Улиран одож буй 2024 онд спортын ертөнцөд өрнөсөн онцлох таван үйл явдлыг “NEWS” агентлаг нэрлэж байна.
ГЭРЛИЙН ХОТОД МАНДСАН ТАЛЫН НАР
Парис хотноо зуны 33 дахь олимпийн наадам сар гаруй үргэлжилсэн. Дэлхийн 206 орны 10,714 тамирчин 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж, суу алдраа дуурсгав. Парис хот 100 жилийн дараа олимп зохион байгуулагчаар шалгарсан. Тэр ч утгаараа хайрын хотоос их зүйл хүлээж байсан хүн олон байсан биз. Нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 26-ны өдөр Сена мөрөн дээр болсон нь анх удаагаа олимпийн нээлт цэнгэлдэхээс өөр газар нь болсон онцлог байлаа.
Монгол Улсаа төлөөлөн есөн спортын 32 тамирчин Парисын олимпийг зорьж, нэг мөнгөн медальтай өндөрлүүлсэн. Тодруулбал, жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр Мальта, Австри, Парагвай, Испанийн шилдэг тамирчдыг ялсан ч финалд Японы Нацүми Цүнодад ялагджээ. Энэ жил 25 настай тэрбээр 2024 онд гайхалтай байж, Абу Дабид болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн түүхтэй. Мөн Азийн аварга, Душанбегийн Гранд Сламд түрүүлсэн юм.
Оны төгсгөлд Б.Баасанхүү дээрх амжилтаараа "Бөртэ Чоно"-ын шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, шилжин явах цомын эзэн болсон билээ.
АЛТАН ОХИН
Парисын паралимпод Монголын баг тамирчид медалийн хур буулгасан. 170 орны 4,463 тамирчин спортын 22 төрлөөр 549 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд монголчууд 12 тамирчнаа илгээж, дөрвөн медаль хүртжээ. Тухайлбал, таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгө, хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Ц.Баттулга мөнгө, пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ мөнгөн медалийн эзэд болов.
Э.Содномпилжээ гурван паралимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон төдийгүй дэлхийд ховор тооцогдох амжилтыг үзүүлжээ. Тэрбээр Риогийн наадмаас алт, Токиогоос хүрэл медаль хүртэж байлаа.
Хамгийн гайхалтай үйл явдал нь Монгол Улс түүхэндээ анх удаагаа паралимпийн эмэгтэй аваргатай болсон юм. Өмнө нь олимп болон паралимпоос алтан медаль хүртэж байсан эмэгтэй тамирчин үгүй. Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлдсөн У.Сүрэнжав нь наадмын турш Египет, Мексикийн тамирчдыг ялж, алтан медалийн төлөөх тулаанд Ираны Зара Рахимиг 5-2 гэсэн харьцаатай буулган авчээ.
Энэ жил 24 настай У.Сүрэнжав 2024 оны Европын аваргад түрүүлж, дэлхийн чансаагаараа паралимпийн эрхээ авсан.
НЭГ НЬ ДАРХЛАГДАЖ, НЭГ НЬ ХАЙРЛАГДСАН НААДАМ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Увс аймгийн Ховд сумын уугуул Н.Батсуурь ес даван түрүүлсэн. Ингэснээр дархан аварга Х.Баянмөнхөөс хойш Увс нутгаас 53 жилийн дараа дархан аварга цолтон төрөв.
Үндэсний бөх өнөө цагт мэргэжлийн спорт тийш хөгжиж, дархан аварга бүү хэл дараалан түрүүлэхэд ч хэцүү болсон үе. Гэтэл ардын төрийн наадамдаа дөрөв түрүүлж, зургаа дараалан шөвгөрнө гэдэг нэгэн арванд тохиохгүй амжилт билээ.
Өдгөө 36 настай Н.Батсуурь анх аймгийн начин цолтой байхдаа л сураг нь сонсогдож, Увсын цэнхэр хязгаараас бадрах дараагийн хүчтэн гэгдэж байв. Түүний өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой бөгөөд өвөө Ж.Гэлэг нь 1950 оны Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор дархан аварга Ш.Батсууриар тав давж, улсын начин цол хүртсэн учир ач хүүдээ бэлгэдлийг нь бодож, их аваргын нэрийг хайрлажээ. Тэгвэл тус үйл явдлаас хойш 74 жилийн дараа Ж.Гэлэгийн ач хүү Н.Батсуурь дархан аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.
Ардын хувьсгалаас хойш Монгол бөхийн түүхэнд дархан аварга цолтон аравхан төрлөө.
Гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодсон учир дөрвийн даваанаас эхлэн зүүний магнайд даян аварга Н.Батсуурь гарч, наадмыг "удирдаж" эхэлсэн. Тавын даваанд тэрбээр хамгийн түрүүнд ам авахдаа улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан нь наадамчин олны анхаарлыг татав. Монгол бөхийн түүхэнд тавын даваанд хоёр аварга хоорондоо барилдана, нэгнийгээ амлана гэдэг тун ховор тохиол.
Зургаагийн давааны ам авахад Н.Батсуурь аварга хүссэн, хүсээгүй ганц л сонголттой байсан. Угаасаа Б.Пүрэвсайхан заан барилдах боломжгүй болсон дүрмээрээ хамгийн өндөр цолтон нь гоц мөргөсөн хэрэг. Ийнхүү долоогийн даваанд энэ жил улсын харцага цолны болзол хангасан Говь-Алтайн Т.Сайханжаргалыг, наймын даваанд улсын заан цолны болзол хангасан Төв аймгийн Д.Хүдэрбулгыг, есийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг тус тус давж, түрүүлсэн.
Харин Б.Орхонбаярын хувьд 26 насандаа хоёр ч удаа төрийн наадмын түрүүг булаалдаж, ирж яваа цаг гэдгээ харуулсан. Өргөн Сэлэнгээс дахин аварга төрөх нь ердөө л цаг хугацааны асуудал аж. Магадгүй дараа жилийн долдугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлиг уншуулж, Монгол Улсын аварга болохыг үгүйсгэхгүй.
Энэ жилийн наадмаар нэг нь дархлагдаж, нэг нь хайрлагдлаа.
CS-ИЙН ТҮҮХЭН ДЭХ АЗИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН #1
Саяхан л монголчуудад цахим спортын "Counter Strike" төрлийн Мэйжорын эрх авах алс холын юм шиг санагдаж байсан бол одоо монгол баг Мэйжорт түрүүлэх хол биш юм шиг санагдаж байна. Бүр давраад хоёр багаа Мэйжорт оруулах гэж үздэг болов. Бидний үзэж, харж, биширч буй энэ "The MongolZ"-ийн бүрэлдэхүүн ямар ч маргаангүй Азийн бүх цаг үеийн хамгийн шилдэг баг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Тэдэнд хожиж үзээгүй, тархинд нь сум зоогоогүй дэлхийн шилдэг баг, тамирчид алга.
"MaaRaa"-ийн хөвгүүд 2024 онд тун сайн байлаа. Олон улсын дөрвөн ч тэмцээнд түрүүллээ. "eXTREMESLAND"-аар эхэлсэн тэдний ялалтын цуврал эх орондоо "MESA: Nomadic Masters"-аар үргэлжилж, "YaLLa Compass"-аар бүл нэмж, эцэст нь Берлинд "Thunderpick World Championship 2024"-ээр өндөрлөв.
"The MongolZ"-ийн тэмцээниий шагналаас хүртсэн мөнгө 1 сая ам.доллар давжээ. Стикерийн орлого нь бүр утгаа алдсан биз.
Хамгийн гайхалтай нь тэд Шанхайд болсон Мэйжороор гайхалтай амжилтыг үзүүлж, плей-оффын шатанд шалгарсан анхны Ази баг болсон. Бүр түрүүлэх ч боломж байсан хэдий ч өмнө нь хожсон Германы "MOUZ"-ийг яг чухал үедээ барсангүй. Гэхдээ тэд өмнө нь ямар ч Ази багийн хүрч чадаагүй оргилд гарч чадсан.
Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч "Valve"-ийн чансаа байдаг бол нөгөө нь энэ тоглоомын хамгийн том мэдээллийн платформ болох "HLTV"-ийн чансаа. Монголын "The MongolZ" баг "HLTV"-ийн чансаагаар долдугаарт, "Valve"-ийн чансаагаар "The MongolZ" дөрөвдүгээрт бичигдэж байна.
МОНГОЛЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН "НЭРИЙН ХУУДАС" ЗОДОГ ТАЙЛАВ
Монголын хүндийн өргөлтийн нэр, нүүрийг сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд өндөрт өргөж явсан гавьяат тамирчин М.Анхцэцэг зодог тайлж буйгаа зарлав. Тэрбээр сүүлд Бахрейны Манама хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Энэ нь түүний дэлхийн аваргын тав дахь медаль байсан бөгөөд анх 2017 онд хүрэл медаль хүртэж, дараа нь 2021 онд хүсэн хүлээсэн алтан медалиа энгэртээ гялалзуулсан амжилттай.
М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийжээ. Түүний хувьд 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа эхлүүлсэн. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн.
ДАШТ-ийн амжилт:
- 2017 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
- 2019 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
- 2021 оны ДАШТ – Алт (Нийлбэр)
- 2022 оны ДАШТ – Мөнгө (Түлхэлттэй)
- 2024 оны ДАШТ – Мөнгө (Огцом өргөлт)
М.Анхцэцэгийг олимпийн наадмаас медаль авна гэж монголчууд итгэсэн хүлээсэн. 2021 оны Токиогийн олимпод ид ирэн дээрээ очсон ч аз дутаж, дөрөвдүгээр байрт орж байлаа. Тэрбээр хүрэл медаль хүртэхэд ердөө тавхан килограмм дутаж, нулимстай нүдтэй тэмцээнээ үдэв. Дутуугаа гүйцээхээр Парисын олимпод эргэн ирсэн ч бэртэл гэмтэл түүнийг зогсоосон юм.
gyilagchduin duruulj # 2024-12-27 50.169.138.78
gstfni
opganikd 2024-12-27 50.169.138.78
foto1
ymar ch Ubchtei Booluin shaaltsaan yum bilee+ gitad neg GAY BOOLJ noxoid xyrtel xazyyllaa, 2 xaburga xygalchlaa gyilagchinni ZARTS CHINI 2024-12-27 50.169.138.78
###
- 2014 xoish 4 jul gistfdlaa KENiy; 2024-12-27 50.169.138.78
indxylgaichid daatgaltgyi, + xatsan baastai PIAV cornkbandyigaa gatsaasan bdltai; yu ch xuixees bytsgyi cyrgyylitai noxod.
xyychin safuin bairand neg indx xyyxen fotoshopoor zyrag uurchilj, byx UYM yrj xylgailj ebdsen bdltai. naadaxtaichini adilxan foto abxyylsan bna.
tarianui foto. uduig xyrtel blokloj 2 jeep xylgailsan. BUCHUG BARIMTAN DEER GADNI XYN AJILUULAXGYI BAIX. -PASSPORT deer KENI?
oyu tolgoi gadnix bainyy,ylcuux bainyy apkibaa; Ene neg Xyyxeduin grashig syllyylaxuin tyld 2boxgF