Манчестер Сити ирэх улирал УЕФА Аваргуудын лигийг өнжих үү?

Хуучирсан мэдээ: 2024.12.26-нд нийтлэгдсэн

Манчестер Сити ирэх улирал УЕФА Аваргуудын лигийг өнжих үү?

Манчестер Сити ирэх улирал УЕФА Аваргуудын лигийг өнжих үү?

Манчестер Ситигийн босс Пеп Гвардиолагийн хэлснээр баг нь ирэх улирал УЕФА Аваргуудын лигт тоглохгүй байх аюулд оржээ. Тэд 14 улирал дараалан Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцсон амжилттай байгаа.

Зөвхөн Арсенал, Манчестер Юнайтед клубууд л Ситигээс олон улирал дараалан УЕФА Аваргуудын лигт тоглосон амжилттай.

Сити энэ улирал Премьер лигт тун тааруу байгаа. Аваргаа хамгаалагчид 17 тойргийн дараах байдлаар долдугаарт бичигдэж байна. Тэд дөрөвдүгээрт яваа Ноттинхэм Форест клубээс даруй дөрвөн онооны ард буй. Харин тавдугаарт байгаа Борнмутаас нэг онооны ард явна.

Ирэх жил УЕФА Аваргуудын лигт Англиас таван клуб өрсөлдөнө.

Пеп Гвардиола "Хүмүүс намайг өмнө хэлэхэд инээж байлаа. Тэдний хувьд УЕФА Аваргуудын лигт шалгарах нь том амжилт биш гэдэг. Энэ баг Аваргуудын лигт өрсөлдөөгүй олон жил болж байгаад олон жил эзэрхийлж чадсан. Сүүлийн жилүүдэд Аваргуудын лигт Англиас ганц тогтмол байсан нь Манчестер Сити. Харин одоо бид эгзэгтэй үе дээрээ байна" гэв.

Манчестер Сити өнөөдөр/2024.12.26/ Эвертоны эсрэг, ирэх Ням гаригт Лэйстер Ситигийн эсрэг тоглож, энэ оноо үднэ.

Пеп үргэлжлүүлэн "Хэрэв бид УЕФА Аваргуудын лигт шалгарч чадахгүй бол үүнийг хүртэх эрхгүй л гэсэн үг. Бид бэлтгэлгүй, олон асуудалтай ч түүнийгээ засч чадахгүй байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж