Уул, уурхайн салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр байна

Уул, уурхайн салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр байна

Уул, уурхайн салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр байна

Үндэсний статистикийн хорооноос ажиллагчдын сарын дундаж цалингийн судалгааг гаргажээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзсэн байна. Ингэхэд, 2024 оны гуравдугаар улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5 сая 200 мянган төгрөгийн цалин авдаг гэх судалгааны дүн гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 348 мянган төгрөгөө буюу  7.2 хувиар нэмэгджээ.

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1 сая 600 мянган төгрөг байгаа аж.

Харин бодит цалингийн индексийг салбараар харвал ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин өмнөх оны мөн үетэй харьцуулахад хамгийн их буюу 30.5 хувиар өссөн байна. Харин олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалингийн индексөмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 3.1 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.8 сая төгрөг байжээ.

Мөн хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 22,000-590 мянган төгрөгөөр их байна.

Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 153,000- 1 сая 60 мянган төгрөгөөр бага байгаа ажээ. Төсвийн  байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 2 сая 326 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 573 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.47.34

ҮСХ -оос дундаж цалинг торцохдоо уул уурхайн салбарын ажилчдын цалинг хасаж тусад нь торцвол үнэнд ойртох юм байна

Avatar

zochin 9 цагийн өмнө 66.181.189.169

зочид буудал ажилдаг хүн болгон KPI бонус 3-5% авдаг . Үндсэн цалингаас илүү гараад явдаг үүнийг тооцсон юм болов уу ? Одоогоор зундаа ид оргил үедээ цалинтайгаа нийлээд хамаг татвараа төлөөд 2 сая давуулна . Нэмээд жуулчдаас ТИП гар цайлгах мөнгө сардаа 50-200$ олчино . Ихэнхдээ европчууд шар толгойтнуудаас авна . Багахан англи хэл мэддэг, унаатай бол хот дотор үзүүлж болох зүйлүүд байгаа шд бас хөөрхөн халтуурнаас илүү гарна даа . Дэн буудал жижигхэн юмнууд тийм байдаг байх

Avatar

Б 2024-12-27 202.131.225.197

Аргагүй шд. Монгол Улсыг чирч яваа ганц салбар шд. Топ 100 ААНүүдийн жагсаалтыг хараарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж