ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэв.
Томуу, томуу төст өвчлөлийн тархалтын түвшинг таван хэсэгт хувааж авч үздэг. Өнгөрсөн долоо хоногуудад алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрчээ. Тодруулбал, дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байгаа аж. Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа юм байна.
Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Энэ нь өмнөх долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлттэй гэдгийг ХӨСҮТ-ийн мэргэжилтэн хэлэв. Энэ жилийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд огцом нэмэгдэж, орны ачаалал ихээр үүсчээ. Томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй нийт иргэдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Тэр дундаа 40 орчим хувийг тав хүртэлх насныхан эзэлж байгаа юм байна.
Амьсгалын замын уушгины үрэвслээр эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагаас нэмэлтээр орны ачааллыг бууруулахын тулд Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдэд ор нэмж ажиллаж байгаа гэнэ.
Цаашид улс орон даяар томуугийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулав.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.101
нам төриыг үүрлж эзлсн Үмхий хулгайч манж хужаагуудыг нэг өдөр ч байлгх шаардггүй 34 жил хулгай шааж хэрээс хэтрсн. Үтэр яллаж далдр2лж дуусга.
Утаатай тэмцэх Оюунэрдэнээ, Нямбаатараа!!! 10 цагийн өмнө 59.153.86.110
Утаагүй Улаанбаатарыг бий болгохын тул гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуурыг дэмжих ёстой байтал тэдгээр айлуудыг боомилж цахилгааны хэрэглээний үнэ үнийг 2 дахин нэмсний улмаас эдгээр айлууд одоо нүүрс түлдэг нам даралтын систем рүү шилжиж бна!!! Утааг улам ихээр бий болгож Улаанбаатарчуудыг уушиггүй болгож өвчний үүр болгож. Энэ бол ард түмний эсрэг гэмт хэрэг Нямбаатараа!!! Эсрэгээр цахилгаанаар дулаанаа шийдсэн айлуудыг дэмжиж хөнгөлөх ёстой. Эрүүл мэнд чухал уу мөнгө чухал уу!!!
Нэргүй 2024-12-27 202.9.41.101
Төсв 35 их наядын хулгайч манж хужаагууд хулгайг таслн зогс2гоч.