Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Арванхоёрдугаар сарын 27-нд нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархад болон Цэцэгнуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -38…-43 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -22…-27 градус. Өдөртөө Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал болон цас багатай газраар -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж