"Нэкст Сервис" ХХК нь цахилгаан барааны засвар үйлчилгээ, угсралт суурилуулалт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын хамгийн том засварын төв бөгөөд өнөөдрийн байдлаар доорх брендүүдийн Монгол дахь албан ёсны засварын төвөөр ажиллаж байна. Үүнд:
- Samsung
- LG
- Hansa
- Beko
- TCL
- Rotenzo
- Asaya
- Iris Ohyama
- iCook (Amway)
- Brother
- Whirlpool
- Indesit
- Hotpoint
Албан ёсны засварын төвийн онцлог нь Монгол улсын хэмжээнд албан ёсны борлуулагч компаниудаас худалдан авсан дээрх брендийн бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаан дахь засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажилладаг бөгөөд хэрэглэгч хүсвэл баталгаат хугацаа нь дууссан тохиолдолд чанартай, найдвартай, баталгаат сэлбэг хэрэгсэл ашиглан засвар үйлчилгээ авах боломжтой байдгаараа давуу талтай юм.
Нэкст сервис ХХК нь албан ёсны баталгаат засварын үйлчилгээгээ өргөжүүлэн хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдэдээ зориулан аймгийн төвөөсөө цахилгаан барааны засвар үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Одоогийн байдлаар,
- Эрдэнэт
- Дархан
- Хөвсгөл
- Дорнод
- Ховд
- Увс
- Баян-Өлгий
- Өвөрхангай
- Баянхонгор аймгийн хэрэглэгчдэдээ бүх төрлийн цахилгаан барааны баталгаат сэлбэг, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг санал болгож байна.
Бусад аймаг орон нутагт цахилгаан барааны засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байгааг Нэкст Сервисийн хамт олон онцолж байлаа.
Хуудуутай 2024-12-27 202.9.40.185
Нэкст ээс хүргэлттэй хөргөгч авсан чинь 4-5 өдриын дараа сая хүргэж ирж бна. Дор нь хүргэнэ гэж том бүлтрээд бсан!!? Том бүлтрлтийн ард ард чанар, … үнэ, хүргэх хугацаа зэрэг нь хуудуутай шүү!!!