Монголд өвөл ирсэн нэг жуулчин 2-8 саяыг зарцуулдаг

Монголд өвөл ирсэн нэг жуулчин 2-8 саяыг зарцуулдаг

Монголд өвөл ирсэн нэг жуулчин 2-8 саяыг зарцуулдаг

Жуулчдын ихэнх нь Монгол Улсад зун, намрын дулаан цагт ирдэг. Харин гадаадын жуулчдынхаа 23 хувийг өвөл хүлээж авдаг аж. Учир нь, Монгол эрс тэрс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог орнуудын нэг. Хэдийгээр цас, мөсний баяр, бүргэдийн баяр гэх мэт өвлийн улиралд болдог аялал жуулчлалын тодорхой арга хэмжээнүүд байдаг ч аравдугаар сараас эхлээд монголд ирэх жуулчдын тоо эрс багасдаг. Түүнчлэн эдгээр арга хэмжээг ихэвчлэн Монголд түр хугацаагаар ирсэн бизнес аялагчид сонирхдог гэсэн судалгаа бий.  Түүнчлэн 3-4 хоногт богино хугацаагаар аялдаг хил дагуу жуулчид ихээр сонирхдог байна.

2024 онд болсон өвлийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээнүүд:

  • Архангай аймаг дахь"Winterland 2024-Тамирын жавар" өвлийн аяллын хөтөлбөр. Үүнд "Дарвуулт чарганы спорт клубийн нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах","Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолт болжээ. Тус арга хэмжээг энэ жил мөн зохион байгуулна. Өнгөрсөн жилийн тухайд нийт 30 мянга гаруй жуулчин үзэж, сонирхжээ.
  • "Монгол тэмээ наадам" 2024
  • "Түмэн тэмээний баяр-2024"
  • "Хөх сувд” мөсний баяр
  • “Цаа, цасны баяр”
  • Мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээн
  • “Мөсний загасчлалын ДАШТ" болжээ.

Эдгээр арга хэмжээг жуулчид очиж, сонирхдог болсон ч дээд тал нь тав хоногийн хугацаанд үргэлжилдэг, алслагдмал бүсэд болдог зэрэг сул талтай. Өвөлдөө жуулчид Ханх, Боршоо, Цагааннуурын боомтоор орж ирдэг. Тиймээс Алтанбулаг, Замын-Үүд, Чингис хаан буудал долоо хоногийн турш бүтэн ажилладаг аж. Нисэх онгоцоор ирсэн нэг жуулчин аялалдаа 1593-2500 ам.доллар зарцуулдаг бол хил орчмын жуулчид 600 ам.доллар зарцуулдаг.

Сонирхуулахад, 2023 онд Монгол Улсыг 650000 гаруй жуулчин зорин ирж, 1 тэрбум ам.доллар буюу 3.4 их наяд төгрөгийн орлого оруулсан байна. Энэ нь 2022 онд Монголд 290414 гадны жуулчин хүрэлцэн ирж, 350 сая ам.доллар буюу 1,2 их наяд төгрөгийн орлого олж байсантай харьцуулахад жуулчдын тоо 2 дахин өссөн үзүүлэлт юм. Коронавирусний цар тахлын өмнө буюу 2019 онд Монгол Улсад 577300 жуулчин ирсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бөгөөд 2023 оны жуулчдын тоо энэ үзүүлэлтийг давж чадсан юм. Мөн 2023 онд “Монголд зочлох жил” зарласантай холбоотой Монголын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн хэмээн салбар яамнаас мэдээлж байв.

Түүнчлэн 2024 онд нийт 800103 жуулчин Монгол Улсад иржээ. 2024 онд зорин ирсэн жуулчдыг эхний 10 улсаар авч үзвэл,

  • Хятад 217712
  • Орос 213231
  • Өмнөд Солонгос 193019
  • Япон 25643
  • Казакстан 24237
  • Америк 16368
  • Хятад, Тайван 12334
  • Герман 12134
  • Турк 7755
  • Франц 6777

Харнн 2024 оны арванхоёрдугаар сард нийт 30898 гадаадын жуулчин иржээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Del 8 цагийн өмнө 202.55.188.90

650 мянга гаруй жуулчин ирдэг бол Монголоос гадагшаа сая гурван зуун мянган хүн явдаг

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 192.82.66.243

Аялал Жуулчлал, Соёл, Энтертайнмэнт бол Улсын Голлох Салбар биш.

Avatar

Нэргүй 2024-12-27 66.181.183.47

Ирэхээр нь бөөн өт болсон модон жорлонд бие засуулж аваад Би Монгол гэж цээжээ дэлдээд явуулдаг. өнөөх нь хэзээ ч эргэж харахааргүй явдаг даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж