Украины төлөвлөгөөнд оролцсон гэх 4 хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2024.12.27-нд нийтлэгдсэн

Украины төлөвлөгөөнд оролцсон гэх 4 хүнийг баривчлав

Украины төлөвлөгөөнд оролцсон гэх 4 хүнийг баривчлав

ОХУ-ын Радиологи, хими, биологийн хамгаалалтын армийн дарга асан, дэслэгч генерал Игорь Кириллов арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тэсрэх бөмбөгт өртөн амиа алдсан билээ. Тэрээр орон сууцны гадаа байрлуулсан цахилгаан скүүтерт нуусан байсан тэсрэх бөмбөгт өртсөн. Түүний туслах Илья Поликарпов ч энэхүү халдагад өртөн амиа алджээ. 

Тэгвэл түүний амийг хөнөөх Украины төлөвлөгөөнд оролцсон гэх дөрвөн сэжигтнийг баривчилсан гэдгээ ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгдлээ. Дөрвөн сэжигтэн нь дөрвүүлээ орос хүн юм.

Үүнээс өмнө Холбооны аюулгүй байдлын алба 1995 онд төрсөн Узбекистаны иргэнийг сэжиглэн баривчилсан билээ. Мөн тус сэжигтэн нь Украины тусгай хүчний гишүүн болохыг тогтоосон. Мөрдөн байцаагчид тухайн сэжигтнийг байцаахад Кирилловын аминд хүрэх гэж Москвад ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн хөлсөлж байсан машиндаа камер суурилуулж, Кирилловын гарч ирэх байрны эсрэг талын зогсоол дээр хүлээж байгаад тэсрэх төхөөрөмжийг алсаас удирдан дэлбэлсэн гэдгээ илчилсэн байна. Тухайн үйл явдлыг Днепр хотод байх халдлага зохион байгуулагчид руу камераар шууд дамжуулж байсан гэжээ.

Дашрамд дурдахад, 54 настай Кирилловын удирдаж байсан Радиологи, хими, биологийн хамгаалалтын арми нь дайсны цөмийн, химийн болон биологийн зэвсгийн хэрэглээнээс цэрэг армийг хамгаалах, бохирдсон орчинд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Түүний амийг хөнөөсөн нь Оросын аюулгүй байдлын байгууллагуудын хувьд томоохон сургамж болсон гэж ерөнхийлөгч Путин хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж