнийг баривчилжээ.

Ахмед аль-Шараа дэг журам сахиулах зорилгоор аюулгүй байдлыг бэхжүүлж байгаа ч Ассадад үнэнч хүмүүсийг баривчлах кампанит ажил эхлүүлбэл аль хэдийнэ эмзэг болсон улс орныг улам тогтворгүйтүүлэх эрсдэлтэй байна. Сиричүүд шинэ удирдагчаас янз бүрийн гаралтай хүмүүсийн эрхийг хамгаалахын зэрэгцээ Ассадын дарангуйллын үед хамаатан садангаа алдсан хүмүүст шударга ёс тогтоохыг хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-27 122.201.31.96

Эл нар тэгнээ энэ лалынхан хэзээ ч амар амгалан байна гэж байхгүй Асгатын талынхан нь эзэнтэй алалцахгүй бол өөрсдөө алуулна тийм болохоор авалцахад өөр замгүй.

Avatar

Нэргүй 2024-12-27 202.9.46.232

There was no Assad dictatorship.

Avatar

Haha 2024-12-27 202.21.107.44

UES

Avatar

Нэргүй 2024-12-27 202.21.117.34

Энх тайван тогттол тийм амар байхгүй. Их удаан хоорондоо алалцана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж