Л.Оюун-Эрдэнийн ЭШЛЭЛ: Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давах ёстой

Л.Оюун-Эрдэнийн ЭШЛЭЛ: Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давах ёстой

Л.Оюун-Эрдэнийн ЭШЛЭЛ: Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давах ёстой

Монголын экспорт ӨМӨЗО-ын Баяннуур аймгаас, импорт нь Эрээнээс шууд хамааралтай. Харин  бензин шатахуун нь Оросоос 90 хувийн, эрчим хүчний хувьд 20 хувийн хараат. Ядаж байхад дотоодын дайснуудынх нь хорлол их. Хувийн эрх ашгийн төлөө эх орноо их гүрнүүдийн хавханд оруулсан гашуун жишээ цөөнгүй. Нэг нь Гашуунсухайтын төмөр замын төсөл. Гашуунсухайтын төмөр зам нь геополитик гэхээсээ эдийн засгийн ач холбогдлын хувьд илүү. Хятадууд Монголыг эзлэхдээ тулбал тэдэнд цэрэг танк хэрэггүй. Эрээн хилийг хаачихад л Монголын эдийн засагт хямралд нэрвэгдэнэ. Үүнийг ойлгож гэж монголчууд 16 жилийг зарцуулсан. Алдагдсан боломж нь хамгийн багадаа л 100 их наяд төгрөг болсон. Алдаагаа засахын тулд Монгол Улс харааж, зүхдэг хятадуудаа царайчлахаас өөр аргагүйд хүргэсэн. Гэсэн хэдий ч Монголыг хорлогчид ахиад эх орноо хорлохоос  буцахгүй явааг тэдний өчигдрийн үг-үйлдлээс харчихад болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын амбиц нь “Шинэ сэргэлтийн бодлого”. Хоёр жилийн өмнө зарласан зургаан бодлогоо хэрэгжүүлэхийн тулд парламентад суудалтай АН болон ХҮН намыг танхимдаа уриад зуун хонож байна. Гүйцэтгэх засаглалд хамтарч буй намууд ирэх дөрвөн жил хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж, мөрийн хөтөлбөртөө “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”гэх уянгалаг, улстөрлөг нэр оноосон. Хамтарсан засаг эдийн засгаа хурдтай хөгжүүлж чадах юм бол нэг  монгол хүнд ногдох ДБН 10 мянган ам.долларт хүрэх гэнэ. Үүний тулд боомтын боомийг тайлах ёстой. Урдаа энэ мэт төлөвлөгөө тавьсан Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засаг 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан нь урд, хөршүүдийн ашиг сонирхлын цэг болж хувирсан. Засгийн газар эдгээр 14 төслүүдээ хамгийн түрүүнд Гашуунсухайтын хилийг холбох, ураны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын төлд бүх бооцоогоо тавьж байна. Үүнтэй зэрэгцээд Оросын эрх ашгийг хамгаалагчид нийгмийн сүлжээнд олноороо “төрж байна”. Ингээд чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдын хэлсэн үгнээс гол эшлэлүүдийг сонирхуулъя. Ерөнхий сайд үг бол Засгийн газрын бодлого байдаг билээ.

-УИХ, Засгийн газар нь улс төрөө даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн юм.

-Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий.

 -Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна.

-34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарсан. 

 -Гал авч шийдвэрлэсэн энэхүү шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна.

-Парламентын шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүнгүүд гарч, эдийн засагт  эерэг нөлөө үзүүлж байна.

-Эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрсэн.

 -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна.

 -Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд бид өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бидэнд байхгүй ээ.

 -Зөөвч-Овоо төсөл нь “Оюутолгой” төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

 -“Оюутолгой” төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцохоор болсон.

-Ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой.

 -Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрнэ.

 -Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа.

-Ирээдүйд дахиж ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

-Төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, “Эрдэнэс Тавантолгой”-н өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэсэн нь нууц биш.

-Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна.

-Төсөл хэрэгжсэнээр жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орно.

– Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэнэ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.47.1

Золбин хужаануудыг устгах хэрэгтэй байна Монголын дайсан золбин х***а том аюул

Avatar

Нэргүй 2 минутын өмнө 202.9.47.1

Хар х***а Монголыг залгихаар айсуй харин Монголчууд хар хужаатай алалцахад бэлэн vv????????

Avatar

Нэргүй 27 минутын өмнө 66.181.187.219

4-5 жил л ярьлаа. Өнгөрсөн хугацаанд хэлж ярьсанаа хийж хэрэгжүүлсэн нь алга, замхраад л өнгөрлөө. Ард түмэн мартаагүй байгаа шүү, мартах ч үгүй.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.116.245

буухаасаа өмнө монголыг харийнхантай хавсарч муухай чадаж хохироож хо р лолоо доо энэ залуу Том Нүгэл үйлдлээ дээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 31.133.0.210

Хэн женко юу?

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 178.174.229.45

DANH PISDUU BAS 1 ULGER ZOIHION YARIAD EHLEV UU DEE KKK. DANDAA EZENGUI ZUIL RUU EZENGUI YUM ZOHION YARIH YUM . YAMAR 1 DAISAN ZOHOIN YARIAD UURUU TERENDEE ITGEED KKK IIM BALAI AMITAN MONGOL ULSIIN SAID BH GJ . BIDNII ZAYA IIM BJ DEEE HUURHIII

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.185.75

Дандаа бусхд руу алдаагаа чихэхээ больчих….

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.91.215

ХЭЛЭЭД Л БАЙХААР ХЙИГЭЭЧДЭЭ…..КОММУНИСТ ХЯТАД УЛС ЦААНА ЧИНЬ УРВАГЧИДАА БАРИАД ЦААЗАЛДАГГҮЙМАА ГЭХЭД ШОРОНД НЬ ХИЙЖ НАСААР НЬ ХОРЬЖ БНА. МОНГОЛД УРВАГЧИД НЬ ЭРХ ЯМБАНДАА ХАНАДАГГҮЙ ДАХИН ДАХИН УИХ-Д СУУГААД Л БХ ЮМ

Avatar

МОЯА... 8 цагийн өмнө 202.126.91.215

МОЯАЧУУД ЗАЙЛ…..МОЯАЧУУДДАА ЧОЙЖООН ДУГЖУУ ХАЯУУЛ

Avatar

Хятадууд 10 цагийн өмнө 108.176.27.211

яавал Монголыг амархан эзлэх талаар олон нийтэд хээв нэг ярьж байдаг….

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.163.233

Ураны шэрээн дээр сайн анхаарах хэрэгтэй шүү. Хүүкийн суганы үс нь в

Avatar

S 10 цагийн өмнө 103.212.117.241

ANUSDI80955877

Avatar

Маш зөв 11 цагийн өмнө 192.82.92.204

Маш зөв, Монгол Улсын эдийн засаг сэргэх болтугай, гадна дотны хорлон сүйтгэгч Мояа, Ояа-ууд сөнөх болтугай.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.219

Ийм ядарсан Ерөнхийлөгч сонгодог монголчуудын заяа нь тэр дээ. Өөр хэлэх үг алга

Avatar

яана даа чамайг 11 цагийн өмнө 192.82.92.204

Даралтын болон зүрхнийхээ эм уу зүрх чинь зогсож, даралт чинь харвах бий дээ, за даа чиний зүрх зогссондоо ч гэмгүй дээ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж