Байден, Трамп нар зул сарын мэндчилгээгээрээ юуг онцлов?

Байден, Трамп нар зул сарын мэндчилгээгээрээ юуг онцлов?

Байден, Трамп нар зул сарын мэндчилгээгээрээ юуг онцлов?

АНУ-ын шинэ, хуучин ерөнхийлөгч нар зул сарын баярын мэндчилгээгээрээ ард иргэддээ өөр өөр мессеж хүргэв. Ардчилсан намын гишүүн Жо Байден америкчуудыг тунгаан бодож, нэгдэхийг уриалсан бол Бүгд найрамдах намын Дональд Трамп улс төрийн өрсөлдөгчдөө онилжээ.

Байден мэндчилгээндээ "Бид энэ дэлхий дээр бие биенээ халамжилж, хайрлахын тулд ирсэн. Бид бие биенээ хөршүүд гэж хардаггүй, америкчууд ч гэж хардаггүй, харин дайсан мэт харах болжээ. Тиймээс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, гэрэлтэй амьдралыг сануулахын тулд эргэцүүлэн бодоцгооё. Америкчуудыг хагалган бутаргахаас илүүтэй нэгтгэх хэрэгтэй. Бид америк хүн болж төрсөн нь үнэхээр азтай" гэжээ.

Харин Трамп "Truth Social" платформоор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ Хятадын цэргүүд Панамын сувгийг ажиллуулж байна гэж мэдэгдэхийн зэрэгцээ Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Байден болон Ардчилсан намынхныг шүүмжилсэн байна. Тэрбээр "Манай шүүхийн систем болон сонгуульд саад учруулахыг байнга оролддог галзуу хүмүүст зул сарын баярын мэнд хүргэе. Юу хийж байгаагаа огт мэдэхгүй хүнээс өршөөл эрэх нь амьд үлдэх цорын ганц боломж гэдгийг тэд мэднэ. Канадад иргэдийн татвар хэт өндөр байгаа. Гэхдээ Канад манай 51 дэх муж болох юм бол тэдний татвар 60 гаруй хувиар буурна" гэжээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын конгресс түүхэн дэх хамгийн туйлширсан конгресс болох замдаа орсон бололтой. Трамп албан тушаалаа хүлээж авмагцаа улс төрийн дайснууд гэж үзэж буй хүмүүсээ яллах, холбооны засгийн газрын бүтцийг өөрчлөх, Панамын сувгийг авах зэрэг өөрчлөлтүүдийг хийхээ амлаад байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 178.174.229.45

237-D TENEG MIN YAVJ GALZUUGIIN EMEE UU

Avatar

Иргэн 6 цагийн өмнө 103.212.118.83

ОРОС УКРАЙНЫ ДАЙН ирэх онд зогсоосоо!!!???
ТРАМП амлалтаа биелүүлэх үлдлээ!!!???.

Avatar

Нэргүй 2024-12-26 103.212.118.237

Жо Байдан, Еврей Зеленски хоёр Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь маш дургуйцэж 2 удаа амь насыг нь хөнөөж алахаар завдсанч тэр нь бүтээгүй түүхтэй гээ бизлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж