УИХ-ын өнөөдөр /2024.12.27/ хэлэлцэх асуудал, тов дарааллыг танилцуулж байна.
БААСАН ГАРАГ /2024.12.27/ |
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ | 12.00 | “Их Эзэн Чингис хаан” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, дэг батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
1 | · “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ · Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар | 10.00 | “Их хуралдай” |
Холбоотой мэдээ