Улаанбаатар хотын төв хэсэг бетонон ой болсон. Тэгвэл хотын төвөөс гадна зуслангийн бүс ч ялгаагүй болсон. Зуслангийн бүсэд 1-10 га газрыг хашаалсан дүр зураг хаа сайгүй. Уртаас урт бетонон хашаа угтана. Иргэд хотын төвд байтугай хотоос гараад ч амарч зугаалах эрхгүй болсныг хэлж, шүүмжилдэг. Гэвч хэн ч арга хэмжээ авдаггүй. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд уул усыг битүү хааж хашаалсан амралт, сувилал, албан газар, айлуудаар дүүрсэн.
Дөрвөн уулын дунд хашигдсан иргэд ядаж л ойр, орчим агаар салхинд гарч, үр хүүхдээ салхилуулах боломж улам хумигдсаар.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дархан цаазат уулан дахь амины орон сууц, хаустай айлуудаас газрын төлбөр авах тухай асуудлыг хөндсөн юм. Тэрбээр "Нийслэлээс өнгөрсөн тавдугаар сард Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн суурьшлын бүсийг суурьшлын бүсийнх нь хил хязгаараар Улаанбаатар хотын эдэлбэр нутагт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Нэгэнт дархан цаазат газар биш, хаусны хороолол үүссэн тэр байршилд газар эзэмшиж байгаа тэр аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулж, газрын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлье. Газрын төлбөрийг жил бүр авдаг болъё гэсэн зохицуулалтыг тусгасан тогтоолын төсөл оруулсан. Харамсалтай нь тухай үеийн Байгаль орчны яам болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудал дэмжигдээгүй.
Богд хан уул дархан цаазтай газар бол Дархан цаазат газрынхаа дэглэмээр явах ёстой. Гэтэл Улаанбаатар хотын урд хэсэг, Богдхан уулын ар хормойгоор ам болгон хаусны хорооллоор дүүрсэн.
Эндээс нэг ч газар шударгаар, дуудлага худалдаагаар, сонгон шалгаруулалтаар олгогдоогүй. Цэвэр авлига, албан тушаалын үр дүнгээр энэ суурьшлын бүсүүд бий болсон. Гэтэл Улаанбаатар хотоос инженерийн шугам сүлжээ, эрүүл мэнд, боловсрол, хот нийтийн үйлчилгээг шаарддаг. Тэгвэл нэгэнт суурьшлын бүс үүсч, хотын стандарт үйлчилгээг авахыг шаардаж байгаа бол тэр газар нутгийнх нь газар олголтыг хотоос баталгаажуулж, жил бүр газрын төлбөрийг нь авья. Энэ асуудлыг ирэх хаврын чуулганаар дахин гаргаж тавина" гэсэн юм.
Зайсангийн ам, Арцатын амуудад байгаа амины орон сууцны хорооллуудын ихэнх нь отоглох газар, зарим нь зочид буудал барих зөвшөөрөл авсан байдаг гэх мэдээллийг албаныхан өгч байв.
Мэдээж, бүхэл бүтэн уулын амыг хашаалсны ард нөгөө л авлига, ар өврийн хаалга байгаа нь худлаа биш. Иргэдийн зүгээс дархан цаазат уулан дахь хаустай бус хашааг буулгахад анхаарч өгөхийг хүсч байгаа юм. Захын иргэн дурын уулаа очоод хашчихгүй нь ойлгомжтой. Тиймээс нийслэлийн ногоон бүсийг хашаанаас чөлөөлж, нийтийн өмч болгож өгөхийг иргэд хүсч байна.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.179.252
Хот доторхи хорооллын хашаануудыг ногоон байгууламжаар солъё
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.183.105
Сэтгүүлчид мөнгө авах гэж бас л баячууд руу дайрч байна.
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.118.198
Сүүлийн өгүүлбэр бодит байна
Зочин 12 цагийн өмнө 202.9.46.203
Ямар ч хотын дарга, байгаль орчны сайд энэ сэдвийг хөндөж чаддаггүй. Учир нь ЕӨК, ЕС, УИХ дарга нар, ихэнх УИХ гишүүд тэнд газартай, хаустай. Одоо хаус нь баригдаж байгаа. Нураах хэрэгтэй, нураадаггүй юм гэхэд дархан цаазтай газарт баригдсан бүх орон сууц, хауснаас үл хөдлөх эд хөрөнгийн татварыг дээд шатлал буюу 2 хувиар, газрын төлбөрийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн тарифыг хуульд заасн 3 дахин нэмэгдүүлсэн тарифаар нөногдуулж хураах хэрэгтэй. Татварынхан ч хөндөж болдоггүй асуудал.
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.90.170
Хауётай нь буулга дөварцан муу олигархууд
зочин 2024-12-27 66.181.182.54
Буулгаж газраа авах нь зөв шүү
зв 2024-12-27 66.181.182.54
1
Нэргүй 2024-12-27 122.201.19.99
zuw s** bugdii ni buulguul taarna baahan hashaa s** …
И 2024-12-27 103.168.34.194
Нүхтийн эх хуучин төрийн мэдэлд байсан Нүхтийн зочид буудлын цогцолборыг Ажнай БатЭрдэнэ хуьдаа авч ур буудлаас эхлэн хашаа хамгаалалт барьсан. АРИУН ЯВДАЛ УУ? Цаана нь оргодол Сайханбилэгийн хаус… байдаг.!!!
Нэргүй 2024-12-27 192.82.92.44
Авлиг.а албан тушаалын гэм.т хэрэгтнүүдэд яагаад ийм энэрэнгүй юм бэ. хамгийн эрүүл агаартай газраа амьдруулна. жирийн ажилтны 1-2 жил ажиллаж байж олдог орлогыг зүгээр л зугаа болгоод авчихна.
Нэргүй 2024-12-27 202.9.40.238
Хаха яг хаус бас хашаагуудыг буулгач харагдааач ул чацгуудааа гэх
зочин 2024-12-27 203.217.139.240
Алдарт Жанцанноров гуай хүртэл Богд ууланд газартай, зарсан байгаа юм даа.
Иргэн 2024-12-27 139.5.216.196
монгол хүн тэр тусмаа гадны оронд л гишгэх газаргүй эрх чөлөө гэж ярьсан мөртлөө байдаг гэсэн манай хэдэн нөхдүүд шуналаа дарж чадахгүй болж үхэхдээ аваад үхэхгүй нөгөө хэдэн хар сүнс нь эргэлдээд байх байхдаа одоо яанаа газар мундсан бишдээ заавал дархан цаазтай газар байхдаа ч яах вэ дээ тэнд хашаатайгаа дархлагдана гээд бодчихсон юм биш биздээ.арай арай арай ч дээ ингэж мунхрах гэж дээ
зочин 2024-12-27 139.5.216.15
Тусгай хамгаалалтын дархан газар болон ой мод булаг шандтай газар орон сууц хаус барьсан хөрөнгөтнүүдээс өндөр татвар авч хашаалсан хороог татан буулгаж захын иргэн хүүхэд хөгшид ууланд гарч салхилаж чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл бүрдүүлж өгвөл талархах бна
Нэргүй 2024-12-27 66.181.183.47
ОДОО НЭГЭНТ БАРВСАН БАЙШИН БАРИЛГЫГ НЬ НУРААЯ ГЭВЭЛ ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨЛӨХ БАЙХ. ХАРИН ОДОО ОЛГОЛТЫН ЯВЦ ДАХЬ БҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ МАРГАХ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ЦУЦЛАХ НЬ ЗӨВ. МӨН ХОТЫН ТӨВ БАРУУН 4-ЗАМЫН БАРУУН ТАЛД ХЭНИЙХ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГАЗАРТ ХЭДЭН АРВАН ЖИЛ ХООСОН БАЙГАА ГАЗРЫГ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД АВЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
Нэргүй 2024-12-27 103.212.118.77
ШУУД НУРААХ ХЭРЭГТЭЙ
Нэргүй 2024-12-27 103.212.117.168
ҮНЭГҮИ АВСАН ГАЗРА 1 гаг 1 ТЭРБУМАР ЗАРЖ БАИНА ЗАРСАН АВСАН БАРИЛГАС ӨНДӨР ТАТВАР АВ ҮГҮИ БОЛ ТЭГШЛЭ
Нэргүй 2024-12-27 203.91.115.49
За ямар ч байсан Богд уулын газрын наймааг ойрдууд тэр дундаа Элбэгдорж эхлүүлсэн шүү. Отог байгуулах нэрээр газар аваад дамлан зардаг. Батзориг заан, Бумбаяр, Кёкүшюзан Батбаяр гээд явдаг байхаа!
иргэн 2024-12-27 66.181.186.68
Бүүр өндөх тогтоох хэрэгтэй шүү Нямбаатар даргаа
Энхээ 2024-12-27 202.126.91.161
Богдхан уулын газрын төлбөр мөрддөг тарифыг 3 дахин үржиж бодож авдаг бгаа шүү!
Нэргүй 2024-12-27 66.181.177.82
Эзэн нь юмаа мэдэж эргэ нь усаа хашдаг лугаа адил төр газраа авъя гээд бүх хаусыг буулгаж богд уулын амнуудаа чөлөөлж авах хэрэгтэй. 80-аад онд бас нэг ингэж чөлөөлсөн удаатай
Нэргүй 2024-12-27 103.57.93.19
Зөвөө. одоо хууль дүрэм байдаг бол 100 000 гарын үсэг цуглуулж Богд уулын дархан цаазат газрыг чөлөөлж юу байх боломжтойг үлдээн хөгжүүлэх хууль санаачлая. Давалгаалцгаая !!