Төмс никотин агуулдаг гэдгийг та мэдэх үү?

Төмс никотин агуулдаг гэдгийг та мэдэх үү?

Төмс никотин агуулдаг гэдгийг та мэдэх үү?

Төмсөнд никотин агуулдаг. Тэр бүү хэл хаш ногоо, улаан лооль, перец зэрэг хүнсний ногоонд мэдэгдэхүйц хэмжээний никотин агуулдаг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Гэтэл дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд айл өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ байдаг ба хүний биед тэжээл болж шингэдэг гэдгийг бид мэднэ.

Никотин гэж юу вэ?

Никотин нь байгальд ургамалд агуулагддаг, донтуулах үйлчилгээтэй, шингэмтгий чанартай, алкалоидын бүлэгт хамаарах химийн нэгдэл юм. Энэ нь голчлон тамхины ургамал (Nicotiana tabacum) болон бусад Solanaceae овгийн ургамлуудад байдаг.

Сонирхолтой нь никотины бага тун нь анхаарал төвлөрөлт, ой санамжийг сайжруулах үйлдэлтэй гэж судлагдсан. Зарим эмчилгээний туршилтад мэдрэлийн эсийн доройтол буюу нейродегенератив өвчнүүдийн эсрэг ашиглах судалгаа хийгдэж байна. Үнэн хэрэгтээ никотин нь Паркинсон болон Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ашиг тустай болохыг тогтоожээ. Амьтанд хийсэн судалгаагаар никотин нь мэдрэлийн эсийн доройтлоос хамгаалж, хөдөлгөөний чадварыг сайжруулж, танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг болохыг судалгаагаар харуулсан байна.

Мэдээж никотины сөрөг тал бол өндөр хэмд шаталт болох үед гарах утаа үүссэнээр бусад химийн бодисуудтай нэгдэж хүний бие организмд шууд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болох боломтой юм. Өөрөөр хэлбэл никотин дангаараа хорт хавдар үүсгэгч болдоггүй . Харин шатааж хэрэглэснээр шууд хорт хавдар үүсгэх шалтгаан болдог байна. Утаанд нүүрстөрөгчийн дутуу исэл, шатамхай давирхай буюу ТАР болон бусад хүнд металууд агуулагддаг ба амсьгалын замын цочмог үрэвсэл, судасны нарийсал, уушгинд гэмтэл учруулах зэрэг 7000 бодисуудаас 70 гаруй нь шууд хорт хавдрын шалтгаан болдог.

Харин никотиныг шатааж, утаа гаргах бус өөр арга замаар бага тунгаар хэрэглэх нь янжуур тамхины хэрэглээ шиг өндөр эрсдэл үүсгэдэггүй болохыг орчин үеийн судалгаа, шинжилгээ нотолгоонд суурилж илрүүлсээр байна.

Утаат янжуур тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлөөр дэлхий дахинаа жил бүр 8 сая гаруй хүн нас бардаг ба 1,69 сая хүн дам тамхидалтад өртөж үхэлтэй нүүр тулдаг байна. Монгол улсын хэмжээнд өдөр бүр 800 мянга орчим хүн тамхи татдаг ба 4300 хүн жил бүр нас бардаг гэдэг харамсалтай тоо байдаг. Гэвч энэхүү тоо статистик хэний ч айдсыг хүргэхээ больсон нь харамсалтай. Улаанбаатар хот дэлхийд тэргүүлэх агаарын бохирдолтой байгаан дээр янжуур тамхины хэрэглээ асар өндөр байгаа нь Монгол хүний дундаж насжилтыг багасгах гол хүчин зүйл болж байна.

Янжуур тамхины эрсдлийг бууруулж дадал зуршлыг багасгах зорилготой никотин агуулсан болон агуулаагүй бүтээгдэхүүнүүд орчин үед их маргааны сэдэв болоод байна. Уламжлалт хэрэглээний эрсдлүүдийг бууруулахын тулд хор хөнөөл багатай, инноваци, технологийн шийдлүүдийг шингээсэн бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд тустай эсэхийг тун удахгүй хүн төрөлхтөн олж мэдэх биз ээ. Эцэст нь хэлэхэд гагцхүү аливаа нэг хүний хэрэглээний сонголт өөрт болон өрөөлт хор хөнөөл багатай байх нь чухал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж