Төвөдөд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг барина

Төвөдөд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг барина

Төвөдөд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг барина

Хятад улс Төвөдийн өндөрлөгийн зүүн хөвөөнд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын далан барих төслийг эхлүүллээ. Ярлунг Зангбо голын доод урсгалд байрлах далан нь жилд 300 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Өдгөө дэлхийн хамгийн томд тооцогдох далан Хятадын төв хэсэгт байрладаг. Тодруулбал, Гурван хавцлын далан нь 88.2 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэгвэл Төвөдөд шинээр баригдах усан цахилгаан станц энэ хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр байна. 2000 метрийн өндрөөс 50 км зам туулан усыг урсгах уг төсөл нь асар их нөөц боломжоос гадна инженерийн өвөрмөц сорилт болох юм.

Түүнчлэн энэхүү төсөл нь нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтыг биелүүлэх, инженерчлэл зэрэг холбогдох салбаруудыг идэвхжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэнэ.

Далан барих зардал нь Гурван хавцлын даланг барьсан өртгөөс хэтрэх төлөвтэй байна. Гурван хавцлын даланг 254.2 тэрбум юань буюу 34.83 тэрбум ам.доллараар барьж байжээ. Үүнд инженерийн зардлаас гадна бүс нутгийн 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг ч багтаасан аж. Харин Төвөдийн далангийн тухайд хэдэн хүнийг нүүлгэн шилжүүлэх, экосистемд энэ ажил хэрхэн нөлөөлөх зэрэг нь тодорхой болоогүй байна.

Хөрш зэргэлдээ Энэтхэг, Бангладеш улсууд уг даланд санаа зовнингуй байна. Яагаад гэвэл уг төсөл нь бүс нутгийн экологийн тогтоц, голын урсацыг өөрчлөх магадлалтай. Ярлунг Зангбо нь Төвөдөөс гарч Энэтхэгийн Аруначал Прадеш, Ассам мужууд руу урсаж, эцэст нь Бангладеш руу урссаар Брахмапутра гол болдог.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-12-27 202.9.40.221

Танай нийтлэл бичигч нарт зөв бичгийн дүрмийн хэдхэн хуудсыг уншиж өгвөл цагийн хөлс төлөх болов уу?

Avatar

Иргэн 2024-12-27 202.9.40.221

Төвд гэж бичдэг билүү, Төвөд гэж бичдэг билүү!? Болиосой билээ.

Avatar

Нэргүй 2024-12-27 67.168.92.100

Энэтхэг Балба 2 боож үхэх гээд бөөн юм болж байна лээ. Тэдний гол усанд маш их хохирол учруулах магадлалтай гээд эсэргүүцээд НҮБ Орос 2 т гомдол гаргаж байна гэнэ дээ

Avatar

Нэргүй 2024-12-27 103.57.92.217

Төвд хүртэл УЦС барьж байхад, манай хэдэн дөрвөд ЭБ УЦС-ыг зад асэргүүцээд байгаа биз ?! Оросын даалгавар л доо !!!

Avatar

атаархав 2024-12-27 103.212.162.195

агуу бүтээн байгуулалт ш*** нь.Манай Эгуцс дэргэд нь шүлс байхдаа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж