УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2024.12.27/ 10.00 цагт эхэллээ.
Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо
Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.
1.Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.
2.Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ соёрхон батлах тухай эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.
3.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.
2024 оны УИХ-ын отгон чуулганы хуралдаан дууслаа.
"Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд УИХ-аас анхаарахыг хүсч байна"
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 1992 оноос 2024 он хүртэл нутаг дэвсгэрийг төлөөлсөн 76 УИХ-ын гишүүнтэй парламенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2024 оноос сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй, хамтарсан Засгийн газар ажиллаж байна. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн 2024 он өндөрлөх дөхөж, улс төр нийгэм эдийн засгийн бүтцийг цоо шинээр харах нийгмийн захиалга бүхий түүхэн хариуцлагатай 2025 он эхлэх гэж байна. Өнгөрсөнөө зөвөөр дүгнэхгүйгээ ирээдүйгээ зөв тодорхойлох боломжгүй гэдэгчлэн өнөөдрийн мэдээллээ ондоо багтаж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Бид 16-20 жил гацсан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөх шийдвэрийг хамтдаа гаргалаа. Ерөнхий сайдын хувьд улс орны хөгжлөө том зургаар харсан парламентын гишүүдэд баярлалаа.
Төслүүд гацсан суурь шалтгаан эрх ашгийн сонирхол байсан гэдгийг дүгнэн ярилцлаа. Шүүх, ҮХЦ-ийн шатанд том төслүүд хэрхэн гацсан шалтгаан, улс төрийн нөлөөлөл, авлигын хэргүүдийн эргэж буцсан шүүхийн шатны зангилааг олж харж, тогтолцооны хувьд засч чадна гэдэгт гүнээ итгэж байна.
Төрийн байгууллагуудын салангид мэдээллийг цэгцэлж, И-Монголиа системийг нэвтрүүлж, дөрвөн удаа шинэчилсэн. Төр, иргэн хоорондоо цахимаар мэдээллээ солилцох чиглэлд анхаарч ажиллаж байна. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Нэгдсэн корпораци хэлбэрээр ажиллах боломж бүрдэнэ.
Ирэх хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хууль, Татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуультай хамтран өргөн барих төлөвлөж байна.
Их өгөгдөл байхгүй бол дүн шинжилгээг хийх боломжгүй. Өнөөдрийн мэдээллийн үндсэн гол зорилго нь Засгийн газраас гурван шилжилт болон цахим шилжилтийг эрчимжүүлэхэд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ анхаарахыг хүсч байна" гэв.
УИХ дахь цөөнхийн төлөөлөл, гишүүдийн төлөөлөл үг хэллээ. УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Сайн байна уу Ерөнхий сайд аа. 5Ш ажиллагаа эцсийн үр дүнд хүрэхийг зорьсон ажил байх гэж найдаж байна. Авлигаас ноцтой ухарч байгаа зургаан орны нэг Монгол Улс болсон. Манайх авлигын индексээр аймар ухарсан. Авлигатай тэмцэх жилийг зарлаж сүржин үйл ажиллагаа явуулж, даржин үр дүн гарч байна уу. Үндсэн шалтгаан нь юу юм бэ. Төрийн өмчит компаниуд, үйлдвэрий газрууд авлига үүсгэж байна. Мөн данхайсан төр өөрөө үүсгэж байна. Олон тооны зөвшөөрөл авлигын хүчин зүйлс болдог.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Ил тод байдлын талаар Засгийн газрын тайлан явж байна. Авлигын асуудал чухал. Хоёрт, авлигын цаана үр ашиг, бүтээмж гэдэг зүйл гарч таарна. Засгийн газраас сайшаалтай нь бүтээмж гэдгийг ярьдаг болсон байна. Төрийн бүтээмжийн тоо хэмжээ ямар байгааг ямар болгож байгаа вэ. Монгол Улсын төрийн албан хаагчийн тоо 130-240 мянга болтлоо нэмэгдсэн. Цахимжиж байгаа бол хүний тоо буурах ёстой шүү дээ. Баялаг бүтээж байгаа салбарт нь ажиллах хүчин байдаггүй. Хасагдахгүй юм гэхэд хэвэндээ баймаар байна.
Дундаж бүтээмж 2023 онд 22 сая төгрөг, уул уурхай жилдээ 52 сая, хөдөө аж ахуй 10 сая төгрөг гэж байна. Энэ мөнгөн дүнг бүтээмжээр илэрхийлэх вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төрийн алба хаагчдын тоо 220 мянга давсан. Эндээс жинхэнэ албан хаагч нь 20 мянга. Энэ тоо яагаад өссөн гэхээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг баригдахаар нэмэгддэг. 200 мянган нь үйлчилгээ болон улс төрийн албан хаагчид эзэлж байна. Байгаа нөөцийг зөв хуваарилж чадахгүй байгаатай холбоотой. Ирэх жил БНСУ-ын туршлагад үндэслэн Төрийн албаны ерөнхий хуулийг өргөн барина. Төрийн улс төрийн, захиргааны алба тусдаа байна. Ингэхээр нийтийн үйлчилгээний алба гэж салгаж, Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Цахимжилт нэмэгдсэн бол хүний тоо буурахгүй байна вэ гэхээр дүрэм журмын түгжрэл байсан. Бид 109 хуульд өөрчлөлт оруулсан. Одоо нэмээд 70 хуулийн асуудал яригдаж байгаа. Цаасаар шаардах хуультай. 100 зөвшөөрөл цахимаар өгч байхад үнэт цаас хэвлэж зөвшөөрөл өгнө гэдэг үндсэн зохицуулалттай. Мэргэжлийн холбоонд 360 зөвшөөрлийг зохицуулснаас 100-г нь холбоонд шилжүүлэх бололцоо байгаа. Энийг Улсын дээд шүүх бүртгэж эхэлж байгаа. Ирэх оноос Засгийн газар их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахтай холбоотой рийлтаймаар бүх мэдээллийг хянадаг болгосон. Цаасгүй засаг арга хэмжээгээр жилд 20 тэрбумыг хэмнэнэ. Цогц арга хэмжээг авч, бүтээмжийг 26 хувиар өсгөнө.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Эрх мэдэл өөрийгөө хянадаггүй бусдыг хянадаг. Та бүхний эрх мэдэл гурван намд хадгалагдаж байгаа. Цөөнх гэж индер дээрээс үг хэлэх хэрэг байдаг юм уу. Ил тод байдлаа яаж хангах гээд байгаа юм бэ. Иргэдийн мэдэх эрхэд хүрч үйлчилж чадах юм уу. Шоглож үг хэлсэн хүмүүс ч гэсэн шийтгэл авч байна. Шүүх хуулиа л хэрэглэнэ. Ерөнхий сайдаас шүүмжилж асуулт асуугаад өөрийн намын хүнээс хариулт авдаг байж болох юм уу?
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Ил тод байдал чухал. Албаны нууц гэж ангилалд оруулж хаалттай худалдан авалт хийдэг, мөнгө завшдаг асуудал олон гарсан. Хүний эрхийн багц хуулиудыг Засгийн газраас өргөн барьж байгаа. Энэ хууль дотор Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, өөрсдийн хууль бус үйлдлийг далдлахгүй байх зүйл заалтыг тусгасан. Сүүлийн жилүүдэд Монголын нөхцөл байдал дордож байгаа. Хамтарсан Засгийн газраас Авлигын эсрэг багц хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх гэж байгаа. Эхний танилцуулгыг Засгийн газар дээр хийсэн. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг оруулж байгаа. Ер нь хамтарсан засаг байгуулсан гээд авлигын эсрэг яаж тэмцэх вэ гэж байгаа. Хамтрах тэр авлигын эсрэг тэмцэлд ерөөсөө хамаагүй. Нөхөрсөг байдлаар олон сануулга ирж байгаа. Бид үүнийг хэрэгжүүлэх ёстой. Ардчилсан намын гишүүн хөрөнгө хураалаа гэж шүүмжилж байна. Хулгай бол хулгай. Авлига бол авлига. Хүний эрхэд нөлөөлдөг зүйл. Цаашид авлигын индекс буурна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Цахим шилжилт амжилттай явж байгааг НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индекс тодорхойлж байдаг. Монгол Улс дэлхийн 193 улсаас 28 байр ахиж, 46 байранд орсон. Азид 13 дугаар байранд орж байна. Гэсэн ч иргэн төрийн байгууллагаас үйлчилгээ аваад цаасаар баримт нэхдэг байдал хэвээрээ байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Нам гэдэг эрх ашгийг хойш нь тавьж, бодитоор дүгнэхийг О.Алтангэрэл сайдад хэлсэн. Бодит асуудлыг углуургаар нь хараасай.
УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хэлэлцээрийн өөрчлөлтийг дэмжлээ
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ соёрхон батлах санал хураалт явуулж, 76.2 хувиар дэмжигдлээ.
Хархорум хот байгуулах хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ санал хураалт явуулж, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжигдлээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Төмөр зам холболтын үндсэн чиглэлийн тогтоолын төслийг баталлаа
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Батболд танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Нэгэнт тогтоолын төсөл батлагдаж байгаа, эцсийн найдвар энэ гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд тусгай байгууллагууд ажлаа хийж байна. Тийм учраас олон жил гацсан гэсэн. Үүнтэй бүрэн санал нийлж байна. Тусгай байгууллагууд ажлаа сайн хийж байна. Гадныхантай хийсэн байна. Би бол Улаанбаатараас гараад Өмнөговь аймгаар дамжин Ганцмод боомтод очсон. Танилцуулгаа 2-3 минутын өмнө өгч байна. Ард түмний хувь заяаны асуудал. Шинэ жилийн өмнө иргэддээ бэлэг барих гэж байгааг ойлгож байна. Ураны асуудал бол бэлэг болж чадна. Боомт холбож байгаа ажил чинь гарцгүй болоод, хамгийн муу хувилбар дээр очиж хийж байна. Өөрсдийн мөнгөөр өөрсдөө цагаан хэрмээ барьж байна. Хөгжлийн гарц бага зэрэг л нээгдэж байгаа. Хятадын нутаг дээр хятад компани хөрөнгө оруулаад ажлаа хийсэн байхад тэр компанийн захиа бариад гүйдэг. Засгийн газар засгийн газрынхаа хэмжээнд ажиллаж чадаж байна уу. Хятадын тал 2 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж дурдаж байгаа. Монгол компаниуд ямар ажил хийснийг огт дурддаггүй. "Эрдэнэс тавантолгой" компани чинь хувьцаат компани мөн юм уу?
УИХ-ын гишүүн сайд Б.Дэлгэрсайхан:
-Газар дээр нь хамгийн сүүлд хамт очиж үзсэн. Урд хөрш ямар ажил хийж, бид юуг хийж чадаагүй вэ гэдгийг бид бүгдээрээ харсан. Хятад компанийн ганц захиагаар хийгээгүй юм шүү. Ажлын хэсэг 60 гаруй удаа уулзаж ярилцсан. Олон улсын төмөр зам нэг талаасаа өргөн, нарийн цэригаар холбогдоно. Эргэлзэх зүйл байхгүй. Монголын тал 2018, 2019 онд төмөр зам барьсан учраас холбох асуудлыг ярьж байгаа нь Монголын хувьд их ач холбогдолтой шийдвэр юм.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан:
-Дэмжиж байна. Цаашид тогтоолын 1.2 зүйлд нүүрс худалдах, худалдан авах гурван цогт асуудлыг зааж өгсөн байна. Тендер зарлагдах уу. Шууд зааж өгч болох уу. "Эрдэнэс тавантолгой" компанийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй байх гэж оруулах шаардлага байна уу?
УИХ-ын гишүүн сайд Ц.Туваан:
-Хоёр улсын хооронд удаан хугацаан ярьсан. Төмөр замын хил холболт, нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг цогцоор нь зурахаар 2014 онд тохирсон байдаг. Бид эхний хэлэлцээр 100 хувьтай, дараагийнх 90, гурав дахь нь эхлэлийн шатанд явж байгаа. Нарийвчилсан заалт гэрээнд тусгах боломжтой. Улстөржилт дотор "Эрдэнэс тавантолгой" компани эзэмшдэг найман лицензээс өгөх, хувьцаанд хувь эзэмших зэрэг асуудал яригдаж байсан учраас хааж, тийм зүйл заалт оруулж өгсөн юм.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хурааж, олонх дэмжлээ.
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ батлах санал хураалт явуулж, 68 гишүүн 65.4 хувийг дэмжин баталлаа.
"Хархорум хотыг байгуулахгүй бол гэр хороолол болж дуусна"
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГЭХГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Хот тосгоны тухай хуулийг 2025 оны зургадугаар сараас хэрэгжүүлж эхлэх ч Хархорум хотын хууль тогтоомжийг тусад нь боловсруулсан гэдгийг онцолсон юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Архангай аймагт нийт 189.300 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амтай байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Хөрөнгө оруулагчдад ээлтэй ямар эрх зүйн зохицуулалт байгаа вэ. Одоогийн хуулийн орчинтой зөрчилдөж байна уу. Их дээд сургуулиудаас нүүлгэх үү тийшээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Орхоны хөндийд хот байхгүй ч жилд 40-50 мянган жуулчин дайран өнгөрдөг гэх судалгаа бий. Хотын хүн ам 500 мянга байна. Тэргүүлэх чиглэл бол аялал жуулчлал. Хуучны хотын дахин сэргээж музей хэлбэрээр байгуулна. Виртуал орчинг бас сурталчилна. Боловсролын чиглэл нэг бүлэг нь байна. Дэд бүтцээ шийдвэл их сургуулиудаас нүүлгэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Аялал жуулчлалын хот байх нь зөв. Улаанбаатар дулаан, цахилгааны асуудлаа шийдэхгүй байхад дахин хот байгуулбал энэ асуудлыг ямар санхүүгийн боломж байна вэ. Яагаад Хот тосгоны тухай хуульд нийцүүлээгүй вэ. Яагаад тусад нь хуулиар оруулж байна вэ. Хот байгуулах болгондоо хууль батлах уу. Ямар санхүүгээр хот байгуулах вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Шинэ Зуунмод хот байгуулах тухай хуулиас тэс өөр хууль оруулж ирнэ гэж байхгүй. Ямар ч хууль нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, үүргээ биелүүлсэн бол өөрчилж, хүчингүй болгодог. Энэ хотын хууль цаг үедээ нийцэж оруулж ирж байгаа. Улаанбаатарын нөхцөл анхнаасаа төлөвлөлтгүй явж ирсэн. Газрыг дураараа өмчлүүлдэг байсан. Бид хүн амьдрах хөшүүргийг бүрдүүлэх ёстой юм билээ. Архангай аймгийн Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорум сумын Орхоны хөндийд хот байгуулах хамгийн зохимжтой газар. Тэгэхгүй бол удахгүй гэр хороолол болно шүү. УИХ-аас 189 мянган га газраа улсын хамгаалалтад авах шаардлагатай.
15 дугаар зүйл бол Хотын зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөл бол Хот тосгоны эрх зүйн байдлын хуультай адил сонгогдоод явна. Ижил зохицуулалттай. Нийт 500 мянган хүн амтай. Улсын төсөв, орон нутгийн төсвөөр дэд бүтцийг шийдэж, 70 хувийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ. Гааль, тарифын хуулиар татварын таатай орчинг бүрдүүлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Намайг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж байхад "Чи энэ хуулиа тат" гээд сууж байсан бол одоо өөр юм ярьж байгаад харамсч байна. Одоо энэ хуультай нийцүүлэх юмаа заавал хэлнэ. Хотын зөвлөлөө өөрсдөө сонгоно гэж заасан байхад мэргэжлийн байгууллагын төлөөллийг оруулна гэж бичжээ. Тэр хуульдаа нийцүүлье.
Ажлын хэсэг:
-Бид шилжилтийн үеийн зохицуулалт гэж оруулсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар иргэд зөвлөл, захирагчаа сонгох зохицуулалт байгаа. Гэтэл 15 мянган хүн амтай болтол нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд шилжилтийн үеийн зохицуулалтаар явна. Тийм учраас хотын зөвлөлийн эрх үүргийг мэргэжлийн байгууллагууд, хотын түр зөвлөл хотын зохицуулалтыг хийхгүй бол болохгүй байна гэдэг агуулгаар тусгасан юм.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-Дэмжиж байгаа. Энэ хотоо дахин сэргээх нь зөв. Нөгөө талаасаа Улаанбаатарт хүн амын 49 хувь нь амьдар байна. Засгийн газраас мэргэжлийн багаа томилж, 15 мянган хүн ам хүртэл нь ажиллах нь зөв. Тусгайлсан хууль давамгай байдлаа аваад, буцаад цуцлагдчих юм байна. Ашиглалтын өмнөх захиргааг хурдан байгуулж ажилд нь оруулъя. Хамгийн түрүүнд хурдны галт тэрэг, засаг захиргаа, соёл спортын байгууламжаа байгуулах хэрэгтэй. Олон хүн очиж амьдарна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Эртний хотыг сэргээхийг дэмжинэ. Гэхдээ Орхоны хөндий соёлын өв. Газар доорх судалгааг бүрэн хийсэн үү. Соёлын өв устах вэ. Газар олголтыг хийсэн байх. Яаж шийдэгдсэн юм бэ?
Ажлын хэсэг:
-Орхоны хөндий бол монгол угсаатны үнэт зүйл бөгөөд 2004 онд ЮНЕСКО-д 183 мянган га газрыг дэлхийн соёлын өвд бүртгэсэн байдаг. Монгол угсаатны таван нийслэлийн туурь байгаа. Одоо 20 жил болсон ч энэ газрын төлөвлөлт, судалгаа, менежментийг боловсруулж чадаагүй. Хархорум хотын байршил дэлхийн соёлын өвтэй давхцаж болохгүй гэж судлаад 189 мянган газрыг зэрэгцээ тусгай хамгаалалтад авсан. Энэ газар дээр аж ахуйн нэгж, иргэдийн ашиглаж байгаа газрууд бий. Хоёр удаа уулзалт хийж, хоёр аймгийн ИТХ-аас хүсэлтээ гаргасан байгаа. Тухайн газар үйл ажиллагаа явуулах шинжийг нь алдагдуулахгүйгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Газраа авчихаад бүтээн байгуулалт хийхгүй. Бүтээн байгуулалтын төсөл нь гарсан байх учраас газрын шийдвэр нь дагаад гарна гэсэн үг. Тогтворжуулалтын гэрчилгээг хуульд оруулж өгсөн. Хөрөнгө оруулалтын тухай заалт, тарифаар оруулж өгсөн. Шинэ Зуунмод хот шиг зохицуулж өгсөн.
Төлөвлөлт, бүтээн байгуулалтад тавигдсан шаардлагыг зааж өгсөн байгаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-2050 хүртэлх алсын хараа, дунд хугацааны бичиг баримт, намуудын мөрийн хөтөлбөр гээд нийт 11 бодлогын бичиг баримт хэрэгжиж буй. Харьцангуй уялдаатай явж байгаа. Хархорум хот бие даасан хууль шаардлагатай байгаа. Одоогийн хуульд хангалттай эрх зүйг нь хангаж чадахгүй байгаа.
2024 оны хөх луу жил энэ асуудал яригдаж байна. Төрийн байгууллагууд очих юм уу. 2044, 2054 онд ямар байх вэ. Хустайн нурууны дархан цаазат газар 58 мянган га, Хархорум хот байгуулах 190 мянга гэдэг бол Хустайн нуруунаас гурав дахин том газарт хот төлөвлөх асуудал яригдаж байна. Хөгжлийн хууль гаргах хэрэгтэй. Бие даасан хууль гаргалаа гэхэд хэзээ санаачлах вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Дэлхийн улсууд түүхэн хотоо сэргээхдээ дэд бүтцээ сайжруулж, дэвшилтэт технологийг ашигладаг болсон байна. Ногоон байгууламж нэгдүгээрт байж, иргэдийн оролцоог хангуулдаг. Стандартын дагуу зөв төлөвлөж чаддаг. Энэ хот 1220 онд анх байгуулагдаж, зөв байршилд даац бүхий, цаг уурын хувьд зөв хот. Түүхэн дурсгалаа сэргээж, орчин үетэйгээ холбох ёстой. Түүхэн аялал жуулчлалын гол бэлгэдэл мөнгөн мод байна. Нэг талаасаа бүтээн байгуулалтыг төр, хувийн түншлэлийг дэмжихээс гадна Хархорум брэндийг дэлхийд нутагшуулахаар зорьж байна.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Шинэ нийслэл байгуулагдаж байгаа гэж ойлгосон. Удахгүй Хархорум шинэ нийслэл болох юм байна. Тэгвэл 2025, 2026 онд төсвөөс, гадаадын хөрөнгө оруулагчдаас оруулж байгаа хөрөнгө санхүү байгаа юу. Шинэ хот байгуулах бонд гаргах, санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үү. Хууль батлагдвал 2025 онд наадам болох уу, үгүй юу. Ерөнхийлөгчийн зүгээс тэнд наадам хийх санал гаргасан гэж ойлгосон.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Захиргаа байгуулагдаад хийх ажлаа хийж дуусгасан. Урьдчилсан ТЭЗҮ-нд 26.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж 500 мянган хүн амьдарна. Үүний 70 хувийг хувийн хэвшил хийх ёстой. Улаанбаатар хот өөрөө бүгдийг хийж, хувийн хэвшлээ оролцуулдаггүй явж ирсэн. Цаашдаа даац хэтрээд байна. Турк улстай түүх архиологийн төсөл дээр хамтарч ажиллахаар ярьж байна. Ерөнхий сайдын Арабын улсуудад хийсэн айлчлалын хүрээнд эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр саналаа илэрхийлсэн бол Австрали улстай цэвэр ус, ногоон байгууламжийн чиглэлээр, Болгар улстай орон сууц, Хятадтай ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүч, ОХУ-тай барилгын материал, дэд бүтцийн төсөл, БНСУ-тай түүх архиологийн олдворыг таниулах төсөлтэй хамтран ажиллахаар ярилцсан. Засгийн газар хөрөнгө оруулалт татах ажлыг хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Дотоодын үндэсний дархлааг сэргээх чиглэлд ямар ажлыг хийж байна вэ. Улс төрийн дэмжлэгийг бий болгохгүй бол?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Ерөнхийлөгчийн манлайлал өндөр байгаа. Хааны зуны өргөөг хийж, мөнгөн модоо сэргээхээр төлөвлөсөн. УИХ-аас хуулийг баталбал Засгийн газар хамтран нийлж ажиллана. Түүхэн хотоо ард түмний оролцоотой байгуулна.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Дэмжиж байна. Үндэсний томоохон төсөл хэрэгжих эхлэл гэж харж байна. Бүс нутгийн иргэдэд ямар боломж гарах вэ. Тэр бүс нутгийн иргэд Хархорумын Налайх болох байх гэж ярьж байна. Иргэдийн оролцоо бага байна гэж ойлгож байх шиг байна. Ерөнхий төлөвлөлтөд үндэсний онцлогоо шингээх ёстой. 70 хувийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулна гэж ярьж байгаа. Энэ хуулиар амжилттай хэрэгжсэн нэг ч төсөл байхгүй байгаа. Бүтээн байгуулалтын ажил, цэвэрлэх байгууламж, зам, эрчим хүчний ажлын эхлэл хэзээ вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бодитоор хэрэгжүүлэх ёстой. Энэ чуулганд багтаан Төрийн өмчийн компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах хуулиа гаргаж, төр ямар бизнест орохоо тодорхой болгох шаардлагатай. Бид энэ хуулийг шинээр өргөн барихаас гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр өргөн барина. Засгийн газраас шинэ хоёр хуулийг өргөн барьж, илүү ойлгомжтой болгоно. Хот өөрөө юуг хийхгүй вэ гэдгээ тусгасан. Хот зам, зогсоол, такси, ачаа тээвэр, логистик, хаягдал усны байгууламж зэрэг ажлуудад оролцохгүй. Төр таны гэрт хоол хийж, хувцас угаах нь ээ. Хувийн хэвшилд ямар ч орон зай алга. 130 гаруй мянган га газрыг авч, зөвлөл байгуулагдана. Хоёр аймгийн Засаг дарга нь орно. Улсын зэрэглэлтэй хот болсноор төрийн бодлогод тусгагдаад явна гэж ойлгох хэрэгтэй.
Ажлын хэсэг:
-Дэд бүтцийн ажлыг хийж байгаа. Ирэх жил хотын ажлын зургуудыг хийнэ. Зам, ус зайлуулах ажлын зургийг хийнэ. Ерөнхий төлөвлөгөөг энэ хуулиар Засгийн газар батлахаар тусгасан. Бүтээн байгуулалт эхлэхэд асуудалгүй.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ноднин 2023 оноос хойш танай дээр нэлээд мөнгө тавигдаж байгаа шүү. Ажлаа сайн хийгээрэй. Хийсэн ажил юу ч байхгүй. Төсөв тодотгоход 15 тэрбум төгрөгийг тавиулсан. Энэ жилтэй нийлээд 30 тэрбум төгрөгөөс хийсэн ажил алга. Эхний 15 тэрбумын гэрээг хийсэн сураг байна лээ. Ажлын үр дүн нь байхгүй. Тодотголд тусгасан 15 тэрбум төгрөг татагдана. Нийт санхүүжилтээ 30 тэрбум гэчихээд гэрээ хийхдээ 15 тэрбумаар хоёр тусдаа ажил болгочихсон байна лээ. Сүүлийн ажил нь байхгүй. 2025 он дээр маш эргэлзээтэй байна. Та нар мэдээлэл өгөөрэй.
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-Дэмжиж байгаа ч хотын бүтээн байгуулалтын тухай асуулт байна. Хуулийн зорилго ойлгомжгүй байна.
Ажлын хэсэг:
-ТЭЗҮ-г хийсэн. 37 янзын төсөл хийсэн. Монголд олон улсын үзэсгэлэн гаргасан. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна. Мал аж ахуйн 30 хувь байдаг. 213 мянган ажлын байр бий болохоор тооцсон. Өндөр технологи, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлнэ. Төмөр замын ажилд БНСУ-ын тал оролцохоо илэрхийлсэн. Онгоцны буудлын төсвийг Зам тээврийн яамнаас хариуцан ТЭЗҮ-г хийнэ. Олон улсын дөрвөн том төлөвлөлт орж байгаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Хархорум хотыг шинэ нийслэл гэхээсээ илүү сэргээн байгуулна. Улсын баяр наадмыг зохион байгуулах боломжтой. Засгийн газраас тогтоосон газарт хийж болно. Засгаас шийдвэл Орхоны хөндийд хийх бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Хоосон газар хот байгуулдаг дэлхийн жишиг цөөн байдаг. Дэлхийн 50 гаруй туршлагаас 3-4 хотыг л байгуулсан байдаг. Бүсчилсэн хөгжил дээрээ бүсийн төв гэж зааж өгөхгүй бол. Манайх 10 жилийн өмнөөс баахан хотыг цаасан дээр байгуулсан. Өчнөөн тэрбум төгрөг зарсан. Цаас л үлдсэн. Энэ алдаагаа яаж давтахгүй байх вэ. Төр, хувийн хэвшлээр хот байгуулах нь зөв. Хотын захирагч нь маш их эрх мэдэлтэй байх нь ээ. Оюуны өмчийн өмчлөх эрхийг хотын захирагч олгох гэнэ. Ийм их эрх мэдэл төвлөрүүлэх хэрэг байна уу?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Цаасан дээр олон хот байгуулсан нь үнэн. Улаанбаатарыг хувийн хэвшлийнхэн босгосон. Төр эрх зүйн орчныг зохицуулж өгөөгүй. Хуулиа хурдан гаргахгүй бол тэнд газрын бужигнаан үүснэ. Төрөөс энэ асуудлыг зохицуулах ёстой. Олон гарцтай түүхэн хот. Г.Лувсанжамцыг ажлын хэсэгт урьж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Баярлалаа. Ажлын хэсэгт ажиллая гэдэг саналаа хэлэхэд 2-3 саналыг нь тусгасан байсан. Яагаад төр хамаг эрх мэдлийг авах гээд байгаа юм бэ. Энэ бүх зүйлээс салахгүй бол хот байгуулж чадахгүй.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Бүсийн төв болгож болно. Хотын захирагч бусад хуультай харьцуулахад эрх мэдэл багатай байгаа. Төрөөс тодорхой ажлыг зохицуулахгүй бол замбараагүй байдал үүснэ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Би уг нь энэ хуулийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирэх байх гэж бодсон. Яагаад Засгийн газраас оруулж байна вэ?
ЕТГ-ын дарга Г.Занданшатар:
– Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 436 дугаар тогтоол гаргаж, Хархорум хотыг сэргээн байгуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулж, газар орон нутагтай танилцаж, шинэ нийслэл болох боломжтой гэж үзсэн. Зарчмын дагуу шинэ хот байгуулах асуудал шинэ эрх зүйн нөхцөл байдлыг шаардаж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Парламентад суудалтай ХҮН нам, МАН, АН, Үндэсний эвсэл мөрийн хөтөлбөртөө тусгасан шинэ Хархорум хотыг байгуулах ажлын хууль өргөн баригдаж хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнээр гараандаа гарч байна. УИХ-ын түвшинд анхдагч хууль болгож, орчин цагийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан хууль батлах ёстой. Амжвал бид хуулийг намрын чуулганаар батална гэдгийг хэлье. Санал хураалтыг өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын төгсгөлд нэгтгэж явуулна.
Санал хураалтыг түр хойшлуулав
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Хосбаяр танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асуусангүй. Байнгын хорооны саналаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ тухай соёрхон батлах санал хураалтыг түр хойшлуулав. Эдийн засгийн байнгын хороо давхцан хуралдаж байна.
БНХАУ-ын 4 компанид нүүрсээ урт хугацааны гэрээгээр борлуулна
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Үндсэн чиглэл болон дагалдаж байгаа гэрээний төсөл дээр уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаагаар гэрээлэх тухай орж ирсэн. 27 сая тонн, жил бүр 20 сая тонн гээд. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах ёстой хуулийн заалттай хэрхэн зохицож байгаа вэ. Биржийн хуулийн зүйл заалтыг оруулж ирэх ёстой байсан уу. Биржээр биш арилжааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах боломж байгаа юу?
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Монголд Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжиж байгаа. Хууль хэвийн хэрэгжинэ. Үүний хажуугаар "Эрдэнэс тавантолгой" компани, БНХАУ-ын төрийн болон хувийн өмчит дөрвөн компанид нүүрсээ урт хугацааны гэрээгээр борлуулж байгаа. Бид энэ хэлэлцээрт орж байгаа "Чайна энержи" компани хоёр дахь гэрээ буюу нүүрс худалдах, худалдан авах гэрээнд бид хоёр талаасаа ажлын хэсэг гаргасан. Эхний төмөр зам ашиглалтад орох хугацаанд 2025-2029 онд 27 сая тонн нүүрс, цаашдаа жил бүр 20 сая тонн нүүрсийг борлуулах гэрээний асуудал яригдаж буй. "Эрдэнэс тавантолгой" компанийн өнөөдрийн үнийг баримталья гэж ярьж буй. Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль гэсэн дарааллаар хэрэгжүүлдэг. Хоёр талын хэлэлцээрийг баталсан тохиолдолд энэ хэлэлцээрт орсон байдлаар асуудлыг шийднэ гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Ямар ч байсан хуулийн зөрчил харагдаад байгаа шүү. Хууль эрх зүйн орчныг сайн анхаараарай. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарна, урт хугацааных бол дундаж үнийг баримтална гэдэг хуулийн зүйл заалт цаана чинь байгаа шүү. Дараагийн хэлэлцээрийн явцад хуулийн маргаангүй л ажлыг хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Тогтоолын төслийн 11 дүгээр зүйлд эрчим хүчний нүүрс экспортлох гэдэгтэй холбоотой асуулт байна. Эрчим хүчний нүүрс экспортыг тусад нь тавьсан байна. Тавантолгой ордын бараг тал нь эрчим хүчний нүүрс байгаа. Сүүлийн жилүүдэд дандаа коксжих нүүрсээ экспортолсон. Эрчим хүчний нүүрсний овоолгын хэмжээ нэмэгдэж, олборлолтын нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс "Чайна энержи" эрчим хүчний нүүрсний давуу талтай. Энэ талыг нь ашиглах үүднээс эрчим хүчний нүүрсээ тусад нь салгаж оруулчихаар орохгүй юм шиг ойлголт төрж байна. Эрчим хүчний нүүрсээ үндсэн заалтдаа оруулахаар ярьж байгаа юу гэдгийг тодруулъя. Эдийн засгийн үр өгөөж нь ямар байна вэ. Хөрөнгө оруулалт нь хэд болж байгаа вэ. Олсон ашгаа яаж хуваах вэ?
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-"Чайна энержи" компани өөрөө эрчим хүчний компани. Нүүрсийг дотооддоо олборлож, Австрали, Монгол, Индонези улсаас нүүрс худалдан авдаг. Жилдээ 800 сая тонн нүүрс хэрэглэдэг. Эрчим хүчний нүүрс үлдэх асуудал байхгүй. Гурван нүүрсний асуудал бүгд яригдаж байгаа. Коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс гуравны нэгийг эзэлж байгаа бол үнийн хувьд ялгаатай байна. Гурван төрөл нь ондоо үнэтэй. Эрдэнэс тавантолгойн ордоо дан коксжих нүүрсээ зарж, эрчим хүчний нүүрс үлдэх асуудлы ярьдаг. Энэ орд нүүрсний 13 давхаргаас бүрддэг. Хоёр давхаргад нь коксжих нүүрс байгаа. Тэгэхээр 20 хувьд коксжих нүүрс бий.
Мөн тогтоолын төслийн 11 дүгээр зүйл заалт бол БНХАУ-ын төрийн өмчит бусад компаниудтай дараагийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцаж байгаа. Эрчим хүчний нүүрсээ борлуулах асуудлыг оруулсан.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Өчигдөр байнгын хороон дээр тээврийн хүчин чадлын тухай ойлголт өгсөн. Бид төмөр замыг холбосноор коксжсон нүүрсээс илүү эрчим хүчний нүүрсний үнэд нөлөөлөх ач холбогдолтой. Төмөр зам 5.8 жилийн хугацаанд өртгөө нөхнө. Өнөөдрийн байдлаар 1 тонн нүүрсийг 45 центээр зөөвөрлөхөөр тооцоолсон.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
-Төмөр замын хил холболтын асуудал олон жил гацсан. Эсрэг байр суурьтай хүн ховор байгаа байх. Гэрээ хэлцэл дунд харах ёстой зүйлс байна. Бид гэрээгээ урт хугацаандаа байгуулаад явна. Эхний хэдэн жил тогтвортой, өсөлттэй үнээр явах болов уу гэж төсөөлж байна. Энэ үнээ хэдэн жилийн дараа буулгаж, үндэсний аж ахуйн нэгжид нөлөөлөх байдал үүсэх үү. Гэрээнд энийг яаж зохицуулах вэ. Нэг өдөр нүүрс авах хязгаарлалт тавьж, үнээ бууруулахаар бусад аж ахуйн нэгж, улсын эдийн засагт шууд нөлөөлнө. Дөрвөн боомтоор гаргаж байгаа нүүрсний үнийг индексжүүлж, дундаас нь үнэ гаргана гээд байгааг бусад орнуудтай жишиж, олон улсын үнэтэй уялдуулах бодлогыг яаж оруулж болохоор байна вэ?
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Энэ гурван хэлэлцээрийн гэрээний хоёрдугаар асуудалд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээний асуудал байгаа. Олон улсад нүүрсний худалдааг урт хугацаанд гэрээгээр арилждаг зүйл бий. Судалгаагаар нүүрсний хэрэглээ ногоон эрчим хүчний асуудал руу шилжиж байгаа учраас 2035-2040 онд эрчим хүчний нүүрсний хэрэглээ буурах төлөвтэй байгаа. Харин гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг коксжих нүүрсний хэрэглээ хэвээрээ байна. Энэ гэрээ 27 сая тонн бол таван жилийн нүүрсний хэмжээ. Жилдээ 5-6 сая тонн нүүрс борлуулна. Өнөөдрийн 85 сая тонн нүүрсний хэмжээнээс бага хувь байгаа. Төмөр замаар нүүрс борлуулахаас гадна авто замаар борлуулж байгаа нүүрс зэрэгцээд явна.
Бид 2030 оноос хойш бусад боомтуудынхаа хилийг холбож, нүүрсний экспортоо 120-165 сая тонн хүртэл нэмэгдүүлнэ. Үүн дотор 20 сая тонн бол 10 гаруй хувийг эзэлнэ. Бусад компаниудын үнэ, биржийн арилжаатай зэрэгцээд явна. Хоёр дахь гэрээний үнийн аргачлалын хэсэг дээр эцэслэн тохироогүй байгаа. БНХАУ-ын худалдаж авч байгаа бусад компанийн үнийг жишиг болгож, бодвол яасан юм бэ гэдэг санал тавьсан. Энэ үнэ гурван сар болгон мэдээллийн дагуу өөрчлөгдөж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Ц.Туваан сайдын ярьж байгаа урт хугацаатай гээд байгаа компаниуд үнээ өсгөх үүрэгтэй. Үүрэг хүлээгээд хоёр жил болж байгаа. Биржийн үнэд дөхүүлэх үүрэгтэй. Байнга өсч явах ёстой. Сайд нь анхаараарай. Хоёрт, "Эрдэнэс тавантолгой" компани 2025 онд хэдэн сая тонн нүүрс экспорлохоор төлөвлөсөн бэ. Эхний улиралд хэд вэ. Бараг 15 сая тонн нүүрс гаргах шаардлагатай болж байх шиг байна. Багадаа 10 сая тонн. Өнөөдөр 35 сая тонн гаргасан байх.
Гуравт, урт хугацааны гэрээтэй холбоотой Биржийн тухай хуульд өөрчлөлт орсон байгаа. 2023 онд өөрчлөлт орж, төмөр замын холболтод биржээр арилжаалахгүй байж болно гэж тусгасан.
Хуулийн дагуу гэдгийг хэлэх нь зүйтэй. Байнгын хороон дээр бартер гэдэг зүйл байхгүй гэсэн. Энийг албан ёсоор хэлээдхээрэй. Дандаа бэлэн мөнгөөр нүүрсээ зарна. Монгол Улс 83 сая тонн нүүрс зарна гээд төсвөө баталсан. Тэгээд нэг, хоёрдугаар улиралд орлого тасарлаа гэх вий. Албан ёсны тайлбарыг сонсмоор байна. Гаргаж байгаа нүүрсээ бүгдийг өгч, сорчлохгүй гэдгээ хэлмээр байна.
"Эрдэнэс тавантолгой" компанийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал:
-Биржийн арилжаа эхэлснээс хойш нийтдээ 25 сая тонн нүүрс арилжаалсан. Үүний 10 сая тонныг 2023 онд, үлдсэн 15 сая тонн нүүрсийг 2024 онд арилжаалсан. Коксжих нүүрс 3 сая тонн, сул коксжих 9 сая тонн, эрчим хүчний нүүрс 3 сая тонн эзэлж байна. Сорчлохгүйгээр борлуулах бодлогыг баримталж байна. 2025 онд "Чайна энержи" компанийн 5 сая тонн нүүрсийг тооцохгүйгээр компанийн зүгээс нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар ТУЗ-өөр батлуулахаар хүлээгдэж байна. Үүн дээр "Чайна энержи"-гийн 5 сая тонн нүүрсээ нэмэхээр 35 сая тонныг 2025 онд борлуулна. Эхний улиралд нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор баяжуулах нүүрсний борлуулалт нэмэгдсэн. Эхний улиралд 4.3 сая тонн нүүрсийг биржээр борлуулах зорилт тавьсан.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Бид гэрээндээ ямар нэг байдлаар коксжих нүүрсийг сорчлохгүй байх, эрчим хүчний нүүрсийг зохимжит хэмжээгээр нийлүүлэх, нэг төрлийн нүүрсийг борлуулахгүй байх асуудлыг тавьсан. Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар оруулах саналтай байгаа. Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолд одоо ярьж байгаа зүйлүүдийг хоёр талын гэрээндээ нарийвчлан тусгах бодлого баримталж байгаа. Тээврийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Өнгөрсөн 2024 онд 32 сая тонн нүүрсийг ямар ч асуудалгүй тээвэрлэсэн. Энэ нь тээврийн үнэ тарифтай холбоотой байсан. Ирэх жил энэ бодлогоороо явна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Хийх гэж байгаа ажлаа яг хийгээрэй. Өөр юм ярих вий. Өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй. Ядаж хил гаалиа 24 цаг болгохгүй бол болохгүй. "Эрдэнэс тавантолгой" компани тусдаа гарцтай болох хэрэгтэй. Оюутолгой тусдаа гарцтай байхад яагаа болдоггүй юм бэ.Тэр гарцаа хамт ашиглах хэрэгтэй. Гарцаа гурван цаг болоод хаачихдаг юм билээ. Оюутолгойн хэдэн цуваа яваад л хаагдчихдаг. Тэгэхгүй бол 90 сая тонн нүүрсээ зөөж амжихгүй шүү.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол гарах гээд байна. 2025-2029 онд 27 сая тонн нүүрс гаргана гэж хатуу заасан. Нөхцөл байдал өөрчлөгдөөд илүү гарвал яах вэ.Та нар тогтоол зөрчихөөр болно. Энийг та бүхэн зөвшөөрөх үү. Хоёрт 2030 оноос жил бүр 20 сая тонноос дээшээ гаргана гэж байгаа. Энэ ямар ч хязгааргүй юм уу. Бүх нүүрсээ дээшээ хаях шаардлага байсан уу?
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Ажлын хэсгийн 60 удаагийн хурал дээр энэ асуудал яригдаж, 2025-2029 он хүртэлх таван жилд эхний гурван жил тав, тав, дараагийн хоёр жил 6, 6 сая тонн нүүрсийг өнөөдрийн олборлолтоос нэмж борлуулах төсөөлөлтэй байгаа. Энэ хэмжээг баримтална. 2030 оноос 20 сая тонн гэж барих хэмжээ юм. Энэ дээшээ хязгааргүй биш. Биржийн, авто тээврийн нүүрс тээвэр давхар явна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-2025-2029 оны хооронд өгөх 27 сая тонн нүүрс "Эрдэнэс тавантолгой" компанийн хүчин чадлын дээд хэмжээ гэдгийг ойлгоорой. Үүнээс илүү нэмэгдэх боломжгүй. Бид энэ хооронд төмөр замаа барьж жигдрүүлнэ. Өөрсдийнхөө боломжоо ашиглаж байгаа. Шинэ ам нээхээр хайгуулж хийж, нөөц тогтоох цаг хугацаатай уялдуулж энэ тоог тавьсан. Гүйцээж өгч чадах уу гэдэг дээр байгаа. 2030 оноос хойш 20 сая тонн нүүрсээс илүү гарахгүй, олборлолт илүү гарвал биржийн үнээр явна.
Бид 20 сая гэж заавал энэ төмөр замаар өөр нүүрс явахгүй болчих эрсдлээ тооцож, 20 сая тонн буюу түүнээс дээш гэж оруулж өгч байгаа юм. Төмөр замаа дээд хэмжээнд ашиглаж, тээврийн зардлаа нөхөх бодлого барьж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-14 мега төслүүдийн нэн шаардлагатай төслүүд яригдаж байна. Юун 5.4 их наядаар Богд уулыг нүхлэх. Ган татгалагт гүүр, 1.2 их наяд төгрөгийн хиймэл дагуул. Жинхэнэ үр ашигтай, нэн шаардлагатай төсөл ярьж байгаад баяртай байна. Алдагдсан боломжийн талаар яриад яахав гэж байна. Үгүй л дээ. Үр хойчдоо дахин ийм асуудал гаргуулахгүй нь тулд захих хэрэгтэй. Айлын тал 13.9 тэрбум юанийн алдагдалд орсон гэж ярьсан байна. Үүн дотроо ирээдүйд барих өртгөө бас оруулсан байна. Жинхэнэ алдагдал нь 2.7 их наяд юань буюу 6.6 их наяд төгрөг. Монголын тал 2015-2023 оны хооронд 232 сая тонн нүүрс экспортлох байсан байна. Энэ нь 18.5 тэрбум ам.доллар буюу 63.8 их наяд төгрөг. Бидний ОХУ-аас зээл авч өргөтгөл хийхээр хэрэлдээд байгаа мөнгөтэй харьцуулахад 12.3 мянган МВт станц барих хэмжээний мөнгө. Бид энийг ярих ёстой.
Ганцмод боомт хөгжиж байгаа юм билээ. Гашуунсухайт боомт хэрхэн хөгжиж вэ. Хэдэн тээврийн жолооч ажилтай байгаагаас төмөр зам ашиглалтад орсноор хэд нь ажилгүй болох вэ. Энэ хүмүүс ямар ажлын байр руу шилжих вэ?
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Бид алдагдсан боломжоо ярьдаггүй. Бид 18.5 тэрбум ам.долларыг олох ёстой байсан. Өнөөдөр хоёр улсын гэрээ хэлэлцээр дээр ярих ёстойг мэдэхгүй байна. Ганцмод боомт хөгжиж байгаа нь үнэн. Гашуунсухайт боомт хөгжинө. Өнгөрсөн жил Хот, тосгоны хуулийг баталж, энэ боомт тосгон болгоно. 2025 оны зургадугаар сараас хууль хэрэгжинэ. Энэ боомтод 10-15 мянган хүн амьдарч, 20 мянган машины тээврийн машин бүртгэлтэй байгаагаас 7800 машин тогтмол явж, 3500 жолооч ажиллаж байна. Хоёр машины дунд нэг жолооч ажилладаг юм билээ. Бид машинаар нүүрсээ тээвэр тоо хэмжээг бууруулахгүй. Ажлын байрыг нь хадгална.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Бид бартер хийхгүй. Мөнгөөр нүүрсээ зарна. Олон удаа ярилцаж, Хятадын 4 компанид борлуулж байгаа үнийн нөхцөлөө санал болгочих гэсэн. Хятадын 5 боомтын нүүрсний индексийг гаргаж тооцоолсон. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг дээр 2030 оноос хойш 20 сая тонн, цаашдаа 120-165 сая тоннд хүргэхээр хоёр шинэ амыг нээнэ. Нээлттэй тендер зарлана. Үнэ ойролцоо байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-14 мега төслүүдээс хөдөлж байгаад баярлаж байна. Хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд говийг усжуулах гэжээ. Тэнд ус байхгүй. Боомтынхон 55-70 км цаанаас усаа татдаг учраас аж үйлдвэрийн бүс болох боломжгүй гэдэг. Усыг тусад нь авч үзвэл олон төсөл урагшилна. Ийм боломж байна уу?
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Хэдхэн сарын өмнө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ асуудал олон зүйлийг гогцоо төсөл байгаа. Урд хөрштэй хийх дараагийн бүтээн байгуулалтын эхлэл. Говийг усжуулах ажлыг тусгаж өгсөн. Нүүрсээ борлуулж ашиг олохоос гадна говийг усжуулах шаардлагатай. Эрчим хүчний дутагдал, говийн бүсэд усны дутагдалд ороод байна. Бирж дээр баяжуулсан нүүрсээ арилжиж байгаа. "Эрдэнэс тавантолгой" 10 сая тонн боловсруулах үйлдвэр барьж дууссан. Дахиад гурван 10 сая тонн нүүрсний үйлдвэр барихаар төлөвлөсөн.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Төмөр зам холбогдвол ажлын байр нэг дахин нэмэгдэнэ. Ийм их ачилт хийж байгаа. Гол төмөр зам 16 мянган ажилтай. Жилдээ 42 сая тонн ачаа тээвэрлээд байна. Жилдээ 30 сая тонн нүүрс гаргах төмөр зам дээр ажлын байр нэмэгдэнэ. Өнөөдрийн машинаар гаргаж байгаа 30 сая тонн нүүрсний хэмжээг буулгахгүй.
Гэрээгээр хийх гэж байгаа 2025-2029 оны хэмжээгээр машины нүүрсний хэмжээ нэмэгдэж, жолоочийн ажил нэмэгдэх болно. Энэ гарцаар олон компани нүүрсээ экспортолдог.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Хэлэлцэх эсэхийг шийдэж байхад асуух асуулт байсан. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр бусад төмөр замын холболтыг хийж, экспортоо дэмжинэ. Монголд импортоор орж байгаа барааны тээврийн зардал буурах байх. БНХАУ-тай яригддаг төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр яригдаж байсан. Төмөр замын асуудлаас болж зогссон. Транзит тээврийн хэлэлцээрээр Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэх бараа материалыг Хятадын төмөр замаар гуравдагч хөрш рүү хүргэх боломжийг олгох асуудал яригддаг байсан. Бид энэ транзит тээврийн хэлэлцээрийг анхаарах ёстой. Алдагдсан боломжийг ярьж, хариуцлага тооцох ёстой гэдгийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Өнөөдрийн хэлэлцээр дээр зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудлыг ярьж байгаа. Төслийн 10 дугаар зүйл дээр бусад боомтоо шат дараатай холбоно гэж тусгасан. Бид өчигдөр шөнө сууж энэ асуудлыг ярьсан. Бусад боомтыг зэрэгцүүлж холбох талаар ярилцаж, тохирох гэдгийг тодотгох, богино хугацаанд дэмжин ажиллах гэж тусгахаар болсон.
Монгол Улс хоёр хөрштэйгөө транзит тээврийн хэлэлцээрээ хийчихсэн. Энэ тээвэр явахад виз гэдэг асуудлыг шийдэх ёстой. Визний хөнгөлөлт дээр транзит визийг Гадаад харилцааны яамнаас анхаарахаар болсон. Урд хөршөөс Манжуураар хойшоо гарч, 3000-4000 км туулж Сибирь рүү явж байна. Монголоор дайрвал 1000 км зам туулна гэдгийг хэлж байгаа.
Ажлын хэсэг:
-2014 онд БНХАУ-ын талтай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Тухайн үед шинээр байгуулах дөрвөн боомт байгуулж, БНХАУ-ын төмөр замын сүлжээгээр нийт экспортолсон ачааны 1/3 тэнцэх хэмжээний ачааг олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын нэгдсэн тарифт зааснаас 40 хувийн хөнгөлөлттэй явуулах хэлэлцээрийг байгуулсан байдаг. Хүчин төгөлдөр болгох нөхцөлтэй байсан. Бид төмөр замын боомтоо байгуулж, Хятадын сүлжээгээр явахад энэ хөнгөлөлтийг авна гэж тохирсон. Монголын талаас 2015 оны нэгдүгээр сард Засгийн газраар баталж, Хятадын талд нот бичгээр хүргүүлсэн. Хятадын тал баталж ирүүлээгүй. Манай талаас өндөр дээд хэмжээний уулзалтаар энэ хэлэлцээрийг батлуулах саналыг тавьж ирсэн.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Мөнхийн улс төр болсон "Эрдэнэс тавантолгой"-той холбоотой энэ асуудлыг хэлэлцэж байгааг харлаа. Цаашдаа мөнхийн улс төрийн хэрүүлийн сэдэв болох суурийг тавиад байна. Хэлэлцээрт байгаа нөхцөл байдал 100 хувь Монголын эрх ашигт нийцээгүй нь үнэн. Бид хэлсэн ярьснаасаа буцаж, төрийн бодлого шийдвэрээ байнга өөрчилж, 10 жилийн дараа үнэнтэй нүүр тулан хүлцэнгүй байдалд хүрлээ.
Энэ нөхцөлөөс гарах хоёр зам байна. Нэгдүгээрт ийм нөхцөл байдалд хүргэсэн хүмүүстэй хариуцлагыг ярих хэрэгтэй. Хамтарлаа гээд бие биенийхээ булхайг нуух ёсгүй. Хэлэлцээрийн 3 дээр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээж байна. Хамрах цар хүрээ нь юу вэ?
Монголын төр зөв эрүүл эдийн засгийн шинэчлэлийг хийж болохгүй гэсэн үг үү. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн менежментийг гадаад компанид өгнө гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Энэтэй хэр зөрчилдөх вэ.
Бичигт-Зүүн хатавчийн босоо тэнхлэгийн төмөр зам болон хэвтээгээр Нөмрөг хүртэлх төмөр замыг үр ашгийг хэрхэн яаж эргэлтэд оруулах вэ?
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Ер нь төмөр замын бодлогод зүүн, баруун, босоо тэнхлэгийн бүтээн байгуулалтыг явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Ялангуяа Бичигт-Зүүн хатавчийн босоо төмөр замыг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллана. Ингэснээр Хөөтийн уурхай ашиглалтад орж, зүүн бүс дэх ашигт малтмалын ордууд сэргэх боломжтой. Боомтоор хатуу хучилттай зам тавихаар 2025 оны төсөвт тусгасан.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-2004 оноос нүүрсээ экспортолж эхэлсэн. Анх 1.6 сая тонн нүүрс гаргаж 16 сая ам.доллар олж байжээ. Монгол Улс 2004-2023 оны хооронд нийт 410 сая тонн нүүрс экспортолж, 37.8 тэрбум ам.долларын орлого олсон. Өнгөрсөн найман жилд үлэмж хувь нь гэхэд 278 сая тонн нүүрс гаргаж, 29.5 тэрбум ам.доллар олжээ. Нүүрсээс ийм их орлого олж байгаа ч иргэдийн амьдралд нэмэр болсонгүй, нийгэм дэх талцлыг нэмэгдүүлсээр ирлээ. Бид ирэх 16 жилийн хугацаанд 270 сая тонн нүүрс гаргаж, 34 тэрбум ам.долларын гэрээ хийж байна. Ингэхдээ үнээ түгжиж байна. "Чайна энержи" компанитай байгуулах эдийн засгийн ач холбогдлыг тоон утгаар харуулахыг хүслээ. Цаашлаад тогтоол гэрээний цар хүрээг тодорхойлж, ямар процесс үргэлжлэх талаар тодорхой хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Өнгөрсөн найман жилд багагүй хэмжээний нүүрс гаргаж, 29.5 тэрбум төгрөгийн орлого олсон. Бид энэ мөнгөөрөө Гашуунсухайт-Ганцмодны төмөр замаа барьсан. Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр замаа барьсан. Дэд бүтэцгүйгээр нүүрсээ зарах боломжгүй. Бид Гашуунсухайт-Ганцмод боомтоо барьсан, одоо холбох тухай ярьж байгаа. Цаашдаа энэ мөнгөөрөө Тавантолгой дээрээ нойтон нүүрс баяжуулах үйлдвэр, ачиж буулгах том терминаль барьсан гээд Монголын талдаа их нүүрс гаргах дэд бүтцээ шийдсэн. Үргүй зардал гараагүй.
Цаашдаа том гэрээ батлагдсаны дараа гурван гэрээ хийнэ. Хоёр гэрээ нь Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамтай холбоотой. Нэг гэрээ нь Зам тээвэр, хөгжлийн яамтай хийнэ. Засгийн газарт эрх олгож, энэ гэрээндээ та бүхний санал зөвлөмжийг оруулна. Үр ашигтай том бүтээн байгуулалтаа яаж хийхээ ярина.
"Эрдэнэс тавантолгой" компанийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал:
-Энэ онд том төсөл хэрэгжүүлж, орлого тогтвортой болсон. 2025 онд хэрэгжих том төслүүд хүлээгдэж байна. Үүнээс гадна Тавантолгой дулааны цахилгаан станц, Газрын тос дамжуулах төсөл дээр санхүүжүүлэхээр ажиллаж байна. Гадаадын менежмент багаар ажиллаж, нээлттэй хувьцаат компани болно. Толгой "Эрдэнэс монгол" компани энэ чиглэлээр ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Үндсэн чиглэлээ батлахаар хэлэлцэж байна. Үүний дараа хоёр улсын засгийн газар хэлэлцээртэй орно. Энэ хэлэлцээрээ УИХ-аар соёрхон батлуулна. Дараа нь гурвалсан гэрээний асуудал орж ирнэ. "Орано майнинг" группийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал УИХ-аар орж ирж болно. Засгийн газар гэрээг хийх эрхээ авсан.
Бид 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд чиглэлээ батлуулж, хэлэлцээр рүүгээ орно. Нөгөө талаас хэр хугацаа авах эсэх нь тодорхойгүй. Бид аль болох хурдан намрын чуулганаар багтаан шийдвэрээ гаргавал ирэх хавраас бүтээн байгуулалт эхэлнэ. Хятадын Элчин сайдтай болон бусад албаныханд хугацаагаа яаравчлах саналаа өгсөн.
УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Зарчмын зөрүүтэй 24 саналаар дэмжиж санал авч дууслаа.
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар санаачилсан хуулийн төслөө татан авлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын таван гишүүнээс 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хуулийн төсөл татан авах тухай УИХ-д албан бичиг ирүүлснийг уншиж танилцуулъя. Ингэснээр 2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг татан авсанд тооцлоо.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.105
Төмөр зам барих чинь хар ажил байхад цагаан захтангуудыг тэжээсээр байна. Удахгүй төмөр зам барих ба метро барих төсөв нь дуусчихна.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.172
ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨЛӨӨ НҮҮРСЭЭ 16 ЖИЛИЙН ТУРШ ХЯМД ҮНЭЭР ХЯТАДУУДАД ӨГӨХ НӨХЦӨЛТЭЙ, БАС ДЭЭР НЬ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ОНЧ ХАРАА БОР ТОЛГОЙ ГЭСЭН ХОЁР ОРД ДЭЭР ХЯТАДЫН ОПЕРАТИВ КОМПАНИ ОРУУЛЖ ИРЖ, ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХУУЛЬД ЗААСАН КВОТЫГ ЦУЦЛАН БАЙЖ ӨМНӨГОВИЙГ ХЯТАД АЖИЛЧИДААР ДҮҮРГЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ИЙМ ДҮР ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.172
ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ БАРЬЖ БОЛНО ГЭХДЭЭ ХАРИЛЦАН АШИГТАЙ БАЙХ ЗАРЧИМ ДЭЭР ҮНДЭСЛЭХ ЁСТОЙ ШҮҮ. ОЮУН-ЭРДЭНЭ СҮҮЛИЙН ҮЕД ХЭТЭРХИЙ АЛДАГДСАН БОЛОМЖ УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ХАЛХАВЧ ХИЙГЭЭД ПОПРООД ЦААГУУРАА ӨӨРӨӨ ЁСТОЙ УРД ЗҮГИЙН ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛСЭН УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГУУЛАН УДИРДАН АЖИЛЛААД БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.172
САЯ САЙНЗОРИГ НАРЫН БОЛОН ЭНХ -АМГАЛАН НАРЫН ГИШҮҮДИЙН ЗҮТГҮҮЛЭЭД БАЙГАА ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД БАЙГАА ХУУЛЬ ТАВАНТОЛГОЙН ШИНЭЭР АШИГЛАХ ОНЧ ХАРААЧ БОР ТОЛГОЙ ОРД ДЭЭР АЖЛУУЛАХААР ОРУУЛЖ ИРЭХ ХЯТАДУУДАД ЗОРИУЛСАН ХУУЛЬ ЮМ БАЙНА ШҮҮ. ЭНЭ ХИЛ ХОЛБОЛТ, ОНЧ ХАРААТ БОР ТОЛГОЙН АШИГЛАЛТ ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ ГЭЭД ЭД БҮГД ХЯТАД АВТАРТАЙ ТӨСӨЛ ЮМ БАЙНА. ОЮУК ЧИ ӨВӨРТӨӨ ХУТГА НУУСААН ЦӨӨВӨР БАЙЖЭЭ.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.172
ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ Ч ХЭТЭРХИЙ ИНГЭЖ ХЯТАДУУДЫН АМАНД ОРЖ БОЛОХГҮЙ, ОЮУК ҮНЭХЭЭР АЛСЫГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ, ЭСХҮЛ САНААТАЙ ЭХ ОРНООСОО УРВАЖ БАЙНА УУ. ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМТАЙ ЗЭРЭГЦЭЭД 5 ТОЛГОЙН 2 ОРД ООРЦОГ ОНЧ ХАРААТ 2 ЫГ УХАНА ГЭЖ БАЙГАА ТЭРИЙГ УХАХДАА МЭДЭЭЖ ОЛБОРЛОГЧООР НЬ ХЯТАД КОМПАНИ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.172
16 ЖИЛЭЭР НҮҮРСЭЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ДООГУУР 46 ДОЛЛАРААР ӨГНӨ ГЭЭД БАЙНА. ЭНЭ ЧИНЬ 5 ТОЛГОЙН ЭНЭ ХОЁР ОРДЫГ ХЯТАДУУДАД ЗҮГЭЭР ӨГЧ БАЙГАА ХЭРЭГ ЮМ. 16 ЖИЛИЙН ХУГАЦАА НЬ ДУУССАН Ч ХЯТАДУУД ГАРАХГҮЙ. ГАРГАНА ГЭВЭЛ ТАНАЙХААС НҮҮРС АВАХГҮЙ ГЭЖ ДАРАМТЛААД ГЭДИЙНЭ. ЕР НЬ ХЯТАД ХҮН МАЛТУУРАА БАРИАД ОЧСОН ГАЗРАА ТЭЛЖ УЛАМ ЦААШИЛНА УУ ГЭХЭЭС БУЦДАГГҮЙ ЮМ.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.172
МАН ЫХАН ЭРДЭНЭС 5 ТОЛГОЙН ОРДЫН НҮҮРСИЙГ ЭХЭН ҮЕДЭЭ МАШИН МАШИНААР НЬ ХУЛГАЙЛДАГ БАЙСАН БОЛ АМАРБАЯСГАЛАНГИЙН ҮЕЭС ЭХЭЛЖ ОРД ОРДООР НЬ ХЯТАДУУДАД ХУДАЛДАЖ ХУЛГАЙЛДАГ БОЛЛОО. ӨНӨӨГИЙН УИХ ЫН ДАРГА АМАРБАЯСГАЛАН 5 ТОЛГОЙН НЭГ ТОМ ОРД БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫГ ХЯТАДУУДАД ЗАРСАН. ДАРААХНАН НЬ 30,40 САЯ АМЕРИК НОГООН АМАРБАЯСГАЛАНГИЙН ХАМААРАЛ БҮХИЙН КОМПАНИД ХЯТАДААС ОРЖ ИРСЭН ГЭЖ ХУУЛИЙН САЙД АСАН ХҮН НҮҮРСНИЙ СОНСГОЛ ДЭЭР ХЭЛЖ БАЙСАН ШҮҮ.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.92.217
126-гаас дөнгөж 68 нь хуралд оролцоод, тэдний 65 хувь нь дэмжин баталжээ. Тэхээр УИХ-ын гишүүдийн чүү ай тэн хагасаас арай илүү нь гэсэн үг шүү !!! Женко луйварчин энэнийг зогсоох гээд мөнгө тараагаад гүйж л байгаан бна
Хүн ардаа сэрэмжтэй байгаарай, Женко луйварчин үхээ гүйг өглөө босох тоолондоо санаж явцгааяа !!!
Нэргүй 7 цагийн өмнө 192.42.116.195
Гадны улсын даалгавраар улсаа хорлож хөгжил гацаагсад тэгээд зүгээр үлдээж байгаа муу тэ? Та нар бол бүгд нэг тэрэгний дугуйнууд.
Зочин 9 цагийн өмнө 203.23.199.221
Төмөр замаар улс хооронд холбогдох асуудал. Нүүрс, Чалко бол цаг хугацааны асуудал байх
Зочин 10 цагийн өмнө 66.181.160.122
Шинэ нийслэл байгуулахыг дэмжиж байна
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.184.161
Хархорин хавиар нүүрсний орд байхгүй. Цахилгаанаа яаж шийдэх юм бэ?
Нэргүй 11 цагийн өмнө 202.70.43.34
Хот шиг хот байгуулая л гэж байгаа бол ГАЗАР ОЛГОЛТ-оо Нийслэлд ч Аймгуудад ч Замбраагүй Олгодогоо болих хэрэгтэй !!! Мөн Үйлдвэр, ААН-үүдэд Байгаль орчны Стандартын шаардлага тавьж сурмаар !!! Үйлдвэрийн бохир усыг Хотын цэвэрлэхэд цэвэрлэх ёсгүй, өөр дээр нь буюу үйлдвэр дээр нь 100% цэвэрлүүлж Байгальд хаяуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-12-27 193.189.100.200
Женкочидыг барьж хориоч тэгээд худлаа шаацгаагаад
муйхар 2024-12-27 66.181.166.134
энэ пороро үнэхээр мэдрэмжгүй ац юм аа. гадны ажиллах хүч гэхээр хятадууд гэдгийг бүгдээрээ мэднэ ш дээ. манайхан хятадуудад асар их дургүй гэдгийг мэдрэхгүйгээр ийм хуулийн төслийг өргөн барьж л бдаг, тэнэг хог ш дээ. нийгмийн сэтгэлзүйг огт мэддэггүй муйхар залуу