Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. Түүнийг прокурорын байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгах санал ирүүлсэн бол өмгөөлөгчөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт ирүүлснийг 2024 оны арванхоёрдугаар сарын 24-нд хэлэлцээд, прокурорын саналыг үндэслэлтэй гэж хүлээж авсан байна.
Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард /2024.11.17/ Авлигатай тэмцэх газраас саатуулж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байв.
3,548.92





















































Холбоотой мэдээ