Турк: Газар хөдлөлтөөр нурсан зочид буудлын эзэнд ял оноов

Турк: Газар хөдлөлтөөр нурсан зочид буудлын эзэнд ял оноов

Турк: Газар хөдлөлтөөр нурсан зочид буудлын эзэнд ял оноов

Турк, Сирийн газар нутагт 2023 оны хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас 50 мянга гаруй хүн нас барсан билээ. Мөн 160 мянга орчим барилга нурж, 1.5 сая хүн орон гэргүй болжээ.

Тэгвэл уг газар хөдлөлтийн үеэр нурж, 72 хүний амийг авч одсон зочид буудлын эзэн болон архитекторт Туркийн шүүхээс хорих ял оноолоо. Энэ нь "Исиас Гранд" гэх зочид буудал юм. "Исиас Гранд"-ын эзэн Ахмет Бозкурт, архитектор Эрдем Йылмаз нарт тус бүр 18 жил таван сарын хорих ял оноожээ. Харин Бозкуртын хүү Мехмет Фатихад 17 жил дөрвөн сарын хорих ял оноолоо. Тэднийг санаатай, болгоомжгүй байдлаасаа болж нэгээс олон хүний амь насыг хохироосон гэж буруутгажээ.

Зүүн өмнөд Адъяаман хотод байрлах тус зочид буудалд газар хөдлөлтийн үеэр Туркийн хяналтад байдаг хойд Киприйн сургуулийн волейболын баг, жуулчны хөтөч нар байрлаж байсан юм.

"Исиас Гранд" нь Адъяаман хотын хамгийн алдартай зочид буудлуудын нэг байсан боловч хормын дотор нурсан. 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулсан тус зочид буудлыг барихдаа голын хайрга, элсийг бусад барилгын материалтай хольж, барилгын тулгуур багана үүсгэсэн байсныг шалгалтаар тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-26 66.181.183.106

москвад түркүдээр барилга бариулаад дээвэр нтр нь нурж унаад байсан. оюук заавал түркүдээр хх об.

Avatar

Нэргүй 2024-12-26 66.181.190.212

Архитектор хүн барилгын загвар дизайн болон өрөөний зохион байгуулалтыг төлөвлөдөг!!! Барилгын тооцооны инженер Газар хөдлөлтын тооцоогоо хийдэг байгаа шүү!!! Ямар ч мэдэгюэхүүн байхгүй сэтгүүлч гуай!!!

Avatar

1. nuugmuin garaly; OB? 2.zopiydaar bainguin xy + Bairni yrdaxaa ch nyraa yu ch XOLBOJ bgn bilee, BACK. XOron sanaa -ylcuunxaar zubduu. 2024-12-26 50.169.138.78

ZEREGTSEN +xynui yumig, yitgart baishin blr baishin, 2014 onoos xoishxi

– ylcuin cyrgyyluin xashaand U ? +erunxuilugch ni? JPZLN, XASHAAND byryy bna, +xynui ymryy ungulzux zopilgotoi, U duruulugch80, BLRBOLGOJ

Avatar

Нэргүй 2024-12-26 82.149.82.40

Дашваанжил ял завшсан юм байна даа.

Avatar

Зочин 2024-12-26 139.5.217.162

зөв, манайд ч гэсэн барилын зураг төсөл зохиогчид, БУА гүйцэтгэдэг компаниудад тодорхой хяналт хэрэгтэй байгаа, зарим нь бас арай л юм хийгээд байх шиг

Avatar

Нэргүй 2024-12-26 66.181.183.47

Ийм л байх хэрэгтэй. Монголд ч бас Архтектурчид гэж бөөн будлианы эзэд байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж