Голомт банк: Ажилтнууддаа цалинтай амралт олгоно

Голомт банк: Ажилтнууддаа цалинтай амралт олгоно

Голомт банк: Ажилтнууддаа цалинтай амралт олгоно

Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа үнэ цэн бүтээж буй 2,800 гаруй ажилтандаа зориулан Голомт банк шинэ оноо хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, 1-р сарын 2-нд цалинтай амралт олгохоор боллоо.

Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа нийгэм, ахуйн хөнгөлөлтийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд ажилтны төрсөн өдрийн цалинтай амралт, хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах боломжтой байдаг. Харин энэ удаа шинэ жилийг угтан ажлын нэг өдрийг цалинтай амралтын өдөр болгож байгаа нь ажилтнуудад гэр бүлийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, дурсамж бүтээхэд дэмжлэг болох юм.

Голомт банк Монгол Улсад хөгжил дэвшил авчрах бүтээн байгуулалтыг өрнүүлэх, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нийгэмд сайн сайхныг авчрах үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд улирч буй 2024 онд түүхэн мөр, тод амжилтаа бататгах үйл явдлаар өрнүүн жилийг үдэж байна. Энэхүү амжилт бүрийн ард хөдөлмөрлөж буй эрхэм хамт олныхоо банкны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 26 ажилтнаа “Шилдэг ажилтан”-аар алдаршуулан тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулж, 75 ажилтнаа гадаад руу аялах эрхээр шагнасан юм.

Ирж буй амжилт бүтээлийн хэлхээ, хамтдаа бүтээх дараагийн шинэ жилийн хөгжил дэвшлийн хуудсыг хамтдаа эргүүлэх Голомт банкны хөгжлийн голомт болсон эрхэм ажилтнууддаа талархал илэрхийлье!

Ажилтан та – Хөгжлийн голомт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-27 59.153.113.155

Хүний мөнгө хүүлэгчид ашиг ихтэй л байгаа даа.

Avatar

Нэргүй 2024-12-27 64.119.29.63

ЕР НЬ БОЛ САЙН МЭРГЭЖИЛТЭЙ, АЖЛАА САЙН ХИЙДЭГ ХҮН Л БАЙГУУЛЛАГЫН ГОЛ ЦӨМ БАЙДАГ ТУЛ ХҮМҮҮСИЙН БОЛОН БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХАРИЛЦАА МАШ ЧУХАЛ ЗҮЙЛ БАЙДАГ ТУЛ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ИНГЭЖ АМРААЖ БАЙГАА НЬ МАШ САЙН УДИРДЛАГАТАЙ БАЙГААГИЙН ШИНЖ Л ДЭЭ…

Avatar

зочин 2024-12-27 66.181.180.35

Бусад байгууллага дуурайгаад л эхлэх б**х Нэгдүгээр сарын 2-4 нийг ч цалинтай амралт болгож биз Уг нь бүгдээрээ хөдөлмөрлөж байж ажил урагшлана Улс орон хөгжинө Манайд амралын өдрүүд хангалттай буй болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж